ХҮНСНИЙ УЛААНБУУДАЙН ҮНИЙГ ТОГТООЛОО
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А-255 дугаар тушаалаар энэ намрын ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн,

  • өр төлбөрт тооцож авах хүнсний улаанбуудайн үнийг 800.0 мянган төгрөг
  • худалдан авах хүнсний улаабуудайн үнийг 750.0 мянган төгрөг
  • улаанбуудайн элит үрийг 1050.0  мянган төгрөг
  • үржүүлгийн үрийг 950.0 мянган төгрөг
  • овъёосны үрийг 800.0 мянган төгрөг байхаар тогтоосон шийдвэр гарлаа.

Энэхүү шийдвэрийг гаргахдаа намрын ургацын улаанбуудайнд хийсэн өөрийн өртгийн тооцоо,  дэлхийн болон хөрш зэргэлдээ ОХУ-ын зах зээл дээрх хүнсний болон үрийн улаанбуудайн үнийн өсөлт,  Ковид-19 цар тахлын улмаас импортоор нийлүүлэгдэж байгаа шатахуун, техник, тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодисын үнийн өсөлт зэргийг харгалзсан болно. 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна