APPLE КОМПАНИЙН  ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДЭЭС...
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Технологийн тэргүүлэгч компани болох Apple өөрсдийн шинэ бүтээгдэхүүнээ орон нутгийн цагаар өчигдөр шөнө танилцууллаа.

iPhone 13 болон iPhone 13 мини

-   Тэдний эхний танилцуулсан бүтээгдэхүүн бол iPhone 13 болон iPhone 13 мини юм. Энгийн iPhone 13 ийн хувьд 6.1 инчийн дэлгэцтэй бол мини загвар нь 5.4 инчийн энгийн дэлгэцтэй. Энэ хоёр бүтээгдэхүүн хоёулаа А15 бионик чиптэй бөгөөд хосолсон камертай гарчээ. Батерей зарцуулалтын хувьд өмнөх загвараасаа илүү 2.5 цагаар барих юм байна. iPhone мини 699 долларын үнэтэй бол энгийн iPhone 13 799 доллараас эхэлнэ.

iPhone 13 pro болон iPhone 13 pro max

- 6.1 болон 6.7 инчийн супер ретна XDR дэлгэцтэй энэ хоёр утасны хувьд хоёулаа шинэ үеийн Бионик15 чиптэй бөгөөд бүх ухаалаг утаснаас хамгийн хурдан нь болсон гэдгийг зохион байгуулагчид онцолжээ. 5 цөмтэй шуурхай санах ойтой бөгөөд график карт нь өмнөхөөсөө 50%- иар хурдан болжээ. iPhone 13 pro болон iPhone 13 pro max утаснууд 999- 1099 долларын үнэтэй байх нь ээ.

iPad болон iPad мини

-   Мөн тэд шинэ үеийн iPad болон iPad мини нарыг танилцуулсан байна. 10.2 инчийн дэлгэцтэй iPad ийн хувьд шинэ үеийн А13 чиптэй болсон бөгөөд энэ нь өмнөх загвараас 20 хувиар хурдан болжээ. Мөн 2 мегапиксэлийн ultra wide хосолсон камертай юм байна. Мини загварын хувьд 8.3 инчийн дэлгэцтэй шинэ үеийн iPencil дэмжихээр худалдаанд гарчээ. iPad ны үнэ багтаамжаасаа хамаараад 499 доллараас эхлэх юм.

iWatch 7

-Apple ын танилцуулсан дараагийн бүтээгдэхүүн бол 7 р үеийн iWatch юм. Энэ цагны хувьд илүү нимгэн илүү том дэлгэцтэй болсон бөгөөд мөн илүү хурдтай болжээ. iWatch 6 гаас 20 хувиар том бөгөөд 50 хувь илүү текст харуулах боломжтой болжээ. Энэ бүтээгдэхүүний хувьд 399 доллараас эхлэх юм байна.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна