“УПЕГ-ГЫН ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ДАХИН ЭСЭРГҮҮЦЭЖ ХУГАЦААГҮЙ СУУЛТ ЗАРЛАНА”
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, Гавьяат жүжигчин Т.Ариунаа нар УПЕГ-ын гадна хонгилын прокуроруудын сүлжээг илчилж, хугацаагүй суулт зарлаж буй талаараа мэдээллээ.

Энэ үеэр "Ноёд" группийн ерөнхий захирал Г.Буяндорж“Өнгөрсөн гуравдугаар сард бид яг энэ асуудлаар жагсаал цуглаан зохион байгуулж байсан. Тухайн үед ковидоос үүдэн, цагдаагийн шаардлагын дагуу жагсаал цуглаанаа зогсоож байсан юм. Ингэхдээ миний хувьд эргэж ирнэ гэдгээ хэлсэн. Ирэхдээ  шүүхээс суулт хийх зөвшөөрлөө авч УПЕГ-ын урд ирнэ гэж хэлсэн. Хэлснийхээ дагуу өнөөдөр дахин ирлээ. Өнөөдөр Монгол улс шударга бусын хонгилыг бий болгосон, ард түмнийгээ доромжилж басамжилсан төртэй болжээ. Прокурорын байгууллага ялзарсан байна. Ард түмнээ сонсохгүй байна. Шударга бус прокуроруудаа дэмждэг болсон байна. Гурван сард өгсөн шаардлагын маань хариу өнөөдрийг хүртэл ирээгүй. Үндсэн хуульд заасанчлан иргэний гаргасан гомдол өргөдлийг төрийн байгууллага шалгах үүрэгтэй. Үүнийг УЕПГ үл тоож байна. Ёс зүйн хороо ч хуралдсан зүйл алга. Үүнийг би төрийн байгууллагууд ард түмнийг доромжилж байна гэж үзнэ.

БЗД-ийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан Ц.Батболд өнөөдөр УЕПГ-ын хэлтсийн дарга болсон байна. Үүнээс үзвэл прокурорын газар дотооддоо хариуцлага тооцох чадваргүй болсон юм байна. Энэ Монголын ард түмний төр болохоос Ц.Батболдын төр биш. Үүнийг эсэргүүцэж тавьсан шаардлагын хариуг нэхэх гэж эргэж ирлээ.

  • Нэгдүгээрт, ёс зүйн хорооныхоо хурлыг хий. Ц.Батболдыг ажлаас нь чөлөөл.
  • Хоёрдугаарт, намайг залилсан этгээдүүдтэй холбоотой 25 тэрбумын хэргийг шүүх рүү шилжүүл гэхэд шилжүүлэхгүй байна. Цагдаагийн байгууллагад хоёр удаа яллагдагчаар татагдаж шүүх рүү шилжих хүсэл удаа дараа гаргасан боловч Ц.Батболд тэргүүтэй прокурорууд энэ хэргийг шүүхээр явуулахгүй, шүүхийн эрх мэдэлд халдаж байна. Миний гэр бүлийг арван жил шалгаж, хүний эрх чөлөөг уландаа гишгэлэн залхааж байна. Төр ард түмний хоорондын итгэлцлийн гүүр нурж байна. Тиймээс УПЕГ нэр дурдсан ажилтнууддаа хуулийн хариуцлага тооц. Тэр хүртэл бид хугацаагүй суулт зарлаж байна” гэв.

Уншигч танд өнгөрсөн гуравдугаар сард тэдний хийсэн жагсаал цуглааныг нэхэн сануулбал:

"Ноёд групп" болон охин компани "Ноёд контракшн" ХХК-ийн эзэмшил өмчлөлд байсан 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө болох БЗД-ийн тавдугаар хороонд байршилтай 1.2 га газар, уг газар дээр баригдаж байсан 540 айлын "Сэлэнгэ-888" орон сууцны барилга, түүнд оруулсан 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, нийт 25 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг бизнесийн хамтрагч гэх нэр бүхий иргэдэд"Ноёд" группийн ерөнхий захирал Г.Буяндоржзалилуулсанталаараа хэлж байв. Тэрбээр энэ талаар, “Залилуулсан гэдгээ мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагууд гомдол гаргаж шалгуулахад, эсрэгээр нь намайг олон үндэслэлгүй хэргүүдээр удаа дараа шалгаж, 409 хоног цагдан хорьж хэлмэгдүүлсэн. Өдий арван жилийн хугацаанд бүх нотлох баримт байсаар байтал "шалгаж байна" хэмээн удаашруулсаар байна” хэмээн ярьж байсан юм.

 

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-09-15

ПРОКУРОР, шүүгч нар авлигад бүрэн идэгдсэн. БҮГД мэдэж байгаа. ТӨР баригч МАН АВЛИГАЧИН шүүгч, прокуроруудаасаа салах сонирхол алга.

103.229.121.42