АВЛИГА АВСАН ШҮҮГЧ НАРЫН ХЭРГИЙН ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
НИЙГЭМ 7 сар өмнө

urug.mn

urug.mn image

Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийн маргааныг хэлэлцэх явцад авлига авч хэргийг шийдвэрлэсэн нэр бүхий шүүгч нарын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан эхэллээ. Өнөөдөр буюу энэ сарын 21-ний өдрийн 9 цагаас эхэлсэн дээрх хуралдаан шүүгдэгч нарын хүсэлтээр хаалттай горимоор хэлэлцэгдэж байна.

Уг хэрэгт Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нар холбогдоод байгаа билээ.

Мөн Салхитын ордын хэргийг шийдвэрлэхдээ хахууль авсан шүүгчдээс гадна тус хэрэгт хамжигчаар оролцсон хүмүүс шүүгдэж байгаа аж. Ийнхүү нийт 15 хүнд холбогдох авлига хээл хахуулын хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг яг одоо Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна