Э.ЦЭНДБААТАРЫГ ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦУУЛАХААР ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ БАЙНА
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 2 жил, 6 сар өмнө

urug.mn

urug.mn image

МУГТ Э.Цэндбаатарыг дэлхийн аваргад оролцуулахыг шаардаж иргэд гарын үсэг цуглуулж байна. Цахим орчинд Э.Цэндбаатарыг дэмжигчдийн групп гэж байгуулагдсан. Энэ группээс ирэх сард болох боксын дэлхийн аваргад Э.Цэндбаатарыг оролцуулахаар спортын төв ордны урд гарын үсэг цуглуулж байгаа юм. 

“Эксклюзив” брендийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг санаачилж уг хөдөлгөөнийг эхлүүлж байгаа юм. Тэрбээр спортын төв ордны урд Э.Цэндбаатарыг дэмжиж байгаа иргэд гарын үсэг цуглуулахыг уриалж байна. 

Г.Майцэцэг "Өчигдөр орой Улаанбал нэвтрүүлгийг улс орон даяар үзүүлсэн. 25 настай хүүхэд амьдралд алдаж онох үе байна. Хамгийн гол нь алдаагаа ухамсарлаад уучлал гуйж байгаа нь маш том ёс зүй юм. Бид ёсзүй шаардмаар байгаа бол дээрээс эхлэх ёстой гэж бодож байна. Мянган мянган үзэгчдийн өмнө бүх зүйлээ ичиж санаа зовохгүйгээр ярьж, хоёр охин, Монголын ард түмнийхээ нэрээр архи гэдэг зүйлийг амсахгүй гэж амлалт өгч байгааг бид бүгд харсан. Э.Цэндбаатар гэж хүүг Монголын ард түмэн уучилж байна. Өчигдрийн нэвтрүүлгийг үзсэн маш олон хүн Э.Цэндбаатарыг дэлхийн аваргад явуулахыг хүсч байгаа. Тиймээс өөрсдийн санаачлагаар ирж гарын үсэг зурж байна" гэв. 

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-09-15

Buruu zuil hiisen bol hariutslaga huleeh l yostoi zaluu hun bj heterhii tuilbargui bna dr ed heden sdanuud ulguj avaal ner hundee usguh geel guichihiimaa sariiin daraa l bugd martiishdee daldaga batsaaniig harj l bgarai

64.119.19.2