Ш.ГАНТУЛГА: БИД СОНГУУЛИЙН ХАР МАШИНААС ТАТГАЛЗАХ НЬ ЗҮЙТЭЙ
urug.mnСэтгүүлч:
УЛС ТӨР 1 долоо хоног, 4 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Өнөөдөр /2021.09.14/ иргэд олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийсэн УИХ-ЫН 28 ДУГААР ТОЙРГИЙН НӨХӨН СОНГУУЛЬД ИЗНХ-ААС НЭР ДЭВШИГЧ, ОЛОН УЛСЫН ТОЙМЧ Ш.ГАНТУЛГЫН ЯРИАГ ХҮРГЭЕ. 

Хар машингүй сонгууль хийх үндэслэл тун энгийн. Монгол Улсын Үндсэн хуульд засаг төрийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд гэж бичсэн байдаг. Сонгуулийн хар машиныг програмчилж байдаг эсвэл тухайн машиныг оруулж ирсэн хүмүүсийн гарт Монгол Улсын засгийн эрх байх ёстой гэсэн үг байдаггүйг та нар мэднэ.

Сонгуулийн хар машин гарч ирсний улмаас ард түмэн, засаг төрийн хуулийг гартаа барих Үндсэн хуульд заагдсан хүнийхээ гол нандин чухал эрхээс хагацаад байна. Иймээс бид сонгуулийн хар машинаас татгалзах нь зүйтэй. Сонгуулийн хар машин ард түмнийхээ ирээдүйд хар муухай энерги авч ирж байгаа учраас бид энэхүү зүйлээс татгалзах хэрэгтэй юм.

Сонгуулийн хар машин бол 30 жилийн туршид сонгуулийн нийт үйл явцад явагдсан бүхий л луйвруудын дотроос хамгийн төгс төгөлдөр, ард түмнийг басаж доромжилсон зүйл юм. Тийм ч учраас Монгол улсын нийт ард иргэдэд хандаж уриалж байна.  Бид ирээдүйгээ сайнаар харахыг хүсэж л байгаа бол урьдын муу муухай, худал хуурмаг, шударга бус бүхнээс татгалзах хэрэгтэй юм. Сонгуулийн хар машин нь Монголчуудын тэр дундаа залуучуудын ирээдүйг хулгайлж байгаа хэрэг юм. Ийм ч учраас сонгуулийн хар машинаас татгалзахыг бид уриалж байна.

Үүнийг нотлох баримт маш олон байгаа. Хамгийн наад зах нь иргэн Г.Ган-Очир 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө санал хураах хар машин луйвар хийх боломжтойг техникийн үүднээс нарийн тайлбарласан. Яагаад хүмүүс иймэрхүү баримтыг одоо болтол олж үзээгүй вэ гэхээр ийм баримтыг олон нийтэд дэлгэхийг дээрээс нь хаасаар байгаатай холбоотой.

Олон улсын тоймчдын хувиар гадаадын ганцхан баримтыг хэлэхэд 2020 оны 11 сарын гурванд болсон АНУ Ерөнхийлөгчийн сонгууль хар машинаар будлиантуулсан болоод тэдний огт хүсэн хүлээж байгаагүй хүн засгийн эрхэнд гарсан байдаг. Тиймээс бид муу муухай бүхнээсээ татгалзах хэрэгтэй юм. Сонгуулийн хар машин ард түмний ардчилалд итгэх итгэлд сонгууль шударга болон гэсэн бодлыг хулгайлж байна. 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна