ХОЁР ЖИЛИЙН ТУРШ БОЛОВСРОЛОО “ХӨЛДӨӨЛӨӨ” ОДОО ХАНГАЛТТАЙ!
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 2 жил, 8 сар өмнө

urug.mn

urug.mn image

Коронавирусээс үүдсэн хохирол, сөрөг үр дагаврууд дэлхий нийтийг хамраад буй. Үүний ноцтой сөрөг үр дагавар нь сурагч, оюутнуудын боловсролын асуудал юм. Шуудхан хэлэхэд манай  Засгийн Газраас хэрэгжүүлж буй бодлого зохицуулалт  сурагч оюутнуудныг золиосонд гаргасан гэхэд хилсдэхгүй. “Хоёр жил дамнасан энэ алдагдлыг бид эргүүлж нөхөхийн тулд 10 гаруй жил хэрэгтэй” гэж  “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-ын захирал П.Наранбаяр хэлж байсан.

Улс орны хөгжил оюутан залуусын боловсролын чанараар хэмжигддэг. Энэхүү чухал зүйлээ  уландаа гишгэж, өөрөөр хэлбэл хөгжлөө хойш тавин, хоёр жилийн турш зогсонги байдалд оруулчихаж байгаа юм. 

Харин одоо хичээл сургуулийг танхимаар оруулах асуудлыг хэлэлцэж байна гэх мэдээлэл гараад л өнгөрсөн. Энэ бол нийгмийн ухралт. Хэдийгээр цар тахал аюултай, эрүүл мэнд чухал ч боловсролыг золиослодог бодлого бидэнд тусыг үзүүлэхгүй.

Хөгжингүй орнуудад ч мөн адил боловсролын тэгш бус байдал бий болсон.Гэсэн ч манайх шиг хоёр жилийн турш боловсролоо “хөлдөөсөн” бодлоготой улс гэж үгүй. Бусад орнууд цар тахал эрчимтэй тархах үедээ хөл хорио тавьсан хэдий ч зөв зохицуулалт хийсний ачаар, Сингапур улсад л гэхэд танхимын болон цахим хичээлийг ээлжлүүлэн аль болох хоцрогдол үүсгэхгүй байх тал дээр анхаарсан юм. Харин манайд танхимаар хичээллүүлэх нь битгий хэл юм л бол номын сангуудынхаа хаалгыг бариад байсан жишээ бий. Хөл хорионы үеэр нэг ч номын сан ажиллаагүй.

Цахим болон теле хичээлийн тал дээр оюутан сурагчид үгээ барж байсан. Цахим сүлжээнд тавдугаар ангийн хүүхэд нэгэн бичлэг оруулсан байсныг нэхэн санаж дурдвал, “Хэнд ч хэрэггүй ойлгомжгүй теле хичээлийг үзэж байхаар, гурил зуурч сурсан нь дээр юм байна. Амьдралд хэрэгтэй шүү дээ” хэмээн ярьж байсан.  Олон таван үггүй теле хичээлийн бодит байдал нь энэ байв. Харин оюутнуудын хувьд цахимаар хичээллэсэнээр мэдэх ёстой мэдлэгээ авч чадахгүй байна. Ядаж төлбөрөө багасгах хэрэгтэй гэж хирэндээ л тэмцсэн. Хэн ч тэднийг нь сонсоогүй.

Гэтэл энэ жилийн есөн сард хичээлийг танхимаар оруулах үгүй нь тодорхойгүй байна. Дахиад хэдийг хүртэл хорьж оюутан сурагчдынхаа боловсролоор наадаж улсынхаа ирээдүй, хөгжлийг золиосонд гаргах вэ. Засгийн Газар, Улсын Онцгой Комисс, Боловсрол Соёл Шинжлэх ухааны Яам-ны сайд дарга нар аа!!!Хичээлийг танхимаар оруулах шаардлагатай байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна