ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД БӨӨЛЖСӨН 6 НАСТАЙ ОХИНЫ ӨВЧНИЙГ ЭМЧИЛЛЭЭ
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 2 жил, 7 сар өмнө

urug.mn

urug.mn image

ЭХЭМҮТ-д өвчний онош, шалтгаан нь тодорхойгүй хоёр жил бөөлжсөн зургаан настай хүүхэд орон нутгаас ирсэн байна. Хоёр жилийн турш бөөлжсөн учир хүүхэд ядарч сульдан, жингийн дутагдалд орсон байжээ.

Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хүүхдийн оношийг тогтоож, Ерөнхий мэс заслын тасгийн эмч  А.Цэнджав ахлагчтай баг мэс заслыг амжилттай хийснээр дээрх зовуурийг бүрэн эмчилсэн байна. Хүүхдийн биеийн байдал ямар байгаа талаар хагалгаа хийсэн эмч А.Цэнджаваас тодруулахад, “Хагалгаа хийснээс хойш зургаа дахь хоногтоо эмнэлэгт хэвтэж байна. Хүүхэд бөөлжөөгүй, хоол ундаа идэж, уугаад бие нь сайжирч байна.

-Хүүхэд хугацаанд бөөлжих болсон зовуурийн шалтгаан юу байв?
-Охины 12 хуруу гэдэсний доод хөндлөнгөөс бүдүүн гэдэсний өгсөх хэсэгт хоёр цорго үүссэн байсан. Энэ нь манай эмнэлэг болон Монгол Улсад анх удаа бүртгэгдэж буй ховор тохиолдол  юм. Ямар шалтгаанаар ийм хоёр цорго үүсэж болохыг мэргэжил нэгтнүүд хэлэлцэж байна. Юутай ч хүүхэд бүрэн эмчлэгдлээ.

Охиныг зөв оношилж, эмчлэхэд ЭХЭМҮТ-ийн дүрс оношилгооны эмч Ч.Баттулгын баг, дурангийн эмч доктор Отгонсүрэнгийн баг, Хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын эмч П.Энхзул, мэдээгүйжүүлгийн эмч Г.Ганчимэг, инженер Амгаланбаатар, мэдээгүйжүүлгийн сувилагч Үүрийнтуяа, техникч Нарантуяа, дурангийн сувилагч Наранзул болон МЗЭЭТ, ЕМЗ-ын тасгийн эмч нар хамтран ажиллалаа гэв.

 

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-08-02

Мундаг юмаа амжилт

66.181.161.21