ИРЭХ ОНД ХҮҮХДИЙН МӨНГИЙГ САРД 20 МЯНГАН ТӨГРӨГ ОЛГОХООР ТӨСӨВЛӨЖЭЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрээр “Ирэх онд хүүхдийн мөнгийг сард 20 мянган төгрөг олгохоор төсөвт суулгасан. 100 мянган төгрөгөөс шууд 20 мянга болгон бууруулахаар зарим өрхөд хүнд тусах тул бид өөр хувилбаруудыг судалж байна. Ирээдүйн өв санг хүүхдийн мөнгөтэй  холбоно. Ингэснээр хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал, цаашлаад хөрөнгө оруулалт болгох ажлыг эхлүүлнэ. Учир нь хүүхэд 18 насанд хүрэхэд 18-19 сая төгрөгийн хуримтлалтай болох тооцоог хийсэн. Үнэхээр шаардлагатай нөхцөлд нь энэ мөнгөний тодорхой хувийг мөнгөжүүлэх сонголтыг гэр бүлүүдэд олгоно" гэв.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна