ХОЙД ААВДАА ЗОДУУЛЖ НАС БАРСАН 2 НАСТАЙ ХҮҮГИЙН ЭЭЖИЙН СЭТГЭЛ САНАА ХҮНД БАЙНА
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 1 жил, 9 сар өмнө

urug.mn

urug.mn image

2019 оны 12-р сарын 20-21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн төвийн 4-р багт 2 нас 11 сартай хүү гадны нөлөөтэй нас барсан билээ. Энэ хэрэгт хүүгийн хойд аавыг сэжиглэн, Хэнтий аймгийн цагдаагийн газарт саатуулаад байна.  Эх сурвалжийн мэдээллээр сэжигтэн Х нь шоронд ял эдэлж байгаад энэ оны 6-р сард суллагдсан. 10-р сараас хойш талийгч хүүгийн ээжтэй хамтран амьдрах гэж ирэн очин байсан гэлээ. Сэжигтэн Х нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа шиг 1996 оных биш. Хүчин, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг хэргээр шүүхээс ял сонсож байсан этгээд юм байна.

Хэрэг явдал гардаг өдөр тэд найз нөхдийн хамт ууж, идэж байгаад ээжийг нь гарсаны дараа хүүг зодож, улмаар хүүг өглөө нь нас барсныг мэдсэн гэж буй. Харин талийгч 2 настай хүүгийн төрсөн дүү 1 настай хүү зодуулсан, одоогоор Хэнтий аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хүүг ээжийнх нь төрсөн эгч Улаанбаатар хотоос очин сахиж байгаа юм.  Аймгийн эмчийн мэдээлснээр хүүгийн биеийн байдал тогтворжсон гэлээ.

Харин хоёр хүүгийн ээжийн сэтгэл санаа хүнд байгаа, шоконд орсон, ярилцаж мэдээлэл авах боломжгүй, хэсэг  хугацааны дараа цаашид яахыг шийдэх хэрэгтэй хэмээн Хэнтий аймгаас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвд мэдээллээ.

Манай сурвалжлах баг Хэнтий аймагт ажиллаж байгаа ба сурвалжлага тун удахгүй хүргэнэ.

5 сэтгэгдэл

comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97