35 НАСТАЙ ГУРВАН ХҮҮХДИЙН ААВ М.ГАНТӨГСИЙН ХАГАЛГААНД 250 САЯ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 3 өдөр, 6 цаг өмнө

urug.mn

Бөөрний дутагдалд орсны улмаас долоо хоногт гурван удаа бөөр орлуулах аппаратад орж зүрхэнд нь ачаалал өгч биеийн байдал нь хүнд байгаа 35 настай гурван хүүхдийн аав М.Гантөгст бөөр солиулах хагалгаанд ороход 250 сая төгрөг шаардлагатай байна.

Гэргий Д.Наранхүү "Бид хоёр есдүгээр ангиасаа хойш үерхсэн. Гурван хүүхэдтэй, ам бүл тавуулаа амьдардаг. Манай нөхөр хөдөлмөр аюулгүй байдлын инженер мэргэжилтэй. Би жирэмсний амралтаа аваад хүүхдүүдээ өсгөөд, миний хань ажлаа хийгээд хэвийн амьдарч байсан.

Гэтэл сая таван сараас ийм нөхцөл байдалд орчихлоо. Эхэндээ бид хоёр шокоосоо гарахгүй байсан. Одоо нөхцөл байдалтайгаа эвлэрээд тэмцээд явж байгаа. Даралт нь маш өндөр, шээс нь гарахгүй, зүрхэнд нь их ачаалал өгөөд ер нь бол сайнгүй байна. Монголд бөөр шилжүүлэн суулгах хагалгааны тасаг ковидийн нөхцөл байдлаас тодорхойгүй хугацаагаар хойшилчихсон байгаа. Маш их дараалалтай, хүлээх юм бол бараг 3, 4 жил шаардлагатай гэж хэлсэн" гэв.

Иймээс М.Гантөгсийн ах түүний бөөрний донор болохоор шийджээ.  Цаг хугацаа алдахгүй эмчлүүлэх юм бол эдгэрэх бүрэн боломжтой гэж Солонгос улсад хандсан эмнэлгээс нь хариу иржээ. 

"Эмчийн хэлснээр энэ өвчин нь удамшил, хоолойн ангинаас үүсдэг. Бөөрөн дээр нян бактери очиж наалдах, доороосоо даарах зэргээс шалтгаалдаг. 2003 оноос хойш ханьтайгаа хамт амьдрахад нэг удаа өвчин хэлээд хэвтэж байгаагүй. Цаг хугацаа алдах юм бол бусад эрхтэндээ нөлөөлж хүндрэх магадлалтай.  Солонгос улсад эмчлүүлэх гээд судлаад 11 сардаа багтаж явах гээд зорьж байна. Заавал хандив гэхээрээ их мөнгө биш өөрсдийн боломжоороо та бүхнийг туслаад нэг гэр бүлийг сайн сайхан, аз жаргалтай, эрүүл саруул, элэг бүтэн  амьдрах боломж олгож туслахыг би чин сэтгэлээсээ хүсэж байна" гэж хэллээ. 

ХАНДИВЫН ДАНС:  5720728944  ХААН БАНК,  427036016  ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК,  5001807402  ХАС БАНК

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна