ДЭЛХИЙД ӨНДРӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭХ ДУБАЙН АЛСЫГ ХАРАГЧ АШИГЛАЛТАД ОРЖЭЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 1 долоо хоног, 4 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Дубайд баригдсан дэлхийн хамгийн өндөр алсыг харагч ашиглалтад оржээ. Энэ барилгыг Дубай холдинг барилгын компани хийж гүйцэтгэсэн бөгөөд нээлтээ хиймэгцээ Дубайн алдартай барилгуудын нэг болж буй юм.

Алсыг харагчийн хувьд 250 орчим метр өндөр. Энэ өндөрлөгөөс Дубайн бүхий л хэсгийг тольдож болох юм. Алсыг харагчинд нэг удаадаа 1200 хүн суух хүчин чадалтай, 192 маш бат бөх төмөр кабелуудаар тогтоож өгчээ. Нийт 11200 тонн төмөр орсон энэ аварга байгууламж  хоёр том хөлтэй бөгөөд тус бүр нь 135 метр өндөртэй.  Энэ нь алдарт Лондон хотын автобуснаас 15-ыг нийлүүлсэнтэй тэнцэх юм.

Дубайн алсыг харагч ашиглалтанд орохоос өмнө Лондон хотын алсыг харагч болон Лас вегасын алсыг харагч хамгийн өндөр гэгдэж байсан. Гэхдээ Дубайн энэ алсыг харагч тэднээс даруй 80 орчим метрээр өндөр юм.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна