НИЙСЛЭЛД ЦЭРЭГ ТАТЛАГА ЭНЭ САРЫН 21-24-НЫ ХООРОНД ЯВАГДАНА
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 3 өдөр, 6 цаг өмнө

urug.mn

urug.mn image

2021 оны ээлжит цэрэг татлага Монгол улс орон даяар үргэлжилж байна.

Хөдөө орон нутагт цэрэг татлага өнгөрсөн 9 дүгээр сарын дунд үеэс эхэлсэн бол нийслэл хотод энэ сарын 21-24-ны хооронд зохион байгуулагдана. Цэрэг татлагыг явуулахдаа дүүргүүдийн Цэргийн штабаас халдвар, аюулгүй байдлыг чанд сахиулж, Улсын онцгой комиссын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах юм.

2021 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн алба хаагч татахгүй байхаар шийдвэрлэж тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй.

Харин энэ удаа оюутнуудыг тухайн харьяа орон нутаг, дүүрэгтээ очиж эрүүл мэндийн болон бусад үзлэг шалгалтдаа орохыг үүрэгджээ. Энэ дагуу Улаанбаатар хотод сурч буй оюутнууд хөдөө орон нутаг руу буцах шаардлага гарсан бөгөөд уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг холбогдох газруудаас хүсжээ.

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-10-14

ингэж зардал чирэгдэл гаргах хэрэгюу билээ БХЯ яаж сэтгээд бна даа ер нь бид хэнтэй байлдах гээд бна даа эхлээд цэргийн хуаран дахь дэгээ больчих

66.181.161.24