ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫГ БУУЛГАН, ШИНЭЭР БАРИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ ШАЛГАРУУЛНА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Нийслэлийн Засаг даргын захирамжаар, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад 29 багцын 65 орон сууцны барилга багтжээ.

Барилгажуулах төсөл боловсруулж, хуучин барилгыг буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулна.

Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь урилгад заасан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичиг авах хүсэлтээ бичгээр ирүүлж, эргэн төлөхгүй нөхцөлөөр 300 мянган төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргана. Төлбөрийг нийслэлийн төрийн сан банк: УБ, ХБХГазар 100200051054 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичих аж.

Урилгын дагуу сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжлэн эх хувь, хуулбар, цахим хувийг бэлтгэн 10 дугаар сарын 12-ны 15.00-16.00 цагийн хооронд Нийслэлийн Засаг захиргааны II байр, “Хангарди ордон”-ны 13 давхрын 1308 тоотод хүлээлгэн өгснөөр мөн өдрийн 16.30 цагт оролцогчдын мэдээллийг зарлана.

Оролцогчийн санал гаргагч нь аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, танилцуулга, 2019, 2020 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, татвар, нийгмийн даатгал, банк, бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газрын тодорхойлолт, нотариатаар баталгаажуулсан гэрээ, барилгажилтын төслийн загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл, төсөл хэрэгжүүлэх аргачлал, сараар гаргасан нарийвчилсан болон оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө, зураг төсөл, барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл, санхүүгийн эх үүсвэрийг нотолсон хуулга бэлдэх юм. 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна