Э.СОДНОМПИЛЖЭЭ: ИРЭХ ПАРАЛИМПЫН НААДМААР АРД ТҮМНЭЭ ДАХИН БАЯРЛУУЛНА
urug.mnСэтгүүлч:
СПОРТ 2 долоо хоног, 4 өдөр өмнө

urug.mn

“Токио-2020 паралимпын наадамд оролцсон Монголын баг тамирчид эх орондоо ирлээ.

“Токио-2020” зуны паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд Гавьяат тамирчин Э.Содномпилжээ тэргүүлж, алтан медаль хүртэж, паралимпын асарт Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлж, улсынхаа далбааг мандуулсан билээ.

Э.Содномпилжээ нь “Рио-2016 паралимпын наадмаас хүрэл медаль хүртэж байсан. Тэрбээр энэ удаагийн паралимпод хоёр дахь оролдлогоороо 245 кг жинг амжилттай өргөж, медалийнхаа өнгийг өөрчлөн паралимпын аварга болсон. Ингэхдээ тэрээр паралимпын рекордын дахин шинэчилсэн юм. 

Паралимпын наадамд тэргүүлж, алтан медаль хүртсэн Э.Содномпилжээ сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Ард түмнийхээ итгэлийг алдаагүйдээ баярлаж байгаа. Талийгаач дасгалжуулагчийнхаа захиасыг биелүүлсэндээ баярлаж байна. Тамирчин хүнд ар гэр чухал. Бүхий л амжилтын минь ард ээж минь байсан. Энэхүү медалаа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, багийн хамт олондоо зориуллаа. Ирэх паралимпод амжилттай оролцож, ард түмнээ дахин баярлуулах болно” гэлээ.

 

1 сэтгэгдэл


comment image

Зочинха ха ха - 2021-09-07

ОЛИмрЫН хороог татан буулгаж яршиг тэр цагдаа онцгойд өг.. лайтай юмаа, нул төмөр

103.111.68.3