“ВАКЦИНЫ II ТУНГАА ХИЙЛГЭСЭН ӨДРӨӨС ХОЙШ 90 ХОНОГИЙН ДАРАА III ДАХЬ ТУНГАА ХИЙЛГЭЖ БОЛНО”
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 1 долоо хоног, 4 өдөр өмнө

urug.mn

Монгол улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцинжуулалтын гурав дахь тунг 18 дээш насны иргэдэд хамруулж эхэлсэн. Энэ хүрээнд бид дархлаажуулалтын цэг дээр ирж гурадахь тундаа хэрхэн хамрагдах талаар сурвалжлаг бэлтгэн хүргэе.

Иргэдийн идэвх сайн байна.өнөөдөр өглөө 09:00 цагаас хойш 104 иргэн үйлчлүүлсэн байна. түүнээс ихэнх нь гурав дахь тунгаа хийлгэж, цөөн тоо нь хоёр дахь тунгаа хийлгэж байна. Гурав дахь тунгийн идэвх нь 18 дээш насны иргэд илүү үйлчлүүлж байна. Харьяа дүүрэгт нь багууд ажиллаж байгаа. Тухайн нь цэг дээр очиж вакцин хийлгэнэ. Хоёрдугаар тунгаа хийлгэсэн өдрөөс хойш 90 хоногийн дараа буюу гурван сарын дараа гурав дахь тунгаа хийлгэж болно. Вакцин хийлгэсэн иргэд гамаа сайн барьж, дулаан хувцаслана, халуун бүлээн  шингэн уух хэрэгтэй. Дарсан газар нь хөндүүрлэж, улайх шинж тэмдэг гурван хоногтоо гарч болно. Тэр үед нь хүйтэн жин тавихгүй, хөндөхгүй, ус хүргэж болохгүй.

-Би таван сард хоёр дахь тунгаа хийлгэсэн. Тэгвэл миний хувьд гурав дахь тунгаа хийлгэх боломжтой юу?

-Боломжтой. Шалгуур хангасан.

-Тэгвэл би вакцинаа хийлгэж, гурав дахь тундаа хамрагдъя. Эхлээд эмчийн бүртгэл дээр очихдоо улавчаа өмсөх ёстой.

-Эхлээд  регистрийн дугаараа хэлээд урд нь ямар зовуур илэрч байсан зэрэг асрамжуудаа бөглөнө. Үзлэгээ хийгээд ямар нэгэн өвчин зовуургүй бол бүртгэл баталгаажаад цаашаа вакцины бүртгэлээ хийлгэнэ”

-Одоо ямар нэгэн зовуур байна уу?

-Байхгүй.                               

-Өмнөх вакцинаас ямар шинж тэмдэг илэрсэн бэ?

-Вакцин хийлгэсэн өдрийн маргааш нь сульдсан.

-Өөр шинж тэмдэг илрээгүй бол вакцины өрөө лүү өрөө вакцинаа хийлгээрэй

-Ямар вакцин хийж байгаа вэ, хэдэн онд хугацаа нь дуусах вэ?

-2021 оны 11 сард хугацаа нь дуусах пфайзер  вакцин.

Би вакцинжуулалтын гурав дахь тундаа хамрагдлаа. Одоо миний гурав дахь алхам вакцинжуулалтын дараа 10-15 минутын хугацаанд эмч нарын хяналт нь доор биеийн байдлаа ажиглах юм. Энэ хугацаанд өөрийн бэлдсэн халуун бүлээн шингэн зүйлийг ууж байна.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна