ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ АЛБАНЫ МАШИНААР АЛТ ОЛБОРЛОЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
urug.mn Сэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
НИЙГЭМ 3 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Энэ сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын нэр дээр бүртгэлтэй 4106 ӨМҮ улсын дугаартай автомашинаар алт олборлож байгаад үйлдэл дээрээ баригджээ.

Хууль бусаар алт олборлож байсан гэх хэрэг одоогоор Дорноговь аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэл нээж шалгагдаж байгаа юм байна. Тухайн машинаар Дорноговь аймгийн Мандах суманд алт ухаж, хууль бусаар олборлолт хийж байгаад баригдсан асуудлыг ихээхэн нууж байгаа. Алт олборлож байгаад баригдсан хүн нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгчийн албан тушаал хашдаг В. Энхсолонго гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Албан ажлын хэрэгцээнд унаж ашиглах ёстой автомашиныг өөрийн хэрэгцээнд унаад зогсохгүй хууль бусаар алт олборлож яваад баригдсан энэ хэргийг шалгахгүй байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн билээ.

Бид мэдээллийн дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын сайт руу орж шалгахад, ИТХ-ын нэр дээрх автомашинаар алт олборлосон төлөөлөгч В.Энхсолонго одоо хүртэл ажлаа хийж байгаа юм байна.

"АЛБАНЫ ЗОРИУЛАЛТТАЙ МАШИНЫГ ХЭЛЭЭГҮЙ ХУЛГАЙГААР УНААД ЯВСАН БАЙСАН"

Энэ талаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын дарга Ц. Бат-Эрдэнээс тодрууллаа.

Тэрээр хэлэхдээ: Би ИТХ-ын даргын ажлыг аваад удаагүй байна. Надад ирсэн мэдээллээр В.Энхсолонго гэх төлөөлөгч манай байгууллагын нэр дээр байдаг автомашиныг хэлэлгүйгээр унаж яваад алт олборлосон асуудал гарсан нь үнэн. Энэ хэрэг Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгагдаж байгаа. Дээрх машиныг 2018 оны тавдугаар сард хурлын нэр дээр авсан. Мөн 11 сард нь 5 сая 800 мянган төгрөгөөр засвар хийсэн байсан.

Өмнөх даргаасаа энэхүү машиныг албан ёсоор хүлээж аваагүй байхад ийм асуудал болсон. Одоо тэрхүү төлөөлөгч манай сумын МАН-ын дэд даргын албан тушаал хашиж байгаа. Тухайн машиныг төлөөлөгч В.Энхсолонго “Говийн ирээдүй” гэх нэртэй нутгийн төрийн өмчит үйлдвэрийн тооцоот газарт хэлэлгүйгээр унаж явсан байсан. Би энэ асуудлыг "Говийн ирээдүй"-н дарга н.Баярхүүгээс тодруулсан. "Засварт байгаа машиныг надад хэлээгүй унаад явсан байсан" гэсэн мэдээллийг надад өгсөн. Би өөр мэдээлэл аваагүй байна гэх тайлбарыг хэллээ.

Мөн хяналт, шалгалт хийж байгаа эсэх талаар нь Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатараас утсаар тодруулга авсан юм. Тэрээр, "Би энэ асуудлыг огт мэдэхгүй байна. Таниас л сонслоо. Та сумын төлөөлөгчийн газраас асуусан дээр байх" гэсэн хариултыг өглөө.

Харин Дорноговь аймагт албаны машинаар алт олборлож байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх хэргээр шалгагдаж байгаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч МАН-ын дэд дарга В.Энхсолонгоос өөрөөс тодруулсан ч тэрээр үгүйсгэсэн билээ. Мөн тэрээр цааш хэлэхдээ: "Сумын төвөөс түлш авах гэж байгаад асуудал гарсан. Алтан дээр нь очоогүй явж байсан" гэв.

Түүнээс та ямар асуудлаар Дорноговь аймагт шалгагдаж байгаа юм бэ? гэж асуухад хариулахгүйгээр утсаа тасалсан юм.

18 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-02-19

Амьдралын төлөө л явсан байна. Авилгал хээл хахуул авч албан тушаалаа ашигласан юм алга. Цалин хаанаач хүрэхгүй амьдрахын төлөө гэр бүлээ тэжээхийн төлөө бусадтай адилхан явсан л байна

66.181.161.73


comment image

Зочин - 2020-02-19

Хэнп амьдралын асуудал байх. Гагцхүү албаны машиныг хувьд ашиглсан, хууль бус үйлдэл гээд 2 алхам хийх нь зөв байх уу.

192.82.71.252


comment image

Зочин - 2020-02-19

Төрөөс хулгай хийдэг эрх мэдэлтнүүдээ яаж ч чадахгүй байж юун сүртэй юм бэ. Алт ухаа л биз, ямар хулгай хийсэн бишдээ. Энэ шинэ дарга гээд байгаа Бат-эрдэнэ шиг мөнгөнд худалдагдсан биш,

202.21.127.143


comment image

Зочин - 2020-02-19

МАНгаруудаас гарахгүй муу юм гэж алгаа

103.229.121.245


comment image

Зочин - 2020-02-19

Албаны эд бол албаны л эд. Юун тэр хувийн юманд ашиглах вээ ? Бидний хөрнгөөр өөрсдөө хөрөнгөжиж байнашд. Ямар ч ёс зүй алга.

103.26.192.163


comment image

Зочин - 2020-02-19

Owoo muu hulgaich yum aa

66.181.178.73


comment image

Зочин - 2020-02-19

arai l denduu yumaa. toriin horongoor togloj bna. odoo iim heneggui bgaa yum chini dahaid devshvel ene 76 giin orooson l boloh yum bna. bidnii tatvariin mongoor toglohoo boli

202.179.31.56


comment image

Зочин - 2020-02-19

Өмнөговийнхон ийм өлөн лаларууд байдагийн

66.181.161.2


comment image

Зочин - 2020-02-19

Халтуур хийсийн таануус яахийн

66.181.161.2


comment image

Зочин - 2020-02-20

Хэрэг яаж шийдэхийг л харах үлдлээ. Тэгсэн хойноо л зөв бурууг ярилцах нь зүйтэй болов уу

103.229.122.40


comment image

Зочин - 2020-02-20

Энэ ч том асуудал байна даа. Ядаж сонгуулийн өмнө бөөн синсац. Удирдлагууд өмөөрч хаацайлвал бүгд унана. Наадахаараа туг тахиад өнгөрвөл таарна

103.229.122.40


comment image

Зочин etsoo - 2020-02-20

You yamar yumnuudaa songodog yum be bid

172.58.27.217


comment image

Зочин - 2020-02-20

Мэдэгдсэн нь энэ дээ. Бүүр өөрийн юм шиг унаад явах өөр их юм баыгаа даа.

202.126.88.130


comment image

Зочин - 2020-02-20

surtei arisnuud be yaadgiin altand yvaal biz tom ym yrildaa ...

202.179.3.218


comment image

Зочин - 2020-02-21

иш юм үзээгүй мэдлэг боловсролгүй ийм хүмүүс их болж дээ

64.119.20.144


comment image

Зочин 666 - 2020-02-21

Хууль сайн л мэддэг хүний нэг баймаар юм төлөөлөгч хүн ... Хэтэрхий эрдэждээ МАН төр барьж байгаа гэдэг утгаараа ... арай дэндүү юм аа хийсэн хариуцлага өөрөө хүлээж дээ

66.181.161.25


comment image

Зочин - 2020-02-21

Ene nuhur manai aimgiih bish biz dee

66.181.161.121


comment image

Зочин - 2020-02-22

Өөрийгөө нээх томд бодчихсон сохойсон гүлдийсэн новшд хариуцлага тооц.

66.181.161.52