ХОДООДНЫ ХАВДАР ТУСАХГҮЙН ТУЛД ТАНЫ ЗААВАЛ МЭДЭХ 8 ЗҮЙЛ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 жил, 10 сар өмнө

urug.mn

Монгол улсад ходоодны хорт хавдраар нас барж байгаа хүний тоон үзүүлэлт хавдраар нас барж байгаа үзүүлэлтийн хоёрдугаарт ордог.

Монгол улсад 40-өөс дээш насны 851 мянган хүн байдаг гэсэн 2018 оны статистик байна. Энэ насныханд хелико бактерийн халдвар 76 хувьтай буюу дөрвөн хүн тутмын гурав нь хелико бактерийн халдвартай байдаг байна. Халдвартай хүмүүс нэгээс гурван жилийн дотор ходоодоо дурандуулах шаардлагатай.

1. Ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай иргэдийн тоо 851 мянга боловч улсын хэмжээний дурангийн оношилгооны нөөц хувийн болон улсын бүх эмнэлгүүдийнх нийлээд жилд 80 мянган хүн дурандах л хүчин чадалтай. Гэвч жилд багадаа 283,000 дурангийн шинжилгээ хийх шаардлагатай байдаг.

2. Нэг үеэ бодвол иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилж урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагддаг болж, ходоодоо дурандуулдаг болж байна. Гэтэл манай улсын нийт дурангийн тоо дурандуулах шаардлагатай хүний тооны 25 хувьд нь ч хүрэлцдэггүй. Энэ нь хавдрын эрт илрүүлэлтийн хэмжээ 10 хувьтай байгаагийн нэг шалтгаан юм.

3. Солонгос улс 35 нас хүрсэн иргэдээ улсын эрүүл мэндийн даатгалаараа 2 жил тутам ходоодыг нь дуранддаг. Тийм ч учраас Солонгос улс ходоодны хавдрын өвчлөлөөр Дэлхийд тэргүүлдэг ч энэ өвчнөөр нас барж байгаа нь маш бага.

4. Ходоодоо дурандуулахаас айх хэрэггүй. Сүүлийн үеийн эрүүл мэндийн багаж тоног төхөөрөмж хөгжиж, сайжирсан. Мөн унтуулгатай орж болдог учраас та дуран хийлгэхээс айж оношилгоонд хамрагдахаа хойшлуулж болохгүй.

5. Иргэд ходоодоо дурандуулахдаа тухайн эмнэлгийнхээ дурангийн халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу хэр сайн хийж байгааг нь хянаж сонгох хэрэгтэй. Жишээ нь улсын эмнэлгүүдэд маш цөөхөн ходоодны дуран байдаг бөгөөд өдөрт 10 гаруй хүн дурандлаа гэхэд дуран багаж хэрэгслээ ариутгаж амждаг эсэх нь эргэлзээтэй. Тиймээс эмнэлгээ хянаж, эмнэлэг, эмч сувилагчаас нь асуух, шаардах хэрэгтэй. Учир нь ходоодны дурангийн багаж тоног төхөөрөмжөөр халдвар маш их дамждаг.

6. Таны эрүүл мэндийн байдал, эмч ажилтны ур чадвараас шалтгаалж нэг хоёр удаагийн ходоодны дурангийн оношилгоонд ходоодны хавдрын эрт илрүүлэлт илрэхгүй байх магадлалтай. Тиймээс та 40 нас хүрсэн бол 2-3 жил тутамд зайлшгүй ходоодоо дурандуулж, оношлуулж хэвшээрэй.

7. Бусад оронтой харьцуулахад Монголд дурангийн оношилгоог маш хямд үнээр хийдэг.

8. Улаан хоолойн хавдар, ходоодны хавдарыг эрт үед нь оношилбол бүрэн эмчлэх боломжтой.

18 сэтгэгдэл

comment image

zzz - 2019-12-21

Mundag setgeltei zaluu emch shu

203.91.115.42

comment image

Зочин - 2019-12-22

Mash sain, mundag zaluu shuu amjilt

103.229.120.155

comment image

Зочин - 2019-12-22

Тэр дуранг момын дагуу ариутгасан гэдгийг хувь хүн мэдэх аргагүй юм даа ийм болхоор дурангийн халдвар авах эрсдэл өндөр гэж бодож болох уу

66.181.185.214

comment image

УБ хот - 2019-12-22

Ажилд нь Амжилт хүсье мундаг эмч шүү.

103.229.120.184

comment image

Бямбаа - 2019-12-22

Тэгвэл хүмүүс дурандуулж байгаа гээд бараг 100 хувь халдвар аваад байгаа юм биш үү.манай дүүргүүдийн эмнэлэг болон хавдарын эмнэлэг хүртэл нэг хүн дурандуулчихаад гарч ирэхэд дараагийн хүн орж дурандуулдаг.халдваргүйтгэл хийдэггүй юм байна шүү дээ.улс анхаараач ээ.өвчин ингэж тарж бхйна шүү дээ.яанаа одоо

66.181.191.80

comment image

Зочин - 2019-12-23

Ходоод дурандуулсаны дараа улам өвчин нэмэгдээд өвдөөд бдаг үнэн халдваржуулалт муутай холбоотой бж таарах нь тэгээд л хүмүүс ходоодоо дурандуулах дургүй бдаг.Халдваргүйжүүлэлтээ муу хийдэг бхаа.Халдваргүйжүүлэлтээ сайн муу хийснийг хүмүүс хараад мэдэхгүй штэ.Асуулвал мэдээж сайн хийсэн л гэж хэлнэ шүүдээ .

192.82.69.63

comment image

Зочин - 2019-12-23

Энэ дээр бичсэн юмыг уншаад дурандуулах шаардлагагүй гэж бодогдлоо. Учир нь Монголын эмнэлгүүд хэтэрхий мөнгөний төлөө болсон хүнээр тоглодог

202.131.245.6

comment image

Зочинh - 2019-12-24

Ariutgaliig n hen shalgadag yum be

213.225.1.236

comment image

Зочин - 2019-12-24

Ходоодны дуран яаж цэвэрлэсэн халдвар тараах боломжтой гэж мэдээлэл байсан энэ үнэн үү

66.181.161.104

comment image

Зочинsaranbeleg - 2019-12-27

duranduulaad hooloog uruulj tsus garguulsan odoo aij bn dahij l orohgvi

66.181.161.113

comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97