“ФИТНЕСС ЗЭЭЛ”-ИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
urug.mnСэтгүүлч:
ЭДИЙН ЗАСАГ 3 долоо хоног, 1 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Хүн төрөлхтний дундаж наслалт уртсаж, хүмүүс илүү эрүүл, идэвхтэй амьдрах болсон. Харин урт наслах үндэс нь дасгал хөдөлгөөн, зөв хооллолт гэдгийг сүүлийн жилүүдэд Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд байна. Манай улсад ч ялгаагүй дасгал хөдөлгөөн тогтмол хийж, эрүүл мэнддээ анхаарах хүний тоо өсөхийн хэрээр тэдний шаардлагад нийцсэн спорт төвүүдийн хэрэгцээ ч дагаад нэмэгдэж байна.

Тиймээс “Уран ган” ХХК-ийн зүгээс олон улсын стандартад нийцсэн, тав тухтай орчинд, мэргэжлийн хүний заавар дор дасгал хөдөлгөөн хийх, эрүүл мэнддээ анхаарах боломжийг олгож, Монголын хамгийн том спорт комплекс “Ган спорт төв”-ийг байгуулжээ. “Ган спорт” төв нь 6,000 м кв талбайтай, нэг дор 540 хүн хүлээж авах чадалтай ба та бүх спортын төрлөөр хичээллэж, өөрт хэрэгтэй бүх үйлчилгээг эндээс авах боломжтой юм.

Харин Голомт банк “Ган спорт төв”-тэй хамтран эрүүл амьдралын хэв маягийг нийтэд уриалж, “ФитнесС зээл”-ийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Та “Фитнесс зээл”-д хамрагдсанаар “Ган спорт төв”-ийн фитнесс, crossfit, усан спорт, бокс болон балет, иог гэх мэт спортын төрлүүдээс сонгон хичээллэх боломжтой юм.

Фитнесс зээлийн нөхцөл:

  • Зээлийнхэмжээ: 10,000,000₮ хүртэл
  • Зээлийнхугацаа: 30 сар хүртэл
  • Зээлийнхүү: 1.45%-1.70%

Бүрдүүлэх материал:

  • Цахим үнэмлэх
  • Ажлын газрын тодорхойлолт
  • Бусад банкны цалингийн дансны хуулга
  • Бусад банканд үлдэгдэлтэй зээлийн материал