Л.НИНЖЖАМЦЫГ ПАРЛАМЕНТЫН СУРТАЛЧИЛГАА МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ДАРГААР ТОМИЛЛОО
urug.mnСэтгүүлч:
УЛС ТӨР 2 долоо хоног, 1 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Монгол Улсын Их Хурлын даргын Ажлын албаны Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар сэтгүүлч, эрх зүйч Лувсандашийн Нинжжамц ажиллахаар боллоо. Парламентын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлж буй талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, ард түмний засаглах эрхийг хангаж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог идэвхжүүлэх чиглэлээр энэхүү төв ажиллах юм.

Л.Нинжжамц өмнө нь Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн ерөнхий захирал зэрэг албан тушаал хашиж байсан юм. 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна