0-12 НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ АЛБАН ХААГЧИД ЦАХИМААР АЖИЛЛАНА
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 3 өдөр, 6 цаг өмнө

urug.mn

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэдээс ирүүлсэн асуултад УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хариулт өгөв.

- 0-12 насны хүүхэдтэй ээжүүдийг цахимаар ажиллуулах шийдвэр гарсан уу? 

- Шадар сайдтай өчигдөр цаг үеийн асуудлаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдсан. Шадар сайдын зүгээс нөхцөл байдалтай холбогдуулан төрийн байгууллагад ажилладаг бага насны хүүхэдтэй болон өндөр настай хүнийг гэртээ сувилдаг ажилтан, байгууллага доторх халдварын нөхцөл байдал, тандалт судалгаатай холбогдуулан дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар чиглэлүүдийг хүргүүлэх нь зүйтэй гэж тогтсон".

Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Энэ шийдвэр удахгүй гарах нь. Өөрөөр хэлбэл бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчид, ахмад насны хүн бага цагаар болон цахимаар ажиллах горимд удахгүй шилжинэ" гэв.

- Аравдугаар сарын 15-наас хөл хорио тогтооно, томоохон зах худалдааны төвүүдийг хааж, хэсэгчилсэн хөл хорио тогтоох нь гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна?

- УОК-оос хөл хорио тогтоох талаар шийдвэр гараагүй. Эрдэмтдийн судалгаагаар одоо хөл хорио тогтоовол үр дүн бага гэж үзэж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баривал цар тахлаар өвдөхгүй байх бүрэн боломжтой. Иргэн бүр хичээх нь чухал гэдгийг онцолж хэлье.

 

Оюутнууд гадуур их явж байгаагаас үүдэн халдвар их гарч байна гэсэн мэдээлэл ирж буйг Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч хэлж байв.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "Нийслэлд 21 сургуулийн оюутны байр байна. Өнөөдрийн байдлаар 209 оюутан коронавирусийн халдвараар өвдөж, 91 нь дотуур байрандаа, 25 нь гадуур оршин сууж буй хаягаар гэрийн хяналтад, 13 оюутан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол 135 нь эдгэрсэн" мэдээллийг өглөө.

Харин хөдөө орон нутгаас нийслэлд ирсэн иргэд болон оюутнууд халдвараар өвдвөл түр оршин суугаа газрын өрхийн эмнэлэгтээ хандахыг зөвлөсөн юм.

2 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-10-14

hul horih zuv shiidel bishee.yag uliral tsag ve ee meder ulirliin tomuu deerees ni covid havsarj bna suurguuli tsetserlegiig tsagaan sar ungurtul uuruur helbel haniad tomuunii uliral duustal tsahim bolgoosoi bilee.baahan tsahim hicheel orood bsan odoo yag ter tsahim hicheel chin ene hvvhdvvded heregtei bgad bnashde

103.212.116.49


comment image

Зочин - 2021-10-15

Автобусандаа анхаараад өгөөчээ,орой 6 цагт ажил тараад багшийн дээдээс ирэх гэж бараг 4 цаг явж ирэх юм.Хүн ихтэй түгжрэл арай л бна.Эндээс халдвар аваад гэртээ хавтэж бна.Сувьяабазараё автобус аюул дагуулаад бна анхаараад өгөөч!!!

66.181.189.189