БОДЛОГЫН ХҮҮГ ЗУРГААН ХУВЬД ХЭВЭЭР ҮЛДЭЭХ ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ШИЙДНЭ
urug.mnСэтгүүлч: Админ
ЭДИЙН ЗАСАГ 2 жил, 6 сар өмнө

urug.mn

urug.mn image

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг хэвээр үлдээх эсэхийг шийднэ. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сараас хойш бодлогын хүү түүхэн доод түвшин болох зургаан хувьтай байгаа юм.
Мөнгөний бодлогын хороо улиралд нэг удаа хуралддаг. Тэд өнгөрсөн зургадугаар сард хуралдаж, бодлогын хүүг хэвээр үлдээсний сацуу Төв банкнаас олгож буй репо санхүүжилтийг 250 тэрбум төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан юм. Өнөөдөр болох хурлаар бодлогын хүүг хэвээр үлдээх магадлал өндөр байна. Зарим эдийн засагч хүүг 5 эсвэл 5.5 хувь руу болгон, эдийн засгийн өсөлтийг дэмжих шаардлагатай гэж үздэг.
Гэвч инфляц  дөрөвдүгээр сараас тогтмол өсөж,  5.6 хуваис 8.9 хувьд хүрэв. Энэ нөхцөлд бодлогын хүүг дахин бууруулах нь эрсдэлтэй. Инфляц төв банкны зорилтот түвшний орчимд (6%±2%) хадгалагдах хүлээлт хэвээр байгааг Төв банк зургаугаар сард танилцуулсан. Гэвч наймдугаар сарын байдлаар 8.9 хувьд хүрээд байна.              

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна