АН, МАХН НЭГДВЭЛ ҮЗЭЛ БАРИМТЛАЛГҮЙ ГЭДГЭЭ АХИН НОТОЛНО
urug.mnСэтгүүлч: Urug.mn
УЛС ТӨР 8 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

АН, МАХН-ны удирдлагууд уржигдар уулзжээ. Уулзалтад АН-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Б.Дэлгэрмаа, МАХН-ын дарга Н.Энхбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, дэд дарга Э.Эрдэнэжамьяан нар оролцлоо.  Тэд сонгуульд эвсэж оролцох тухай ярилцсан байна. Гэхдээ эцсийн шийд гараагүй.

 

Хамгийн харамсмаар нь өөрсдийгөө баруун төвийн үзэл баримтлалтай гэх, ардчиллын суурь АН үзэл баримтлал нь тодорхой бус гэхдээ зүүнийх нь илт анзаарагддаг МАХН-тай нэгдэхээр ярьж байна.

АН 2019 онд  баруун төвийн үзэл баримтлалаа сурталчилж  21 аймаг тойрч, сүр дуулиан болж байв. Гэтэл явж явж хүн бүрд үнэгүй орон сууц, мөнгө амладаг МАХН-тай нэгдэхээр уулзаж яваа нь үзэл баримтлал нь худлаа гэдгийг нотлох үйлдэл болов.

Уг нь АН-ын яриад явдаг баруун төвийн үзэл баримтлал нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэнхувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг хангасан, шударга ёсны эрх чөлөөг эрхэмлэдэг, улс төрийн эрх чөлөөг хангах учиртай. Халамжийн бодлого, мөнгөний амлалт ярьсаар өдий хүрсэн МАХН-тай АН нэгдвэл тэнгэр газар лугаа адил ялгаатай. Улс орноо хөгжүүлэхэд үзэл баримтлал нь чухал биш тул зүүний ч болтугай намтай элсэж сонгуульд ялахын төлөөх солиорол гэмээр.

АН-ын рейтинг эрх баригч МАН-аас доогуур, намын дарга С.Эрдэнэ өөрөө үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийн жагсаалтыг тасралтгүй тэргүүлдэг.  Өөрөөр хэлбэл сонгуульд дэмжлэг авах намын болон намын даргын нэр нүүр муу. Тиймээс ч чөтгөртэй ч хамаагүй эвсье гэж байгаа бололтой.

Үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийн жагсаалтад С.Эрдэнэ тэргүүлсэн байдал

Үзэл баримтлалгүй гэдгээ ахин нотолсон АН-д ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

2020 оны 1-р сард хийсэн судалгаагаар МАХН 10 онооноос 3.2 оноотой, АН 3.4 оноотой байгаа юм.

Н.Энхбаяр үйл ажиллагаа нь таалагддаг ба таалагддаггүй улс төрчдийн аль ч жагсаалтад байдаггүй. Сүүлийн үед улс төрийн акц хийж, олны өмнө бага гарсантай холбоотой байж мэднэ.

 

 

 

 

 

 

 

 

 

3 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-02-15

Арай худлаа байлгүйдээ. Энхбаяр дарга, эх оронч Ганбаатар, Эрдэнэжамъян ... тэгж доош орохгүй байлгүй.

66.244.109.90


comment image

Шунаг энхбаяр - 2020-02-15

Арайсаад байх юм байхгүй. Угаасаа тэр хэд чинь төрд гарч идэж уухын тулд юу ч хмйхэд бэлэн. Чиний төлөө ажиллана гэж бодож байна уу

202.126.88.190


comment image

ГишүүнЗочин - 2020-02-17

Үзэл баримтлал гэж балайраад яах юм. УИХ-д сууж /зүгээр л/ байвал болох нь тэр гэсэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн хэдхэн хүний санаа. Тэдэнд улс орноо бодох эрмэлзлэл огтхон ч байхгүй.

64.119.24.203