АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, БНХАУ-ЫН ДАРГА  НАР ДОЛООН САРЫН ДАРАА УТСААР ЯРИЛАА
urug.mnСэтгүүлч:
ДЭЛХИЙ 2 жил, 6 сар өмнө

urug.mn

urug.mn image

БНХАУ-ын удирдагч Шин Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Жой Байден нар утсаар ярьлаа. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж байгаагаар тэд хоёр үндэстний тулгараад байгаа асуудлуудын талаар нухацтай ярилцсан гэв. 

Хоёр улсын харилцаа худалдааны дайн болон Ковид-19 вирусийн тархалтаас хойш тааламжгүй байгаа юм. Учир нь АНУ-ын зүгээс Шинжаан Уйгарт болж байгаа үйл явдлыг БНХАУ-ын буруу бодлого гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн Хонг Конгийн асуудал дээр АНУ Хятадын эсрэг байр суурьтай байгаа юм. Ийм үед хоёр орны удирдагчдын яриа олон нийтийн анхаарлыг татаж байна.

2018 оноос эхэлсэн  худалдааны дайныг зогсоохыг хоёр улс хоёулаа дэмжиж байгаа бөгөөд арга зам болон бусад өөрчлөлтүүдийг ярилцжээ. 

 

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна