“НЭГ БАГШИД ОНОГДОХ ХҮҮХДИЙН ТООГ ЦӨӨЛӨХ НЬ СУРЛАГЫН ЧАНАРЫГ АХИУЛАХ ГАРЦ”
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Боловсрол, шинжлэх ухааны сайд нийслэл, дүүргийн боловсролын газрын удирдлагуудтай уулзлаа. Боловсролын удирдлагыг анхан шатанд хэрэгжүүлж буй сурган хүмүүжүүлэгчид  тулгамдсан асуудлуудаа нэрлэжээ. Үүнд:  

  • Аймаг, нийслэл, дүүргийн боловсролын хэлтсийн бүтэц, орон тоо 2008 онд баталсан бүтцээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гэтэл тухайн үеийн сургууль цэцэрлэг, суралцагчийн тоог өнөөдрийнхтэй харьцуулах боломжгүй юм.
  • Сургууль, цэцэрлэгүүдийг удирдлагаар хангаж, чиглүүлэх ёстой байгууллагынх нь мэргэжилтнүүд 650 мянган төгрөгийн цалинтай байгаа тогтвортой ажиллах боломжийг бууруулж байна.
  • Сургууль, цэцэрлэгийн багш нарыг компьютержуулах шаардлагатай.
  • Нэг багшид оногдох хүүхдийн тоог цөөлөх нь сурлагын чанарыг ахиулах гарц юм. 
  • Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах
  • Хөрөнгө оруулалт жил дамнадаг байдлыг халах. Боловсролын салбарт нэг аж ахуйн нэгж олон тендэр зэрэг авах нь бүтээмжийг бууруулж олон жил дамнах үндэс болж байна. 
  • Орон сууны шинэ хорооллууд зураг төсөлдөө сургууль цэцэрлэг байгуулна гэж оруулдаг ч ашиглалтад ороход хасагдсан байдаг. 
  • Эрэгтэй багш нарыг бэлтгэх, боловсролын салбарын жендэрийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай гэж тулгамдсан асуудлуудаа тодорхойлжээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна