EAC ТӨСЛӨӨР 50 МЯНГАН ЗАЛУУСЫГ КОД БИЧИХ СУРГАЛТАД ХАМРУУЛНА
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 1 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

Сурталчилгаа

Эхлэл брэнд болон Амжилт компани хамтран Энэтхэгээс 150 мэргэжилтэн авчирч, IT болон код бичих сургалтад 50 мянган залуусыг хамруулах төсөл эхлүүлжээ. Ингэснээр IT технологийн салбарын Монголдоо хөгжүүлэх боломж бүрдэж байгаа гэж ярилаа.

Энэ талаар EAC төслийн бизнес хариуцсан захирал Т.Говийлха "Монгол улсад сүүлийн үед программ хангамжийн салбар маш хурдтайгаар хөгжиж байгаа.  Цаашид бид программ хангамийн салбартаа хөрөнгө оруулалт хийгээд  урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөгөө гаргаж ажиллах шаардлагатай  байгаа.  Ингэхийн тулд одооноос бид гадаадаас мэргэжилтнүүдээ урьж авчраад сургалт орж, хүүхдүүдээ хөгжүүлж дотоодын нөөц боломж, бололцоо хүний нөөцийн асуудлуудаа шийдээд явахаар ажиллаж байна. 

Монголд программ хангамжийн ажилтнуудын хүний нөөцийн асуудал маш дутмаг байдаг. Тийм учраас бид 50 мянган “codders” гэдэг төсөл хэрэгжүүлэх гэж байгаа.  Энэтхэгээс 150 мэргэжлийн багш авч ирээд үндсэн дөрвөн академиар дамжуулж 50 мянган код бичдэг боловсон хүчинг бэлтгэх ийм юм. Энэ төслүүд маань юутай хамааралтай вэ гэхээр "Эхлэл" болон "Амжилт" компаниудын хамтарч байгаа EAC төсөл болон EAC койны хөрөнгө оруулалтаар шийдэгдэх төслүүд юм. EAC төсөл гэдэг нь "Эхлэл" болон "Амжилт" компанийн 20 салбар компани байгаа. Энэ салбар компанийн хөрөнгө оруулалтаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулаад ашиг хүртэнэ. Тухайн ашгаасаа койн эзэмшигчдээ хуваарилах  үндсэн стратегитай төсөл байгаа. Дээрээс нь манай бүтээгдэхүүнүүд "Амжилт" систем болон программ хангамжийн төслүүд, "Хулан-22" төсөл, мөн эхлэл электроникийн гаргадаг 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа юм. Энэ бүтээгдэхүүний “loyalty” байдлаар урамшууллын тогтолцоо болгох ажлууд хийнэ. 

Программ хангамж IT-ийн тусламжтайгаар бид бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг хилийн хориггүйгээр экспортлох боломжтой болчихсон. Тийм учраас бид программ хангамжаа хөгжүүлээд Монголыг дэлхийд программ хангамж технологийн салбарт яагаад экспорт хийж болохгүй гэж бодсон. Тийм учраас энэ төслийг эхлүүлсэн. Цаашлаад 50 мянган код бичигч бэлтгэж, Монгол залуус дэлхийн хэмжээний цалин авч, хил хязгааргүй ажлын байрны санал хүлээн авах боломжтой болно"  гэв. 

 

10 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-12-01

Business

64.119.20.54


comment image

Darxàa - 2021-12-03

Uund yaj xamragdax ve

192.82.74.48


comment image

ЗочУранбатин - 2021-12-03

Хаан яааж бүртгүүлэх вэ

202.126.90.37


comment image

Зочин - 2021-12-03

Орчуулгатай явах юм уу

202.126.89.203


comment image

Зочин - 2021-12-03

Одоо наад хүн авдаггүй юмаа койн нтр гэж зурахаасаа ичдэггүй юм байхдаа хүмүүсийн тархийг угаахаа болиоч ээ. Чадваргүй хатуурна Энэтхэг үүдээр бага төсвөөр авчраад хүмүүсийг шулах гэсэн нэг арга л байна. Эхлэл бол copy paste дуураймал газар

202.126.89.203


comment image

Зочин - 2021-12-03

Яаж бүртгэх вэ насны хязгаар бгаа юу

66.181.161.31


comment image

Мөнхзул - 2021-12-03

Яаж бүртгүүлэх вэ насны хязгаар бгаа юу

66.181.161.31


comment image

Зочин - 2021-12-03

Yaj burtguuleh ym be heleed uguuch

202.55.188.88


comment image

Зочин - 2021-12-03

Yaj burtguulehin

202.55.188.88


comment image

Зочин - 2021-12-03

Бүртгэл яаж явагдах вэ

103.140.11.194