ХАЛДВАРЫН 2737 ТОХИОЛДОЛ ИЛЭРЧ, АРВАН ИРГЭН НАС БАРЛАА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээлэл өглөө.

Сүүлийн 24 цагт халдварын 2737 /Улаанбаатарт 1645, орон нутагт 1092/ тохиолдол илэрч, 21-80 гаруй насны арван иргэн нас баржээ. Улмаар Монгол Улсад ковид-19 халдварын шалтгаанаар нас барсан нийт хүний тоо 993 боллоо.

Биеийн байдал нь:

  • Хөнгөн 12887
  • Хүндэвтэр 5908
  • Хүнд 1758
  • Нэн хүнд 314 хүн эмчлүүлж байна.

Хэвтэн эмчлүүлж буй 20867 иргэний 3649 нь хүүхэд, 1127 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн хяналтад нийт 44122 иргэн байгаа юм.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна