МАРГААШНААС ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ ГЭВ
urug.mnСэтгүүлч:
ЭДИЙН ЗАСАГ 2 долоо хоног, 4 өдөр өмнө

urug.mn

АИ92 шатахуун дууссан, үнэ нь нэмэгдсэн гэх мэдээллийн дагуу шатахуун түгээх станцуудаас тодрууллаа. Сав цэвэрлэх ажил хийгдэж байгаатай холбогдуулан зарим газар шатахуун тасарсан гэхдээ маргааш өглөөнөөс хэвийн болно гэх тайлбар өглөө.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Петровис шатахуун түгээх станцын түгээгчээс шатахууны нөөц ямар байгаа талаар лавлахад “АИ92 шатахуун тэг заачихсан ямар ч бензин байхгүй орлогоо хүлээгээд байж байна. Үнийн хувьд хэвийн байгаа” гэсэн юм. Тус газар АИ92 болон АИ95 шатахууны үнэ асуусан жолоочид их байлаа. Ихэнх хүмүүсийн хувьд өглөөнөөс хойш шатахуун хайгаад олдохгүй байна. Зургаа, долоон газраар орлоо АИ92 дуучихсан гэхээс  өөр хариулт сонссонгүй гэлээ.

Хан-Уул дүүрэгт байрлах МТ шатахуун түгээх станцын хувьд АИ92,АИ95 шатахуун аль нь ч байхгүй. Нөөцийн талаар сайн мэдэхгүй байна. Маргааш өглөө шатахуун хэвийн ирнэ гэлээ.

Харин Хан-уул дүүргийн “Петровис” салбар одоохондоо АИ92 байхгүй АИ95 л байна. ШТС-ууд өгөхгүй байгаа юм шиг байна лээ. Манайх дээр жоохон ирсэн нь дорхноо дуусчихаж байна. Өчигдөр орой 6000 тонн ирээд ингээд өдрийн талд хүрэхгүй дуусаж байна. 92 шатахуун 2050-аар, АИ95 2550 төгрөгөөр үнэ нь хэвийн зарагдаж байгаа. Маргааш өглөө 8 цагаас хойш ирчих байх гэж хэлсэн юм.

Харин ашигт малтмал газрын тосны газар цахим хуудсаараа дамжуулан өнөөдөр шатахууны 29 хоногийн нөөц байгаа гэжээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна