ИХ БРИТАНИД СУУГАА БНХАУ -ЫН ЭЛЧИН САЙДАД ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 1 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Их Британий засгийн газраас БНХАУ -ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жэнг Жуаныг парламентийн ордонд орж уулзалт хийх эрхгүй болгожээ. Энэ мэдээллийг Их Британийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Линдсэй Холэй Телеграм мэдээллийн агентлагаар дамжуулан өгчээ. Их Британийн талаас БНХАУ-ын Шинжаан Уйгарт явуулж байгаа бодлогыг эсэргүүцэн энэ шийдвэрийг гаргасан гэдгийг онцолжээ.

Харин БНХАУ-ын элчин сайд энэ шийдвэрийг “Үл хүндэтгэсэн, явуургүй, хулчгар” шийдвэр гэж хэллээ. Мөн хоёр улсын цаашдын харилцаанд энэ шийдвэр сайнаар нөлөөлөхгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Их Британи БНХАУ -ын эсрэг зарим хориг арга хэмжээг авсан бөгөөд энэ хориг нь тухайн улсын зарим улс төрчидтэй холбоотой. Их Британийн засгийн газраас БНХАУ -ын Шинжаан Уйгарт явуулж байгаа бодлогыг хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг буруутгаж, шаардлагатай бол дахин өөр төрлийн хориг арга хэмжээг ярилцахад бэлэн байгаа гэж хэлжээ.

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-09-16

Bolj muu omhii hujaa nart

67.161.146.209