АНУ-ЫН САНТА КРУЗЕ ХОТОД МОНГОЛ ХООЛНЫ РЕСТОРАН АЖИЛЛУУЛДАГ ЭМЭГТЭЙТЭЙ ЯРИЛЦЛАА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 жил, 10 сар өмнө

urug.mn

Тэрээр анх 2004 онд АНУ-д аялал жуулчлалын чиглэлээр сурахаар очиж байжээ. Сургуулиа төгсөөд Америкийн хамгийн том сүлжээ дэлгүүрүүдийн нэг Macy’ s моллд менежерээр 5 жил ажилласны дараа АНУ-ын Калифорни мужийн Санта Крузе хотод өөрсдийн Монгол хоолны ресторанаа нээсэн байна.

Хэдийгээр түүний амьдардаг Санта Крузе хотод нь Монголчууд маш цөөхөн амьдардаг ч гэлээ Монголын тухай мэдээлэл багатай газар монгол хоолоо сурталчилан таниулах зах зээл байгаа гэж харан ресторанаа нээж байжээ.

Анх манай ресторанд үйлчлүүлэгчид эргэлзсэн янзтай орж ирдэг байсан бол одоо хотынхоо хамгийн өндөр рэйтингтэй ресторануудын нэг болж чадсан гэж тэрээр ярьж байлаа.

Түүний рестораны бизнест өгч байгаа таван зөвлөгөө

1. Өөрсдийн брэнд бүтээгдэхүүн үйлчилгээ буюу ялгарлаа маш зөв тодорхойлж түүнийгээ хэрэглэгчиддээ мэдрүүлдэг байх хэрэгтэй. Манай рестораны ялгарал бол хотынхаа анхны бөгөөд цорын ганц Монгол хоолны ресторан байсан.

2. Үйлчилгээний бизнес хэрэглэгчээ маш сайн сонсож, тэдний юу хүсэж байгааг өгч чаддаг байх хэрэгтэй. Манай бизнес амжилттай явж байгаагийн нэг хүчин зүйл бол хэрэглэгчдийг маш сайн сонсож тэдэнтэй сайхан харилцаж, татаж чаддаг болсон.

3. Бизнесээ эрхэлж байгаа газрынхаа хэрэглэгчдийн онцлогийг зөв мэдэрч бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлж байх хэрэгтэй. Жишээ нь манай ресторан байдаг хэсгийн хүмүүс органик бүтээгдэхүүн хэрэглэх дуртай, цагаан хоолтон хүмүүс их байдаг болохоор бид монгол хоолоо бага зэрэг өөрчилж веган бууз, хуушуур гаргасан.

4. Менежер, зөөгч зэрэг хэрэглэгчидтэй нүүр тулж харилцдаг ажилтнуудаа байнга сургаж байх хэрэгтэй. Үйлчилгээний ажилтны харилцаа хэрэглэгчдийн сэтгэл ханамжинд шууд нөлөөлдөг.

5. Нэг ширхэг бууз авсан хэрэглэгчийг ч ялгахгүй харилцах хэрэгтэй.

6 сэтгэгдэл

comment image

Зочин - 2020-11-18

Amjilt!

64.119.18.137

comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97