БРИТНИ СПИРС СҮЙ ТАВЬЖЭЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 1 долоо хоног, 4 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

АНУ-ын алдарт дуучин Бритни Спирс түүний найз залуу болох жүжигчин Сэм Асгари нар албан ёсоор сүй тавьсан болохыг түүний төлөөлөгч Брандон Коохэн баталжээ. Хосууд маш удаан үргэлжилсэн харилцаагаа ийнхүү баталгаажуулсан нь тэднийг гэрлэхээр шийдсэн болохыг батлаж байна хэмээн хэвлэлүүд онцолжээ.

Түүгээр ч барахгүй Бритни Спирс өөрийн инстаграм хаягтаа сүйн бөгжээ харуулсан байна. Хосуудын харилцаа таван жилийн өмнөөс үүдэлтэй бөгөөд Бритни Спирсийн аавтай холбоотой шүүхийн маргаан цэгцрээгүй байсан учраас харилцаагаа баталгаажуулах боломжгүй байжээ. Сэм Асгаригийн хувьд 1994 онд Иранд төрсөн бөгөөд өдгөө 27 настай АНУ-ын иргэншилтэй жүжигчин юм. Тэрээр хэд хэдэн уран сайхны кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээсэн. Өсөх ирээдүйтэй жүжигчин хэмээн нэрлэгддэг нэгэн. Харин Бритни Спирсийн хувьд өдгөө 39 настай бөгөөд хосууд 12 насны зөрүүтэй юм.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна