БОРИС ЖОНСОН: ХҮН ТӨРӨЛХТНИЙ ӨСВӨР НАС ДУУССАН
urug.mnСэтгүүлч:
ДЭЛХИЙ 2 жил, 6 сар өмнө

urug.mn

urug.mn image

Хүн төрөлхтөн "Том болж" дэлхий нийтэд тулгараад байгаа цаг уурын өөрчлөлттэй тэмцэх хэрэгтэй гэж Их британийн ерөнхий сайд Борис Жонсон НҮБ-ын ерөнхий ассамблейн индэр дээрээс хэллээ.

Тэрээр хүн төрөлхтөн цаг агаарын энэ өөрчлөлтөд зайлшгүй анхаарал хандуулах асуудал, Ковид-19 цар тахлаас өөрцгүй асуудал гэдгийг онцолсон юм. Мөн тэрээр хүн төрөлхтнийг байгалийн маш хүнд хэцүү цаг үетэй тулна. Энэ бүхэнд бэлтгэлтэй байх ёстой гэжээ. Хог хаягдал дэлхий нийтийг бохирдуулж байгаа.  Үйлдвэрлэл, нүүрс, дизель түлш гээд бүх хүчин зүйлсийг ч мөн онцолсон байна. Мөн хүмүүсийг өөрсдийн тарьсан хог хаягдлаа хэн нэгэн ирээд цэвэрлэхийг хүлээх биш бүгд дор бүрнээ хичээл зүтгэл гаргах ёстойг хэлээд “Хүн төрөлхтний өсвөр нас дууссан” гэжээ.

Тэрээр бид одоо өөрсдийн дэлхийдээ эцэг эхийн ёсоор хандаж, хийсэн бүхнийхээ төлөөсийг өгөх болсон тиймээс нэг нэгэндээ уриалаарай хэмээн хэллээ. Мөн Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон дэлхийн томоохон улсын төрийн тэргүүн нарыг уур амьсгалын өөрчлөлтөд хувь нэмрээ оруулахуйц шийдвэрүүдийг гаргаж байгааг сайшаагаад хамтран ажиллахад хэзээд бэлэн гэдгээ онцоллоо.

Эх сурвалж: CNN

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна