ОЛИМПЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Б.БОЛОРТУЯА ОСЛОГИЙН ДАШТ-Д ЗОДОГЛОНО
urug.mnСэтгүүлч: Urug.mn
СПОРТ 1 долоо хоног, 4 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Монголын чөлөөт бөхийн холбоо аравдугаар сарын 2-10-нд Норвегийн нийслэл Ослод болох ДАШТ-д оролцох баг тамирчдаа эмэгтэйчүүдийн 53 кг-аас бусад бүх жинд 10-аад хоногийн өмнө Батсүмбэрт болсон "Сорилго" тэмцээнээс сонгосон.

Тэгвэл 53 кг-ын жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа, "Сорилго"-д энэ жинд түрүүлсэн цэргийн дэлхийн аварга ОУХМ Ганбаатарын Отгонжаргал нарын халз барилдаан өнөөдөр "Хасу-Мегаватт" компанийн "Эко" спорт цогцолборт боллоо.

Хэн ялсан нь Дэлхийн аваргыг зорих эрхтэй болох байсан энэхүү гал гарсан барилдаанд Б.Болортуяа хүчтэй өрсөлдөгчөө 6:6-гаар бүхэл онооны чанараар ялснаар Ослод зодоглохоор болов.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна