“ЦЭНХЭР ТАСАЛБАР”-ЫН НООГДОЛ АШИГ 1,4 ТЭРБУМ ТӨГРӨГ ХУРИМТЛАГДСАН Ч ИРГЭД МЭДЭХГҮЙ БАЙНА
urug.mnСэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
НИЙГЭМ 7 сар, 3 долоо хоног өмнө

urug.mn

1990 оны өмч хувьчлалаар иргэдэд “цэнхэр, ягаан тасалбар” тараасан. Иргэд “цэнхэр, ягаан тасалбар”-тай эсэх, түүнээс ноогдол ашиг хүртэх боломжтой эсэхээ тэр болгон мэддэггүй. Энэ талаар иргэд Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс байнга асууж сурагладаг байна. Тэгвэл, энэ тухай мэдээллийг албаны хүнээс тодрууллаа.

“Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа:

“Цэнхэр тасалбар”-ын ноогдол ашиг 1,4 тэрбум төгрөг хуримтлагдсан ч иргэд мэдэхгүй байна

1991-1994 онд их хувьчлал явагдсан. 7000 төгрөгийн үнэтэй цэнхэр тасалсан тараасан.  Энэ тухай мэдээлэл манай Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд бий.  Бага хувьчлалын  буюу 3000 төгрөгийн  үнэтэй ягаан тасалбар байдаг. Энэ нь биржээс гадуур явагдсан учир манайд мэдээлэл байдаггүй. Ягаан тасалбараар голдуу мал аваад биржээс гадуур явагдсан байдаг. Өнгөрсөн онд бид судалгаа гаргаж танилцуулахад, 30-аад мянган иргэний 2,4 тэрбум төгрөг хуримтлагдаад байсан.Өнөөдрийн байдлаар, “цэнхэр тасалбар”-ын ноогдол ашгийн нийт дүн 1 тэрбум  490 сая төгрөг болчихсон байна. Өөрөөр хэлбэл, нэг үеэ бодвол иргэд хувьцаатай гэдгээ мэдэж, ноогдол ашгаа авсаар байна. Бид ч орон нутагт ажиллаж, хувьцааны ноогдол ашиг хуваарилах ажлыг улам эрчимжүүлэхээр зорьж байна. Иргэд юун түрүүнд хувьцаатай эсэхээ шалгуулахыг зөвлөмөөр байна.

“Цэнхэр тасалбар”-ын 1072 хувьцааны ноогдол ашиг авах боломжтой эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Иргэд хувьцаатай эсэхээ мэдэхийг хүсвэл Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж шалгуулна. Эсвэл, тус төвийн албан ёсны вэб сайт https://www.schcd.mn/ хаягаар орж регистрийн дугаараа оруулна. Ингэснээр данстай эсэх, хичнээн хувьцаа эзэмшдэг тухай дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, эндээс та “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцаа болон өмч хувьчлалын үед явагдсан “цэнхэр тасалбар”-ийн ноогдол ашиг авах эсэхээ ч мэдэх боломжтой.

Данс эзэмшигч нас барсан бол үр хүүхдэд нь өвлүүлнэ

Хэрэв таны үнэт цаасны данс нээлгэсэн брокер дилерийн компани татан буугдсан бол санаа зовох хэрэггүй. Учир нь, та идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аль нэг брокер дилерийн компаниар дамжуулан хувьцаа, хувьцааны ашгаа хүртэх боломжтой.

Хэрэв хувьцаа /цэнхэр тасалбар/ эзэмшигч иргэн нас барсан бол үр хүүхдэд нь өвлүүлэх боломжтой. Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ. Харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны  хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авах боломжтой юм байна. Та тухайн нас барсан иргэний үр хүүхэд, ач зээ зэрэг ойр дотны хүн байсан гэдгээ нотариатаар батлуулах юм.

Иргэн та “Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн1072 хувьцааг ч үүнтэй нэгэн адил өвлөн авах боломжтой юм байна.

 

73 сэтгэгдэл


comment image

ЗочинЦ.Ганзориг - 2020-03-03

Би Монгол чүдэнз ХК хувьцаагаа өгсөн одоо дамуурсан юм гэсэн хувьцаа маань олдох уу

66.181.161.80


comment image

Зочин - 2020-03-03

брокер дилерийн компани нь хувьцааг зөвшөөрөлгүй зарчихсан бол яах вэ. Маш бага ханшаар тэгээд мөнгөө авбал аваарай гээд гүрийгээд байх юм. Зөвшөөрөлгүй зарсан бол буцааж болох уу. Ямар хариуцлага хүлээлгэх вэ.

66.181.165.91


comment image

ЗочинBaast Altanbayr - 2020-03-03

Pg74011006

66.181.161.38


comment image

Зочин - 2020-03-03

Gert baisan hubitsaag bairand zasbar hiij baisan hvmvvs abaad yabsan bn lee svvld medsen ergej seer dugaaraar n huuguud oloh bolomj baigaa yu

66.181.161.105


comment image

Зочин - 2020-03-03

Oron nutagt haana handah be

202.126.88.52


comment image

Зочин - 2020-03-03

Registreer shalgahaar zuvhun erdenes tavan tolgoinh l gej garch ireed bna Tsenher huvitsaagaa yaj shalgah be

202.126.88.52


comment image

зочин - 2020-03-03

сайтаас 1072 ын мэдээлэл гарч байна. харин цэнхэрийн талаар мэдээлэл байхгүй юм.тэгэхээр хувьцаагүй байна гэсэн үгүү

66.181.160.116


comment image

Оюунчимэг - 2020-03-03

Цэнхэр тасаобар өгсөн одоо хүртэл сураг байхгүи ыхйгаашдээ

202.126.89.49


comment image

Зочин t - 2020-03-03

Сайн байнуу нас барсан хүний хувьцааг хүүхдэд нь өвлүүлхээр насанд хүрсэн хүн байх шаардлагатай юу

202.126.89.38


comment image

А.Алтанцаг - 2020-03-03

Манайх Эрдэнэт хотод амьдардаг нийт 7 хүний цэнхэр тасалбар ГОК-ын боловсон хүчний хэлтсээр дамжуулж тэр үеийн Эрдэнэт хотын брокерт өгсөн гээд сураг тасарсан. Улсын их дэлгүүрт зарим хүнийх орсон гэсэн. Нэр овгоороо олдох болов уу. Хаана хандах вэ?

202.9.40.13


comment image

Зочин - 2020-03-03

Yaj shalgahiin be todorhoi bichl dee garch irehgyi bn tsenher tasalbar?

202.9.46.54


comment image

Зочин зочин - 2020-03-03

Сайн байна уу цжнхэр хувьцаагаа яаж олж авах вэ?

192.82.68.83


comment image

Зочин - 2020-03-03

Цэнхэр тасалбартайгаа яаж шалгах бэ

66.181.161.110


comment image

Баттүшиг - 2020-03-03

их дэлгүүрт хувьцаагаа өгсөн ноогдол ашиг авч үзээгүй бна одоо яавал дээр бэ

59.153.115.75


comment image

Ховд - 2020-03-03

Ховд

66.181.177.59


comment image

Зочин - 2020-03-03

Ннннн

66.181.177.59


comment image

Зочин Чулуун. Алтантогос. Ую75101302 - 2020-03-03

Цэнхэр. Ягаан. Байна. Уу. Яаж. Дансаа. Нээлгэх. Юм

202.55.188.40


comment image

Зочин - 2020-03-03

1072 хувьцаа байсан 1063 болсон байх юм 9 хувьцаа нь яасан юм болоо

139.5.217.185


comment image

Энхцэцэг Очирбат - 2020-03-03

1072 хувьцаа байсан 1063 болсон байх юм 9 ширхэг хувьцаа нь яасан юм бол

139.5.217.185


comment image

Зочин - 2020-03-03

Надад булганы гурил тэжээлийн үйдвэр 200 ширхэг гэсэн цэнхэр тасалбар бна үүнийг хаана хандах бэ

202.55.188.84


comment image

Зочин.Т.Чимэдлхам - 2020-03-03

2012 билүү 2013 онд анх хувьцааны данс нээлгэхээр шалгуулахад "би ди си" брокeрийн пүүст цэнхэр тасалбарын ноогдол ашигтай гэж гарч ирээд дахин данс нээлгээгүй юм. Одоо аль компанид байсныг нь мартчиж. Шалгуулахаар одоо юу ч гарч ирэхгүй юм. Зарчихдаг юм болов уу. Хааччихсаныг хаанаас асууж мэдэх вэ?

66.181.161.11


comment image

О.ГАНТУЛГА - 2020-03-03

Монгол. Ангиллаар регистрийн хийхээр буруу байн гээд байх юм.тусламж хүсэж бна.

66.181.161.101


comment image

ЗочинГанхөлөг - 2020-03-03

Үслэг эдлэлийн Сор хк-д өгсөн юм.Ноогдол байх болов уу

103.57.94.64


comment image

Зочин - 2020-03-03

ХУВЬЦААГАА ЗАРААГҮЙ АЛБАН ГАЗАРТ ӨГӨӨД АЛГА БОЛСОН БОЛ ОЛДОХ АРГА БАЙНА УУ? НОМЕР ДУГААРААР НЬ ХӨГӨӨД ХААНА ХЭНИЙ НЭР ДЭЭР АШИГЛАГДАЖ БАЙГААГ МЭДЭЖ БОЛОХ БОЛОВ УУ?

202.9.46.16


comment image

Зочин - 2020-03-03

govid bn gedeg tegeed shalgulahaar garch irne ene olon jil bolj bhad horin heden myanga l bna geh yum bilee.

66.181.180.159


comment image

Зочин - 2020-03-03

shal utgagui yym

66.181.180.159


comment image

Зчин - 2020-03-03

Цэнхэр ягаан тасалбараа хэрхэн мэдэх вэ?

66.181.184.139


comment image

Зочин bilguun - 2020-03-03

Tsenher yagaan tasalbaraa yaaj shalgag be

66.181.161.4


comment image

otgontuyaЗочин - 2020-03-03

tsenxer tasalbarin tuxai xaanaas todruulax we

66.181.187.223


comment image

ЗочинЕсонжин - 2020-03-03

Эрдэнэт Vйлдвэрт огсон одоо хаана байгаа мэдэх хэрэгтэй байна

66.181.161.108


comment image

Зочин - 2020-03-03

158989ruu msj bichhed Erdenes Tavantolgoin nuguu huvitsaa graad bnshdee.90D onii tsenher tasalbarin huvitsaa tusdaa bish ymu ?Vvniig yg haanaas lavlakh ve?

202.9.46.142


comment image

Зочин ч хишигжаргал - 2020-03-03

дархан брокерт хувьцааны данстай бна гээд ѳѳр юм гарч ирэхгүй бна энийг хаана хандах вэ

202.55.188.38


comment image

Норжмаа - 2020-03-03

цэнхэр тасалбараараа Хайлаастын алтны ордны хувьцаа авсан мэдээлэл хаанаас авах вэ

66.181.181.18


comment image

Зочин - 2020-03-03

тцхайн үед монгол шеврей д өгсөн одоо яаж шалгах вэ

202.179.31.22


comment image

Даваадаш Уртнасан - 2020-03-03

Нас барсан эцэг эхийнхээ тасалбарыг шалгуулж болох уу

66.181.161.17


comment image

ЗочинБаатар - 2020-03-03

Сайтруу ороод ямар хаягаар нь хайж регистерээ оруулах вэ

103.26.194.20


comment image

Зочин - 2020-03-03

Tsenxer tasalbaraa xvchintei bga mon noogdol ashig bga esgiig yajbshalgax we

66.181.161.70


comment image

Uranchimeg - 2020-03-03

uulan dans 5000togorgoor neelgsen chin bhgui gij garj ireed bh yum teheer odoo haan neelgeh be

66.181.161.101


comment image

ЗGansetsegочин - 2020-03-03

sain bainuu nas barisan xvnii danstai esexiig yaaj medexvv.

66.181.161.70


comment image

Зочин - 2020-03-03

Danstai vgviee yaaj medeh we

203.91.115.56


comment image

Ум90052512 - 2020-03-04

Яаж шалгах юм бэ

66.181.161.67


comment image

gantulga - 2020-03-04

haana yaaj shalguulah be

64.119.24.105


comment image

Зочин - 2020-03-04

Цэнхэр хувьцаатай эсэхээ яаж шалгах вэ

192.82.76.153


comment image

ЗочинDensmaa 2020 3 3 nd - 2020-03-04

Ty78070200 densmaa tsenher ygaan tasaldaraa herhen medeh ve haanaas asuuh ve

202.55.188.88


comment image

Зочин - 2020-03-04

Яаж мэдэх вэ

203.91.115.55


comment image

Зочин - 2020-03-04

Mongol shird ogson ochij asuuhar dampuursan medehgui geed halgaadagui ym bna lee odoo ch manaid emeegiin tom yagaan ni bgaa teriig yah ym bol

202.9.46.181


comment image

Зочинlhagvadulam - 2020-03-04

Sain medeelel awah mini nuhur 2018 ond uwchiin ulamaas nas barsan tul 1072 huwutsgaa hvvhed ne uwulj awch bolohu

66.181.161.12


comment image

А Мөнх дулам - 2020-03-04

1994 онд Хувьцаагаа банкнаас аваад маргааш нь гэрт хулгайч ороод хувьцаага алдчихсан юм 5 хувьцаа 1удаа асууж үзсэн өөрсдөө зарсан юм байгаа биз хувьцаа алга гээд загнаад өөр юмхэлж өгөөгүй одоо хаана хандах вэ шүүж сургалж болох болов уу

66.181.161.14


comment image

ЗочинAltantuya - 2020-03-04

awyaa

202.55.188.91


comment image

Altantuya - 2020-03-04

Батногов

202.55.188.91


comment image

Зочин Ganbaatar - 2020-03-04

Tsenher tasalbartai eseheee yaj medeh we

66.181.161.73


comment image

ЭнхжаргалЗочин - 2020-03-04

Мэдээлэл өгсөнд баярлалаа. Манай 4н хүнийх байдаг юм. (Хөвсгөл аймагт)Асуусан чинь бичиг баримттайгаа тэр хүмүүс нь л ир гээд ярвайсан их зантай эмэгтэй байсан. Одоо бол тодорхой мэдээлэл авлаа.

66.181.161.34


comment image

Иргэн - 2020-03-04

Тэр чигээрээ хулгай. Дарханы гурил тэжээлд 10 аад хүний цэнхэр таслабар өгсөн. Брокерын пүүсний нөхөд хуурамчаар гарын үсэг зураад зарчихсан байсан. Цагдаад өгөхөөр хүн болгон тусдаа өргөдөл гарга гснээ тэр үеийн ханшаар тооцож үзснээ хэрэг үүсгэхэд тэдэн төгрөгний хохирол байх ёстой гээд авч хэлэлцэхгүй бна. Миний бодлоор хүний гарын үсэг хуурамчаар зурсан, эрх мэдлийг буруугаар ашигласан гэсэн зүйл анги баймаар. Монголд хулгай л нүүрлэсэн новшийн хулгайчид

150.129.142.113


comment image

Иргэн - 2020-03-04

Төр засаг нь ийм нэг албан хаагч нэртэй нүдээ хвивеихгүй нүүр тахлагчтай. Хулгайж авсан эзэд нь хувь нийлүүлэгчдийн хувьцааг брокероор дамжуулан луйвардаад буцаагаад Баярын атар 3 гэдэг хуйвалдаанаар буцаагаад улсад шахаж хэд тэр бумыг хусаж эх орноо хувхайруулсан. Идсэн эрүү хувхайрч эрүүгийн хулгайч нар шоронд орох цаг ирэх болтугай

150.129.142.113


comment image

Зочинhishigsuren - 2020-03-04

Stebher tasalbartai esehee ayj shalgah ve

202.126.89.147


comment image

Зочин - 2020-03-04

Цэнхэр хувьцайг яаж шалгах юм вэ

66.181.161.26


comment image

ЗочинМ.Март - 2020-03-04

Цэнхэр тасалбар байгаа эсхээ яаж мэдэх вэ

66.181.161.74


comment image

Зочин - 2020-03-04

tsenher tasalbaraa hvchintei esehee haanaas lavlaj asuuh ve

202.55.188.83


comment image

Зочинnamnan - 2020-03-05

Medhgvi bna huwitsatai eshen yaj medhvv

202.55.188.46


comment image

Зочин - 2020-03-05

Миний цэнхэр тасалбар аргай бэст гэдэг ХК ямар ноогдол ашиггүй бна

66.181.161.95


comment image

Зочин э.нэргүй - 2020-03-06

Цэнхэр тасалбар байгаа ямарч кампанд бүртгүүлээгүй байгаа одоо зарж болохуу 99504148

202.126.88.155


comment image

Зочин - 2020-03-06

Humuusee tavantolgoin huvitsaa l garch irj bna tsenher tasalbariih ni bol garahgui bna uu te

66.181.187.234


comment image

Зочини - 2020-03-06

хаанаас очиж шалгуулах вэ би булганы гурил тэжээлийн үйлдвэрт ѳгсѳн

202.126.89.124


comment image

ин - 2020-03-06

nas barsan hvnii huwitsaa bga esehiig yaj shalgah be

66.181.161.86


comment image

Зочин - 2020-03-06

yaj shalguulah ve holbogdoh dugaaraa uguuch huduuu oron nutagt bn

202.179.7.66


comment image

Итгэлмаа - 2020-03-06

Шалгаж болохгүй бна

202.126.89.242


comment image

ЗочинErdenebaatar - 2020-03-08

Худалаа ярих хэрэггүй миний данс гэж байхаас цэнхэр тасалбараа 2 сар хайлгаад олоогүй бие биерүүгээ худалаа түлхэнэ

69.138.211.239


comment image

Battuya - 2020-03-09

Unet tsasni toblorson tobni hana be hayagni utas

66.181.161.3


comment image

Зочин - 2020-03-09

Цэнхэр тасалбарын эх хувь нь байж байдаг . Эх хувиа аваачаад үзүүлэхэд байхгүй байна гэсэн үүнийг яаж шийдэх бэ

66.181.186.67


comment image

Dechingetselhachirmaa - 2020-03-23

2012 2013 2017 ond torson hvvhdvvd 1072 huwitsand hamragdahuu

202.126.89.3


comment image

SH.Bayarsaihan - 2020-04-12

Tsenher tasalbaraa hayj vregdvvlsen tohioldold avah ba zarah tohioldold yah we?haana handah estoi uym bol

202.9.46.236


comment image

Зочин - 2020-04-20

ХУУЧИН ЦЭНХЭР ЯГААН ТАСАЛБАРЫГ ХЭН ХЭДИЙД ЯАЖ ЗАРСАН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ХАРАХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН БАЙХ ЮМ ЯАЖ ХАРАХ ЮМ БОЛОО ЭНЭ БИЧСЭН ТЕЙЛ ХАЯГ НЬ ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОН ХУВЬЦАА ГАРААД ӨӨР ЗҮЙЛ НЬ ГАРАХГҮЙ БАЙХ ЮМ ЦЭНХЭР ЯГААН ТАСАЛБАРАА ХААНА ХЭДИЙД ХЭН ГЭДЭГ ХҮН АЛЬ АЖ АХУЙ НЭГЖИД ЗАРСНЫГ МЭДМЭЭР БАЙНА ЯАХ ҮЗЭХ ВЭ

103.242.47.86


comment image

Зочин - 2020-04-20

1072 ХУВЬЦАА ЯАЖ ЯВААД 1063 БОЛЧИХВОО

103.242.47.86