ТҮЛЭНХИЙН ТӨВИЙН БАРИЛГЫГ COVID-19 ХАЛДВАРЫГ ЭМЧЛЭХ ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХЫГ ШААРДЛАА
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 2 жил, 7 сар өмнө

urug.mn

2012 онд Түлэнхийн төвийн барилгыг шинэчлэх шийдвэр гаргаж, засгийн газраас 3.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн ч санхүүжилтыг бүрэн олгоогүй. Хожим 2017 онд Кувейтийн сангаас Түлэнхийн төв байгуулахад зориулан найман сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлж, барилгын ажлыг эхлүүлсэн. Улмаар гурван блок барилга барихаар төлөвлөсөн юм.Тэгвэл A, Б хоёр хэсгийн барилгын ажил 97 хувьтай явагдаж байгаа юм. Иргэд 10 жил царцсан Түлэнхийн төвийг covid-19 халдварыг эмчлэх эмнэлгийн зориулалтаар яаралтай нээхийг Засгийн газар, УОК, ЭМЯ-наас шаардаж байна.

Мөн энэ барилгын С блокт авто зогсоол болон цогцос хадгалах байр барихаар төлөвлөж байсан. Гэтэл 2017 оноос эхлэн С блокт хувийн орон сууцны барилга барьж эхэлжээ. Улсын түлэнхийн төв барих газарт орон сууц барьж байгааг иргэд эсэргүүцэж, хоёр хоног суулт зарлахаа мэдэгдээд байна.

Энэ талаар мэдээгүйжүүлэх, сэхээний эмч О.Энхмаа “Өнөөгийн ялзарсан нийгэмд хүүхдийн эрхийг зөрчиж байгаа асуудлаар ард түмнийхээ эрх ашгийн төлөө, Засгийн газар, УОК, Хүний эрхийн комисс, шадар сайд С.Амарсайхан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, гэх мэт бүхий л эрх мэдэлтэй албан тушаалтнуудаас албан ёсоор шаардаж, ажлын тав хоногийн дотор арга хэмжээ авч, 97 хувийн явцтай байгаа барилга байгууламжийг covid-19 халдварын эмнэлгээр яаралтай ажиллуулахыг шаардаж байгаа юм.

Учир нь Монгол улсын хэмжээнд 820 хүний амь эрсдсэн байхад эрүүл мэндийн салбарыг хэвтэрт оруулаад, ард түмнийг элгээр нь мөлхүүлсэн.  Төр засгийн удирдлагууд хүний эрхийг хангаж, дээдлэхгүй байна”

 

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2022-04-18

ЭНХМАА ЭМЧ УЙГАГҮЙ ОЛОН ЖИЛ ТЭИЦЛЭЭ..ЭМНЭЛГИЙН ГАЗРЫГ БУЛААН АВЧ ОЛОН ДАВХАР БАРИЛГА БАРЬСАН ЗОРИУЛАЛТЫН БУСААР. АШИГЛАСАН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ БАРИЛГЫГ.УЛС ХУРААН АВАХ ХЭРЭГТЭЙ.ОЛОН ЖИЛ НОЙР ХОЛГҮЙ ТЭМЦЭЖ ЯВААГҮЙ ГАЗАР БАЙХГҮЙ..ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮД ӨӨРСДИЙН ХУВИЙН КОИПАНИЙГ БАРИХ БОЛОХООРОО ТӨСӨВТ МӨНГӨ СУУТГААД ДОР НЬ БАРЬДАГ БИЗДЭЭ.ЯАГААД ЭНЭ ЭМНЭЛГИЙГ АШТГЛАЛТАНД ОРУУЛАХГҮЙ ОЛОН ЖИЛ ЦАРЦААЖ БГАА ЮМ.ШУДАРГА ЁС ЯРИАД ГАРЧ ИРСЭН ОЮУ ЭРДЭНЭ. НЯМБААТАР НАР ЯАГААД АНХААРАЛ ХАНДУУЛАХГҮЙ.БНАА ШУДАРГА ЁСОО ТОГТООГООЧ.98 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАРИЛГЫГ.РУРДАН.АШ ГЛАЛТАНД ОРУЛААЧ БАЛГАС БОЛЛОО

103.229.120.170