МХЕГ: ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙН ТУРШИЛТЫН ЛАБОРАТОРИЙГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /ЖАЙКА/-ээс Монгол Улсад хэрэгжүүлж буй “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийн хүрээнд Хамгаалах хэрэгслийн туршилтын лабораторийн тоног төхөөрөмжийн бүтэц, үйл ажиллагааг танилцуулах сургалтыг зохион байгууллаа.

Төслийн багийн мэргэжилтэн Окумацү Хидэки сургалтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ хамгаалах хэрэгслийн туршилтын лаборатори ашиглалтад орсноор Монгол Улсын барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын чадавх бэхжихэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.

Хамгаалах хэрэгслийн туршилтын лабораторид хамгаалалтын дуулганы туршилт хийх 4,  ажлын тусгай гутлын туршилт хийх 2, бүх төрлийн олс, уяа, бүс, ган татуургын бат бөхийн үзүүлэлтийг тодорхойлох олон үйлдэлт тоног төхөөрөмжүүд суурилагдсан байна.

“Ньюбогат” ХХК-ийн захирал Ш.Нэргүй байцаагчидтай хамтран дээрх тоног төхөөрөмжүүдэд туршилт хийж танилцууллаа. Сургалтад МХЕГ, НМХГ, ХНХШТөвийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид бүрэн хамрагдлаа.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна