Ц.АНАНДБАЗАРЫН ЭЗЭМШИЛ ГАЗРЫН ЭРХИЙГ ЦУЦЛАХ ШИЙДВЭР 6-Р САРД ГАРСАН Ч ХЭРЭГЖИХГҮЙ БАЙСААР...
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Жуковын хөшөөний ард талын талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцлан нөхөн сэргээлт хийж цэцэрлэг барих үүргийг  6 дугаар сарын 1-ний Засгийн Газрын хуралдаанаар гаргасан. Харин өнөөдрийн хурлаар энэхүү шийдвэрийг дахин танилцуулсан юм. Гэвч одоог хүртэл энэхүү газарт барилга барих явц үргэлжилж байгаа талаар иргэд мэдээлж байна.

БЗД-ийн 4 дүгээр хороонд байрлах энэхүү талбай нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшилд буй. Бид энэ асуудлын мөрөөрнэг сарын өмнө Газар Ашиглалт Бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Галаас тодруулахад, "ААН-ийн эзэмшилд байгааг нь хүчингүй болгоод, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нийтийн эдэлбэрт авах ажлыг тусад нь хийнэ.  Тэгэхээр он дуусахад тэр газар нийтийн эдэлбэр болно. Газрын эрх цуцлагдангуут давхар барилга барих эрх нь ч цуцлагддаг. Тэгэхээр тун удахгүй ирэх долоо хоногийн сүүлээр эсвэл тэрний дараа долоо хоног гэхэд газар эзэмшлийн эрх цуцлагдана. Нэг сарын дотор бид ХБХ хийж цуцалсан шийдвэрээ гаргана" гэж байсан ч өнөөдрийг хүртэл сураг ажиггүй байсаар байна. Үүнд иргэд бухимдаж тухайн талбайг нийтийн эзэмшил болгохыг шаардаж буй юм.

 

8 сэтгэгдэл


comment image

зочин - 2021-09-15

Ухсан нүхийг нь бөглөөд зүлэг ногоогоо тарьсан цагт л итгэе.

202.126.89.40


comment image

Зочин - 2021-09-15

Шаалдаа Бадмаааа !!!! Өдөр шөнөгүй том машинаар шороог нь ухаж зөөж байхад. Ямар поорноо нь ийм мэдээ бичүүлж цацуулаад байгаан бээ

64.119.16.144


comment image

Зочин - 2021-09-15

Ananbuzar bolioo

203.91.115.50


comment image

Зочин - 2021-09-15

Өдөр бүр ухаад шороо зөөгөөд байдаг. Итгэхгүй л байна даа!!!

202.9.40.11


comment image

Зочин - 2021-09-15

Hudlaa hudlaa togolsiin geech

66.181.189.83


comment image

Зочин - 2021-09-15

Ямар сайн хэрэг вэ. Одоо РЦНК-ийн баруун урт хогийн цэг болоод байгаа газрыг бас цэцэрлэгт хүрээлэн болгоод янзлах биз дээ. Энд хөрсний ус ихтэй тул цэцэрлэгт хүрээлэнд л яг тохирох газар даа

192.82.85.2


comment image

Хүүк - 2021-09-15

Зөв

203.91.115.52


comment image

Зочин - 2021-09-16

Хоосон газар байсан ч боовоо шургуулаад оцгонож байх лалар юм даа

66.181.161.108