ФРАНЦ АНУ-Д ЭЛЧИН САЙДЫН ЯАМАА БУЦААН НЭЭХЭЭР БОЛЛОО
urug.mnСэтгүүлч:
ДЭЛХИЙ 2 жил, 6 сар өмнө

urug.mn

urug.mn image

АНУ-ын ерөнхийлөгч Жой Байден Францын ерөнхийлөгч Эмануэл Макрон нар утсаар ярилаа. Энэ үйл явдал нь АНУ болон Францын харилцаа муудаж эхэлснээс хойших анхны тохиолдол боллоо. АНУ-ын засаг захиргаа Их Британи, Австрали улсуудтай батлан хамгаалах салбарт түншлэх гэрээ байгуулсны улмаас Франц улс Вашингтон, Канберра дахь элчин сайдуудаа татах шийдвэрийг 9 дүгээр сарын 21 ний өдөр гаргаад байсан билээ. “Бүгд Найрамдах Франц Улсын ерөнхийлөгчийн хүсэлтээр би АНУ, Австрали дахь элчин сайдуудтайгаа зөвлөлдөхөөр Парист дуудаж байна. Ийм онцгой шийдвэр гаргах болсон шалтгаан нь есдүгээр сарын 15-нд Австрали, АНУ-ын хийсэн хамтарсан мэдэгдэлтэй холбоотой” гэж Францын гадаад хэргийн сайд Жан Ив Ле Дриан мэдээлэл хийсэн юм. Энэ явдал нь Франц, АНУ-ын урт хугацааны эвслийн түүхэнд Парис анх удаа элчин сайдаа эргүүлэн татсан явдал болсон юм. Харин 30 минут үргэлжилсэн энэ ярианы үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын хувьд алдаатай яриа хэлэлцээ гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч хэзээд хоёр орны хамтын ажиллагааг алдагдуулахыг хүсэхгүй гэдгээ мэдэгджээ. Мөн Франц тус улсад элчин сайдын яамаа үлдээхээр болсон байна. Мөн Их 20-ийн уулзалтын үеэр биеэр уулзан талуудын харилцаа хамтын ажиллагааны тухай ярилцахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: CNN

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна