С.ЭНХБАЯР: МОНГОЛООС ИРСЭН ГЭХ ИТГЭЛГҮЙ БАЙДЛААСАА БОЛЖ ХҮМҮҮС БОЛОМЖОО АЛДДАГ
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 1 жил, 8 сар өмнө

urug.mn

Бизнес өрөг нэвтрүүлгийн АНУ-аас бэлтгэсэн цувралын ээлжит дугаараараа  Чикаго хотод үйл ажиллагаа явуулдаг “Sukh Agency даатгалын компанийн гүйцэтгэх захирал С.Энхбаярыг онцолж ярилцлаа.

Тэрээр анх Америкт ирээд рестораны зөөгчөөр ажиллаж байгаад “American Family” даатгалын компаниас амь даатгалын үйлчилгээ авахад нь эргээд тус  компаниас хамтран ажиллах санал тавьж бизнесээ эхлүүлж байжээ.

Зочин хөтлөгч:

  1.  Б.Дуламсүрэн

DB Associates” хуулийн товчооны үүсгэн байгуулагч, хуульч

  1. Э.Золжаргал  

March Media Chicago маркетингийн компанийн үүсгэн байгуулагч захирал

 

Зөөгч хийж байхдаа даатгалын компаниасagencyболох ажлын санал аваад өөрийгөө гол боломжоос татгалзах шахаж байсан. Америкт насаараа хар ажил хийж үлдчихгүйн тулд даатгалын бизнесээ эхлүүлээд их хичээж ажилласан.

 

НЭГ. РЕСТОРАНЫ ЗӨӨГЧӨӨС ДААТГАЛЫН БИЗНЕСТЭЙ БОЛСОН ТҮҮХ

 

Урилга хүлээн авч ярилцах болсонд баярлалаа. 

Анх та 22 настайдаа Америкт ирж байсан юм байна. Ямар зорилготой энд ирж байсан бэ? Ирэх боломж нь яаж бүрдэж байв?

Магистарын зэрэг хамгаалах зорилготой анх Америкт нөхөр охинтойгоо ирж байлаа. Нөхөр бид хоёр их эрт, би 15 настай, миний нөхөр 16-тай аав ээж болж байсан юм. Наашаа ирэх боломж амархан бүрдсэн. Манай аав Монгол улсын зөвлөх инженер байсан болохоор нөхөр бид хоёрыг хүүхдээ авч явнаа гэвэл  та хоёрыг явуулна гээд  Америкийн элчинд гарын үсэг зурж өгөөд л виз гарч байсан.

Наашаа ирэх түүх их хөгжилтэй байсан. Америк руу явахын хоёр хоногийн өмнө Монголд автобусанд цүнхээ суйлуулчихсан. Явна гээд бүх бичиг баримтаа аваад, 5000 доллар солиулаад авч явж байгаад бүгдийг нь алдчихсан. Хамаг юмаа алдсандаа уйлаад явахаа больдог юм билүү дээ гэж шийдэж байсан чинь манай эгч явна гэснээрээ явах хэрэгтэй гээд 300 доллар өгч байсан юм.

Тэгээд анх Америкт 300 доллартай бууж байлаа. 300 доллараасаа онгоцноос буугаад такси бариад 100 доллараа үрчихнэ, хоёр гурав хоногтоо хоолонд 100 доллараа үрчихнэ. Тэгээд 100 доллартай охинтойгоо гурвуулаа яаж хүний нутагт амьдарнадаа гэж бодож байсан үеэ хэзээ ч мартдаггүй юм.  

Тэгээд хамгийн түрүүнд манай нөхөр аяга угаагчаар ажилд ороод, би сарын дараа зочид буудлын цэвэрлэгч хийж Америк дахь амьдрал эхэлсэн дээ. Зочид буудлын цэвэрлэгч тухайн үед хамгийн бага цалинтай, цагийн 6 доллар 25 цент авдаг байсан.

Америкт ирээд олон ажлууд хийж яваад гэр бүлийнхээ амь даатгалыг хийлгүүлснээр одоогийн бизнестэйгээ холбогдсон юм билээ?

Манай Америк найз маань чи амь даатгалтай юу, их чухал шүү гэж надад анх хэлж байсан. Эхлээд би 25 настай хүн амь даатгалаар яахав дээ гэж боддог байсан. Тэгээд ер нь амь даатгалын талаар судлаад үзье, хэрэгтэй бол даатгуулъя гээд онлайнаар мэдээлэл аваад зургаан сар судалсныхаа дараа өөртөө, нөхөртөө, хоёр охиндоо гээд гэр бүлээрээ амь даатгал авч даатгуулсан.

Тэгсэн бидний даатгалаа хийлгэсэн “American family” даатгалын компаниас над руу утасдаад “Ази хүмүүс амь даатгал сонирхдог юм уу, бид нар чамтай уулзмаар байна.Agencyажиллуулах санал тавих гэсэн юм” гэж холбогдсон. Би англи хэлдээ муу юм чинь ажиллаж чадахгүй, боломжгүй байх гэсэн чинь чамд алдах юм байхгүй ээ, ирээд уулзаарай гэж хэд хэдэн удаа ярисан.

Манай нөхөр чи чаднаа очоод уулзаад үз гэж ятгаад би очиж уулзаж ажиллаад үзэхээр болж байлаа. Тухайн үед би зөөгч хийдэг байсан. Би энд сургуулиа төгсөөгүй, англи хэлэндээ сайн биш би өөр ажил хийж чадахгүй, зөөгчөө хийгээд болж байна л гэж боддог байсан. Тэгээд хэдэн сарын дараа ер нь яагаад болохгүй гэж гээд очиж уулзаж ажилд орохоор болж байсан даа.

Ази хүмүүс амь даатгал бараг авдаггүй. Харин Америкт ирээд зөөгч хийж байгаа Монгол охин гэр бүлдээ амь даатгал авахаар  тухайн компанийн сонирхолыг татсан байх нь ээ? Амь даатгал нь өндөр үнэтэй юу?

Тухайн үед сарын 1500 долларыг амь даатгалд зориулж байсан. 2007 онд гэдэг чинь 1500 доллар чанга байсан шүү дээ. Гэхдээ энэ нь ирээдүйн амьдралдаа болон хүүхдүүддээ мөнгөн хуримтлал үүсгэх бас нэг боломж л доо.

Таны хувь хүний ур чадвар, ярих чадвар ч юмуу сэргэлэн байдал ажлын санал тавихад нөлөөлсөн юм болов уу?

Тэрийг бол би мэдэхгүй /инээв/. Анх надтай уулзаад надаас маш их юм асууж, их ярилцсан. Ажил амьдрал, яагаад Америкийг сонгож  амьдарч байгаа вэ? гээд л өргөн хүрээнд ярилцсан. Тэд нарын хувьд олон хүн ажилд аваад, хүн таних арга нь өөр л юм билээ. Тэгээд би эргэлзэж бодож бодож байгаад ер нь үзээд алдъя гээдAgencyболохоор болсон. Одоо бодоход тухайн үед тэгье гэдэг шийдвэрийг их л удаан бодож, эргэлзэж гаргаж байсан. Зоригтой үзээд алдсан тэр шийдвэр маань эргээд бодоход хамгийн зөв алхам байсан даа.

American Family” даатгалын компани сайнagencyсонгохын тулд цалин хоол, байраар хангаад маш сайн сургадаг. Гэхдээ 3000 долларын цалинтай сургалтыг нь цөөхөн хүн л давж үлддэг.

 

Тэгээд даатгалын компанийнagencyажиллуулахаар зөвшөөрчихлөө. Зөөгч хийж байсан хүн. Өөрийн бизнесийг эхлүүллээ л гэсэн үг. Яг ажил эхлэхээр ямар ямар асуудлууд тулгарч байсан бэ?

Эхлээд agency болох сургалтанд хамруулсан. Маш олонagencyболж байгаа над шиг шинэ хүмүүсийг ажлын таван өдөр зочид буудалд байрлуулаад сургасан.  Сургалт нь сарын 3000 долларын цалинтай, буудал, хоолыг нь цаанаас нь даагаад хамрагдаж байсан. Сурахдаа л анхаарлаа төвлөрүүл гээд.  Сургалт нь маш их юм заана. Даатгалын төрлөөс эхлээд, яаж даатгах, яаж борлуулалтаа хийх, бизнесээ авч явах гээд бүх юмыг зааж өгсөн. Англи хэл дээр мэргэжлийн юм заалгаж байгаа болохоор толь бичиг ч харах боломж олдохгүй, сонсохгүй өнгөрчих гээд л, ариун цэврийн өрөө ч орох завгүй  шахуу хөтөлбөртэй сургалтанд суусан. Сургалтаа ороод л маргааш нь шалгаад л.  Орой нь буудалдаа ирээд даалгавраа хийнэ. Орой болгон л би чадах болов уу гэсэн айдастай байдаг байлаа. Нилээн хэдэн удаа амралтын өдрүүдээр гэртээ ирээд би чадахгүй юм  байна, больёо гэж нөхөртэй хэлж байсан. Манай нөхөр чадна гээд л зоригжуулаад явуулдаг байлаа. Сургалт нь өөрөө бас нэг төрлийн том шалгуур байсан. Олон хүн шантраад больж байсан. Тэгээд ямар ч байсан сургалтаа төгсөөд, оффис түрээслээд ажил эхэлсэн дээ.

Америк найзууд маань тухайн үед “Энхбаяраа Америк хүн чagencyболж чаддагүй, унадаг шүү дээ” гэж олон удаа хэлж байсан.

American Familyдаатгалын компанийн ажилтан,agency-ээ сонгож авдаг шалгуур нь их онцлог юм байна тэ?

Тийм маш том шалгуураар сорьж авдаг. Хүнийг сайн таньж авдаг юм билээ.

Зүгээр ч нэг аз биш юм байна ?

Аз бол биш. Хувь хүний маш их ур чадвар шаарддаг. Бие дааж ажиллах боломжоор хангаад сорилтоод шахдаг.

Тухайн үед зориглож,agencyболоогүй бол юу хийж байх байсан бэ? Зөөгчөө хийж байх байсан болов уу?

Харин тийн, мэдэхгүй. Би өөрийгөө огт төсөөлж чаддаггүй юм.  Бодвол зөөгчөө хийгээд л явж байсан байх. Өндөр цалинтай л зөөгч байсан байх.

Agency болох сургалтанд хамруулаад, оффисыг нь сонголцож өгөөд, бизнес эхлүүлэх эхний зардлыг нь даатгалын компаниас нь өгдөг юм байна. Бүх agency  болж байгаа хүмүүсдээ энэ  боломжийг олгодог уу?

Хүн болгонд өөр өөр гэрээтэй байсан юм байна гэдгийг би саяхан л мэдсэн. Тухайн үед бол бизнесээ эхлүүлэх гээд бусад хүмүүсийг чи яаж байна гэж сонирхох ч сөхөөгүй явж байсан.  Анх agency болохдоо компанийнхаа  ганц  Ази agency нь байсан. Тэр дундаа эмэгтэй, ази байсан.

Энд бизнес эхлэж байгаа хүн бүрт эхний хэрэглэгчээ яаж олох вэ гэдэг том сорилт тулгардаг юм билээ. Эх орондоо байсан бол арай өөр шүү дээ. Энд таньдаг хүн ховор болохоор хамгийн том шалгуур байх. Тэр сорилтыг яаж давж байв?

Гоё оффистой болоод яг ажлаа эхлүүлсэн чинь хэн ч над руу залгадаггүй юм байна. Нэг сар шахуу утас хүлээж суусан байх. Сургалтан дээрээ олон төрлийн л маркетингийн хичээл заалгаж байсан ч яг амьдрал дээр хэрэгжүүлэх хэцүү байсан. Ерөөсөө заасан дүрэм журмаар нь гэхгүй өөрийнхөөрөө ажиллах төлөвлөгөө гараад ажиллаад үзье гээд ажиллаад эхэлсэн. Миний хамгийн анхны үйлчлүүлэгч маань цуг зөөгч хийдэг байсан хоёр найз маань байсан.

 

Америк улсын даатгалын систем сайн хөгжсөн нь даатгалын үйлчилгээгээ нийгмийн бүх үйлчилгээтэйгээ маш сайн холбож өгсөн. Хариуцлагын системийг бий болгохын тулд нийгмийн цогц системийг л хөгжүүлэх хэрэгтэй.

 

ХОЁР. ДААТГАЛЫН БИЗНЕСИЙН ТУХАЙ

 

Одоо бизнес нь хэрхэн өөрчлөгдөж хөгжсөн бэ? 11 жил болчихсон байна.

Манайх оффистоо ажиллаж байгаа үндсэн дөрвөн ажилтан, гэрээт болон гадуур ажилладаг хэд хэдэн хүмүүс байгаа. Анх эхлүүлж байхдаа нэг л мужид үйлчилдэг байсан бол одоо найман мужид үйлчилдэг болсон. Бизнесээ эхлүүлээд эхний жилдээ компанийнхаа амь даатгалын том шагналыг авч байлаа. Амь даатгалын үйлчилгээгээрээ бол манайх   “American family” –даа нэг номерт бичигддэг  agency.  

Даатгалын бизнесийг танилын хүрээ сайн байвал даатгалаа тайлбарлаад л, даатгаад л явчих юм шиг санадаг. Бизнес процесс нь яаж явагддаг вэ?

Маш их хүнтэй утсаар ярина, тайлбарлана.Ер нь стресс ихтэй ажил. Би анх хүний  машины даатгал биччихээд шөнө унтаж чадахгүй яанаа даатгал дээр нь дутуу зүйл үлдчихсэн байхвийдээ гээд л комьютерээ нээж шалгана. Амь даатгалтай холбоотой байнга осол боллоо, хүн нас барлаа, гэсэн мэдээллүүд ирнэ гээд ачаалал ихтэй ажил. Маш хурдан шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Миний үсний 30-40 хувь нь цагаан болчихсон, будуулчихаад л байгаа болохоос /инээв/

Төв компанидаа төлбөр төлөх зарчмаар ажиллах уу?

Би ямар нэгэн даатгал хийлээ гэхэд тэр даатгалын мөнгө нь шууд төв компани руу явдаг. Манайх бол agency-гийнхээ хувьд анхан шатны бүх үйлчилгээг үзүүлнэ. Даатгалыг нь тайлбарлаж мэдэээлэл өгнө, та ямарваа нэгэн даатгал авах гэж байгаа бол даатгалын бүх нөхцөлыг нь тайлбарлаж өгнө, сар болгон төлбөрөө төлөхөд чинь туслана. Ямарваа нэгэн осол аваар болвол бид нар таньд холбож өгнө. Төв компани премиумээ аваад, даатгалын нөхөн төлбөр төлөх болоход тэндээс төлдөг гэсэн үг.

Америкт даатгалын систем нь маш сайн хөгжчихсөн, иргэд нь даатгуулаад сурчихсан улс юм байна. Магадгүй даатгалаасаа хүртэх өгөөж нь сайн байдаг болохоор даатгал нь хөгжсөн үү? Энэ систем хөгжихөд юу нөлөөлж байна гэж боддог вэ?

Даатгалын систем хөгжихийн тулд мэдээж хариуцлагийн системийг бий болгож байна гэсэн үг. Энд хууль эрх зүй, банк, санхүү нь бүх систем нь даатгал төвтэй байдаг.

Бизнес хийх зөвшөөрөл авъя гэхэд тухайн хот нь даатгалыг нь харж олгодог, бизнесийн зээл авахад даатгал дээр нь үндэслэж өгдөг энд бол. Эргээд даатгал нь тухайн хүний санхүүгийн эх үүсвэр, хадгаламж болдог. Хариуцлагын системийг бий болгохын тулд нийгмийн цогц системийг л хөгжүүлэх хэрэгтэй.

Жижиг бизнесийн жишээн дээр ярихад манай үйлчлүүлэгч хумсны салон ус алдаад хажуу талын оффисынхоо хивс, тавилгат хохирол учруулсан байсан. Тухайн салоны хариуцлагаас болж ус алдсан ч бид төлбөрийг нь гаргаад хохирол учруулсан хивс, тавилгыг нь шинэчилж өгсөн.

Мөн энд жолооч зам дээр жолоо бариад гарах гэж байгаа бол хэн нэгний хохирооход төлбөрөө төлөх чадвартай байх ёстой гэж үздэг. Таны бизнес бусдыг хохирооход хохирол барагдуулах чадвартай байх ёстой гэсэн хариуцлагын систем юм.

Америкад бол даатгалыг санхүүгийн батблгаа гэж үздэг. Тийм учираас амь даатгал маш чухал ямарваа нэгэн бизнес бусдын бизнес хохирол учруулса бол буцаад төлөх чадвар байхыг даатгал олгодог л гэсэн үг л дээ. Санхүүгийн баталгаа бий болгож байна гэсэн үг.

 

Би даатгалын бизнесийнхээ хажуугаар Чикаго дахь бизнес эрхлэгчдийн клуб, эмэгтэйчүүдийн холбоондоо идэвхитэй ажилладаг. Хүн бизнесээрээ боломжийг олж авч байгаа бол нийгэмдээ буцаагаад өгдөг байх хэрэгтэй

 

Таны даатгалын компани амжилттай ажиллахад юу нөлөөлсөн гэж үздэг вэ?

Миний бодлоор би компанийнхаа дүрэм журам гэхээс илүү өөрийнхөө мэдрэмжээр явж ирсэн. Компанийн борлуулалт хийх алхамууд гэж байдаг би тэндээс санаа аваад өөрийнхөөрөө ажилладаг. Одоо би American Family-даа шинэ agency нарт байнга лекц, семинар ордог. Мөн би ажлынхаа хажуугаар Чикаго хот дахь бизнес эрхлэгч Монголчуудын клуб, эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлүүдэд идэвхитэй ажилладаг. Монголчуудынхаа зохион байгуулж байгаа ажлуулад оролцож хандив тусламж сайн өгөхийг боддог. Аливаа бизнес эрхэлж байгаа хүн өөрийн коммунитиг сайн үүсгэх хэрэгтэй. Бас бизнесээрээ дамжуулж бусдаас авч байгаа шигээ өгөхийг эрхэмлэдэг байх хэрэгтэй гэж боддог.

Би компаниараа дамжуулж жил бүр Монголчуудынхаа зохион байгуулж байгаа үйл ажиллагаа баяр наадамд 10 гаруй мянган долларыг тогтмол хандивладаг. Одоогоо 110 мянган долларыг хандивт зарцуулсан байна.

Мөн анх би бизнес эхлүүлж байхдаа өөрийгөө чадна гэж итгэхгүйгээс бизнесийн том боломжийг алдах шахаж байсан. Миний нөхөр намайг чи чадна гээгүй бол би энэ зөөгч хийгээд л явж байх байсан байх. Эмэгтэй хүний өөртөө итгэлтэй байдал дутмаг байдаг нь байгалийн нэг онцлог юм билээ. Тэгэхээр эмэгтэйчүүдийгээ боломжийг алдахвий, тэдэнд итгэл өгөх юм сан гэдэг үүднээс Эмэгтэйчүүдийн холбоогоо идэвхитэй ажиллуулдаг.

Хэдий хугацаанд асуудлыг шийдэж, эргэн төлдөг вэ?

Бүх даатгалууд өөр өөр байдаг. Автомашины даатгал дээр жишээ нь үйлчлүүлэгч  манайд 24цагийн дотор холбогдох ёстой байдаг. Манай компанийн хувьд маш хурдан шийдвэрлэж өгдөг.

Монголд бол даатгалын компанийг эргэн төлөлт, асуудлыг хэр богино хугацаанд  шийдвэрлэж өгч байгаагаар нь эрэмблээд байдаг. Энд сайн даатгалын компани нь ямар  үйлчилгээтэй байхыг хэлдэг вэ?

Энд ч бас ялгаагүй даатгалын үйлчилгээ, эргэн төлөлтөөр сайн муу гэж дүгнэдэг. Манай“American Family” -ийн даатгалууд нь хямд үнэтэй биш.

Гэхдээ жижиг, хямд үнэтэй даатгалуудын эргэн төлөлт ч гэсэн муу байдаг. Мөнagent-ийн  нөлөөл чухал.

Орлого, зарлага нь  яаж уялдаж явдаг вэ? Та хувь авч ажилладаг гэсэн үг үү?

Даатгалын бизнес олон жил ажиллах тусам олон хэрэглэгчтэй болоод тэднийгээ бариад байдаг. Даатгал сунгах болгонд, шинэ даатгагч орж ирэх болгонд орлогын хувиа авна. Мөн тодорхой түвшинд хүрэхээрээ орлого өсөөд явах зарчмаар ажилладаг. Бизнесийн зардлын хувьд татвар, ажилтнуудын зардал, оффисын түрээс гэж төлнө дөө.

Ажилтнуудынх нь дундаж цалин хэдэн доллар вэ?

Янз бүр байна. Дөнгөж ажилд орж байгаа хүн  цагийн 10  доллараас эхлэнэ л дээ. Туршлагажаад явбал цалин нэмэгдээд, мөн борлуулалтын урамшуулал аваад явдаг.

Оффис нь түрээслэдэг үү? Сарын түрээс нь хэдэн доллар вэ?

Тийн. Оффисоо сарын 1500 доллараар түрээслэдэг.

Анх та agency болох гэж шахуулж сурч байсан. Өөрөө та шинэ ажилтнаа яаж сонгож, яаж сургаж авдаг вэ?

Хүн ажилд авсныхаа дараа сургах манай ажлын онцлогоос шалтгаалаад их хэцүү. Сургаж сургаад нөгөө хүн маань ажиллаж чадахгүй хаяаад яваад өгөх тохиолдолд маш харамсалтай байдаг. Манай ажил яалт ч үгүй их хурд, овсгоотой байх, хурдан шийдвэр гаргах гээд олон талын ур чадвар шаарддаг.  Миний нэг өдөр хийх 20-30 минутын ажлыг хийж сургах гэж 2 сар болдог. Хоёр жил сурч байж найман цаг бие дааж ажиллах чадвартай болдог.

Одооноос ажилтнаа сургах арга барилаа өөрчилж байгаа. Тухайн хүндээ шууд ажлуудыг нь өгөөд хэдий хугацаанд сурахыг нь  хараад  алдаа дутагдал дээр нь зөвлөөд явж байгаа. 

 

Чикаго хот дахь бизнес эрхлэгчидтэйгээд нэгдэж цогц үйлчилгээ үзүүлэх бизнесийн дараагийн шатандаа гарахаар  төлөвлөж байна

 

ГУРАВ: БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРАА БА БОЛОМЖ

 

Танай компанийн менежмент, агентаа сонгож ажиллуулж байгаа шалгуур, борлуулалтын систем гээд их онцлог юм байна. Та гэхдээ энэ бүгдийг маш сайн сурчихсан учраас өөрөө давхар борлуулалтын бизнес эхлүүлээд энэ системээ ашиглаж болох уу?

Америкийн зах зээл маш том учраас боломж бол байгаа. Гэхдээ ямар ч бизнес  дээр хүний нөөц асуудал болж байна. Туршлагатай, тууштай ажиллах хүн олддоггүй. Сургах гэж хугацаа алддаг.  Чикаго дахь бизнес эрхлэгч Монголчуудын клубээрээ дараагийн бизнес рүү нэгдэж орох талаар  маш их ярьж байгаа. Энэ улсын хууль эрхзүй, даатгал, санхүү, технологио бүгдийг нь мэддэг байж өөр бизнес рүү орох хэрэгтэй болдог. Жишээ нь бид нэгдээд Монголчууддаа зээлээ өөрсдөө олгодог,  үл хөдлөх худалдаж авахад нь бид тусалдаг, даатгалыг нь хийгээд өгчихдөг  цогц бизнестэй болох талаар зорьж байгаа.

 

Тун удахгүй бид Монголдоо болон Японд салбараа нээнэ

 

Бизнесийнх нь алсын хараа, ойрын зорилго нь юу вэ?

Одоо бид АНУ-ын 52 мужийн найман мужид үйлчилж ажиллаж байна. Үүнийгээ  19муж болгож өргөжүүлэх ойрын зорилготой байгаа. Мөн олон улсад гарч ажиллах бэлтгэлээ хангаж байна. Эхний ээлжинд   эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээ гаргачихаад байгаа. Тэгэхлээр  манайх  руу аль орноос хандаж болно. Монголоос ч даатгал авах боломжтой. Аль ч  улсын иргэн дэлхийн хаана ч аялахад  эрүүл мэндийн даатгалыг  хийх боломжтой болчихсон байна. Японд оффисоо нээх үү?Монголдоо нээх үү гэдгээ судалж байна. Миний  сонссноор бол Монголчууд маш их Солонгос руу явж эмнэлэгт үзүүлдэг гэсэн.  Тэгэхээр тэр тал дээр Монголчуудынхаа эрүүл мэндийн даатгалыг олон улсын жишгээр хийе гэж ажиллаж байна. Манай Agency  Америкт байрлалтай болохоор нөхөн   төлбөр маш  сайн олгогдоно гэсэн үг. 

 

Гадаадад байгаа залуус өнөө маргаашийн хэрэгцээнээсээ болж  хар ажил битгий хийгээчээ, хичээж байгаад мэргэжлээрээ л ажиллах хэрэгтэй

 

ДӨРӨВ: АМЕРИКИЙН СОРИЛТ

Та Монголчуудтайгаа  их холбоотой ажилладаг. Монголоос Америкт ирээд  мэргэжил, хувь хүний ур чадвар нь байгаа хэрнээ  Монголоос ирсэн  юм чинь гэсэн итгэлгүй байдлаас болж боломжийг ашиглаж чадалгүй, өдөр тутмын амжиргаагаа залгуулахын тулд төгрөгийн боломжийг алдаж байгаа хүмүүс байдаг уу?

Маш их байдаг.Америкт   сургуулиа төгсөөд  хумсны салонд хумс хийдэг, Uber-т явдаг, хар ажил хийдэг тохиолдлууд байгаа. Хүний нутагт хөлөө олно гэдэг хэцүү л дээ. Гэхдээ л үнэхээр чадвар мэргэжил нь байвал хэсэгхэн зуур тэвчээд хар ажил хийдэг түвшнээсээ гарах л хэрэгтэй.  Би мөн оюутнуудтай уулзаж зөвлөгөө өгдөг. Тэгэхдээ оюутнууд амжиргааны мөнгө олохын тулд зөөгч гээд л янз бүрийн цагийн ажил хийдэг. Би тэдэнд та нар томоохон компанид очоод кофе зөөгөөд ч хамаагүй  ажил хийгээд их юм сурах хэрэгтэй гэж зөвлөдөг. Мэргэжлээрээ ажиллана гэдэг өнөө маргаашийн орлоготойгоо харьцуулашгүй чухал.

Америкт хүлээн зөвшөөрөгдөхийн тулд нутгийн иргэдээс илүү ажиллах хэрэгтэй болдог

Хэдийгээр Америк улс олон үндэстний орон ч гэсэн  ажил хийгээд, бизнес эрхэлж байх явцад Монголоос ирсэн гээд өөр хандах тохиолдол гарч байсан уу?

С.Энхбаяр:Хэд хэдэн удаа гарч байсан шүү.Гэхдээ Монгол хүмүүс хэр баргийн ажлын байран дээр  гологддоггүй. Одоо ирж байгаа Монголчуудад бүр л хялбар болж байна. Бизнес эрхлэгч олон Монголчууд байна. Chicago- д л гэхэд  200 гаруй Монгол бизнес байна. Тэгэхээр Монгол хүнээ ажилд авахад бэлэн байдаг.  Гол нь Монголчуудад өөрсдөд нь би Монголд дарга байсан, босс байсан ийм ажил хийхгүй гэсэн хандлага их байдаг.

Б.Дуламсүрэн:Хамгийн сүүлийн судалгаагаар Америкийн 70 хувь нь цагаан арьстай хүмүүс,10 гаруй хүмүүс нь хар арьстай, 10 хүртэлх хувь нь Латин Америк, харин Ази хүмүүс 3 хувь байдаг. Тэр ази хүмүүс нь ихэвчлэн том том хотуудаар амьдардаг. Ихэнх нь баруун эргээр байдаг. Миний хувьд анх хуулийн сургуульд сурч байхад манай сургуульд  нэг ч Монгол оюутан байдаггүй байсан. Одоог хүртэл хуулийн салбарт ихэнх хуульчид хөгшин, цагаан  арьстай, эрэгтэй  хүмүүс байдаг. Намайг шүүх хурал дээр явж байхад ази, эмэгтэй, Монгол гээд гайхаж хүлээж авдаг. Ази эмэгтэй хуульчид их ховор байдаг шүү. Намайг шүүх хурлын танхимд шүүгч нарын суудал дээр сууж байхад та орчуулагч уу гэж гайхсан шинжтэй асуудаг. Тэр асуулт л хүлээн зөвшөөрөхгүй байгаа хандлагыг илэрхийлж байгаа гэсэн үг л дээ. Одоо бол таньдаг болж байгаа.

Э.Золжаргал:Миний ажилладаг маркетингкомпаний ихэнх хэрэглэгчид Америкчууд байдаг. Маркетерууд гэхээр бас л дийлэнх нь Америкчууд байдаг. Маркетингийн төсөл авах гээд орж ирж байгаа харилцагч нар намайг гараад гайхдаг. Эхлээд ази эмэгтэй маркетингийн төсөл, дижитал эжинси хариуцаад явж чадах уу гэсэн маягтай харцаар харна. Бага багаар ер нь энэ хандлагыг засахаар явж байгаа.

 

Яалт ч үгүй өөр зах зээл дээр, олон үндэстэн дунд хүлээн зөвшөөрдөх гэж их л ажиллаж  байсан байх?

Б.Дуламсүрэн:Америкийн зах зээл дээр Ази хүмүүс бусад үндэстэнүүдтэй өрсөлдөнө гэдэг тэднээс илүү их ажиллахыг шаарддаг. Америкууд  ажлаа 70  хувь хийж чаддаг байвал бид 100 хувь хийж чаддаг байж  нэг түвшинд үнэлэгддэг. Энд биднийг цаанаасаа л их сорьсон орчин үүсчихсэн байдаг.

 Бидний дүгнэсэн, яах бол гэсэн байр суурьнаас харьцдаг л даа.Тухайн салбартаа турхайн хүн хүлээн зөвшөөрөгдөж байна гэдэг бол бусдаас илүү их ажиллаж, хичээсэн байна  гэсэн үг. Энэ бол судалгаагаар батлагдсан зүйл.  

Хэт их ажиллаад, эрүүл мэндээ алдаж, саваа авахуулж байсан. Гэхдээ их ажилласны үр дүн амьдралд мэдрэгдэхээр урамтай байдаг шүү

С.Энхбаяр:Хэдийгээр ажил гарт орчихсон ч гэсэн цаг үеэ дагаад байнга сурах, өөрийгөө хөгжүүлэх шаардлага тулгардаг. Мөн их стресстэй ажил учраас өөрөө стрессменежмент хийх хувийн хувийн зохион байгуулалт хийх хэрэгтэй болно.Бизнесээсээ гадна эмэгтэйчүүдийнхээ чуулга уулзалт, бизнес клуб гээд их ажилладаг байсан. Их ажиллаадажлынхаа стресснээс болоод маш ууртай болж байсан. Хүн их ажиллаа гээд ажил амьдралаа зохицуулахгүй бол эрүүл мэндээ алддаг гэж сонсож байсан хэрнээ өөрт тулгарсан. Би савны хорт хавдар болж, саваа авхуулж байлаа. Эмэгтэйчүүдийн гормоны  өөрчлөлтөнд ороод хичнээн тархи, толгой ажиллаж байгаа хэрнээ ажлаа хийе гэхээр өөрийн эрхгүй бие махбодь сулардаг юм билээ. Тэрнээс хойш бясалгалаар их хичээллэдэг болсон. Ажлаас гадна эрүүл мэнд ар гэрээ тэнцвэртэй авч явах хэрэгтэй.

Та нар хэрвээ өөрсдийнхөө бизнесийг Монголд хийж байсан бол гэж бодож байсан уу? Хаана илүү сорилттой байх байсан бэ?

Э.Золжаргал:Хөндлөнгийн хүний нүдээр Америкийн зах зээл том, бизнесээ эхлүүлээд л амжилттай болчих юм шиг харагддаг байх. Хүний нутагт болохоор их ажиллах, хүлээн зөвшөөрөгдөх сорилт яалт ч үгүй тулгардаг. Монголдоо бол хамаатан садан, гэр бүлийнхнийхээ дэргэд нутагтаа болохоор ажиллах, бизнес эрхлэх амархан юм шиг харагддаг. Гэхдээ жижиг зах зээл болохоор бас нэг сорилт байх. Өнгөрсөн хугацаанд яаж ажилласнаа бодвол хоёр өдөр хичээлээ шахаж авчихаад, таван өдөр нь ресторанд зогсоо зайгүй өглөө 9-өөс орой 12 хүртэл ажилладаг үе байсан. Ажилд орчихоод ч гэсэн бас л их ажиллаж байсан.  Америк  бол шүүсийг нь  шахдаг орно шүү дээ /инээв/

 

 

Та  гурав Даатгал, Маркетинг, Хууль эрх зүй гээд одоо яг Америкийн зах зээл дээр ажиллаж байгаа мэргэжилийнхэн салбарт яаж  танай салбарт өөрчлөгдөж байгаа вэ?

С.Энхбаяр:Манай салбарт бол  face id-аар уншаад бүх төрлийн даатгалын үнэлэгээ гаргадаг болж байна.  Хамгийн их хэрэглэгддэг автомашины даатгал ч ийм болж байна.I phoneөөрөө маш их дата цуглуулдаг. Зураг авах төдийд л дата болж байдаг. Би өөрийнхөө зургийг авахад Энхбаяр гэдэг хүн  ямар машин унадаг,  хаана амьдардаг, жолооны үнэмлэхээр нь , ямар машинтай, хаана бүртгэлтэй гээд бүх мэдээллийг гаргаж ирээд үнэлэгээ тогтоочихдог болж байна.

Мөн тухайн датан дээр үндэслээд машинаа сайн барьдаг бол жолоочод хөнгөлөлт өгдөг байдлаар хөгжиж байна. Хувь хүний мэдээлэл бүрийг тус бүрээр компьютерт шивж оруулах шаардлагагүй болж байна.

 

Э.Золжаргал:Америкийн зах зээл дээл л жишээ авахад компаниуд юу хийхээ мэдэхгүй маш их дата цуглуулаад авчихлаа. Бүх комданиуд одоо бүх төрлийн датаг  хэрэглэгчээсээ аваад хадгалчихлаа. Одоо харин тухайн датаг яаж үнэ цэнэ болгох вэ гэдэг дээр маркетингийн чиг хандлага өөрчлөгдөж байна. Тэгэхээр хиймэл оюун ухаан ашиглаж датаг маш хурдан боловсруулж бизнестээ хэрэгтэй шийдвэр гаргах хэрэгтэй болж байна. Миний ажилладаг эмнэлэгийн тоног төхөөрөмжийн компани л гэхэд нэг шинэ бүтээгдэхүүн гаргахдаа 200-300 мянган долларыг зөвхөн одоо судалгаанд зарцуулдаг.  

Б.Дуламсүрэн: Хууль эрх зүйн хувьд манай салбар бас их өөрчлөгдөж байна. үйлчлүүлэгч хуульч дээр ирэхдээ өөрсдөө хууль дүрмээ маш сайн судлаад ирж байна.

Олон хууль уншиж судлаад, хуульчаас зөвлөгөө авахдаа шийдвэрээ хэрхэн гаргах вэ гэдэг дээр л тусламж авч байна.  Хуульч нарч гэсэн хуулийг үг үсэггүй цээшлэхдээ гол нь биш үйлчлүүлэгч нартаа зөв шийдвэр гаргахад нь тусалдаг болж байгаа. Зөв чиглүүлэх хэрэгтэй гэсэн үг.

Урилга хүлээн авч ярилцсан та бүхэндээ баярлалаа. Ажил бизнест нь өндөр амжилт хүсье.

Нэвтрүүлэг үзэх линк: https://www.youtube.com/watch?v=4wTzoEb2It0

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

9 сэтгэгдэл


comment image

ЗочинАхмад - 2020-02-10

Эцгийнхээ нэрийг хилийн чандад мөнхлөн, Таван тивийн хэдэн мянган үндэстэн ястан аж төрж амьдардаг, 350 гаруй сая хүн амтай дэлхийн хамгийн хүчирхэг орон АНУ-д ижил үйл ажиллагаа явуулж байгаа олон мянган компанийг манлайлан, Монгол эмэгтэйн ур ухаан, чадвар, хөдөлмөрч, дайчин чанарыг илтгэн ажиллаж байгаа “Sukh Agency” даатгалын компанийн захирал С.Энхбаяртаа болон хамт олонд нь Эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхний дээдийг хүсэхийн ялдамд Монголдоо сурсан мэдсэнээ хэрэгжүүлж, нутагшуулж салбарлан ажиллахын ерөөл өргөе!

192.82.76.192


comment image

ЗочинАхмад - 2020-02-10

Энэ нэвтрүүлгийг үзэхдээ хилийн чандад ажиллаж амьдарч байгаа “Монгол эмэгтэйчүүд”-ээ бахархан, хайрлан, өрөвдөн нулимс унаган үзэж суулаа. Монгол эмэгтэйн ур ухаан, чадвар, хөдөлмөрч, дайчин чанарыг илтгэн ажиллаж байгаа “Sukh Agency” даатгалын компанийн захирал С.Энхбаяр, “DB Associates” хуулийн товчооны үүсгэн байгуулагч, хуульч Б.Дуламсүрэн, “March Media Chicago” компанийн захирал Э.Золжаргал нартаа Эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайханы ерөөл өргөхийн ялдамд Монголдоо сурсан мэдсэнээ хэрэгжүүлж, нутагшуулж салбарлан ажиллахыг хүсье!

192.82.76.192


comment image

Зочин - 2020-02-11

Шал долигнуур комент бичихийн. Азаар ногоон карт аваал оффисийн бараа харж хүний хийсэн даатгалын борлуулалт хийгээд, хэдэн тракны жолооч нартай хэрүүл хийгээд сууж байгаа хүн юу нь мундаг гэж? Өөрөө бүтээсэн юм алга л байна. АНУ-д энэ байтугайг хийгээд бүтээгээд явж байгаа эмэгтэйчүүд зөндөө бна. Америк боловсролтой байж хумс, убер хийдэг нтр гээд доромжилцон л байна шт. Мянга боловсролтой байгаад ажиллах эрхгүй бол хумс эсвэл убер л хийнэ шт. Өөрийнхөө толгой дээрх бухлыг хараагүй бж хүний толгой дээрх өвсийг гайхаж нтр

98.212.202.243


comment image

Зочин - 2020-02-12

Shinjleh uhaanii neelt hiitsen yum shig l bichih yuma kkk

202.126.88.221


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-06-26

hmm

203.98.77.124