ХӨГЖЛИЙН БАНКНААС ХАМГИЙН ИХ ЗЭЭЛ АВСАН Д.ЭРДЭНЭБИЛЭГ НАРЫН ХЭЛХЭЭ ХОЛБОО

2016 онд нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхан "ЭРДЭНЭБИЛЭГИЗМ"БУЮУ МОНГОЛЫН АВЛИГЫН ШИНЭ ҮЗЭГДЭЛ нэртэй цуврал нийтлэл цацаж, Д.Эрдэнэбилэг нарын улс төр, бизнесийн хэлхээ холбоо монголд АВИЛГЫН шинэ үзэгдэл болтлоо тэлж, тэд монголыг хэрхэн цөлмөж байгааг дэлгэсэн байдаг. Улс төрийн задлан нэвтрүүлэг тав, зургаа дахь дугаараараа ч эл асуудлыг хөндөж байв. Харин энэ удаад ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУШАА ЭРДЭНЭБИЛЭГИЗМ нэвтрүүлэг, нийтлэлээ танд хүргэе.
Учир нь хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20, нэгдүгээр сарын 31-ны өдрүүдэдөөрийн албан ёсны dbm.mn цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг мэдээлсэн.
Мэдээлэлд зөвхөн зээлдэгч компанийн нэр, олгосон зээлийн дүн, зээлийн ангилал, зөрчлийн хэмжээг л бичсэн. Өөрөөр хэлбэл компаниуд яг юу хийх гэж яах гэж зээл авсан, барьцаанд нь юу тавьсан зэрэг нарийн мэдээлэл өгөөгүй нь энэ мэдээллийг иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид өөрсдөө олох эрэлд гарсан юм. Олон сэтгүүлч ч энэ талаар мэдээлсээр байна.
Харин бид энэ удаад хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгч Кью Эс Си ХХК-ийн талаар буюу эзэн нь болох сахал хочит Д.Эрдэнэбилэг ба тэдний улс төр бизнесийн хэлхээ холбоог задаллаа.
Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй, чанаргүй зээлийн жагсаалтад орчихсон 25 компани байгаа ба нийт 906 тэрбум төгрөгөө ХӨГЖЛИЙН БАНК дээрх компаниудаас авч чадахгүй байна гэсэн үг. Энэ чанаргүй зээл болж хувирсан 906 тэрбум төгрөгийн 23 хувийг зөвхөн сахал Д.Эрдэнэбилэгийн авсан зээл эзэлнэ.
БАРИМТ НЭГ.
Кью Эс Си ХХК нь 2014 оны 12-р сарын 3-нд 71.300 ам.долларыг хөгжлийн банкнаас зээлжээ. Хуримтлагдсан хүү, торгуулийн хүү нэмэгдээд 2022 оны 1-р сарын 31-ны байдлаар энэ компани хөгжлийн банканд 213 тэрбум төгрөгийн өртэй байна.
/Хөгжлийн банкнаас зарласан чанаргүй зээлдэгчдийн жагсаалт/
БАРИМТ ХОЁР.
/Кью Эс Си ХХК Эдийн засгийн хөгжлийн яамны хооронд хийсэн 32 нүүр бүхий гэрээ/
Таны харж байгаа энэхүү гэрээний нүүр бол 2014 оны Кью Эс Си ХХК буюу сахал Д.Эрдэнэбилэгийн компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Батжавхлан, Эдийн засгийн хөгжлийн яам буюу олноо фортуна Н.Батбаяр гэж танигдсан тухайн үеийн сайд Н.Батбаяр нарын байгуулсан гэрээ. Энэ гэрээ нь уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийн концессийн гэрээ юм. Энэ гэрээг үндэс болгож, уул уурхай металлургийн цогцолбор барина хэмээн Д.Эрдэнэбилэг хөгжлийн банкнаас дээрхи зээлийг авчээ. Гэхдээ асуудлын суурь эндээс эхтэй. Концесс гэдэг нь хувийн хэвшил өөрийн мөнгөөрөө барилга байшин гүйцэтгэж бариад төрд хүлээлгэн өгч төрөөс мөнгөө авахыг хэлдэг ч Д.Эрдэнэбилэг нар энэ уул уурхай металлургийн цогцолборыг өөрсдийн мөнгөөрөө биш Хөгжлийн банкнаас зээл авч бариад төрд өгнө гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хөгжлийн банк, монголын төр уул уурхай металлургийн цогцолбор ч үгүй, 213 тэрбум ч үгүй найм дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэхүү гэрээг байгуулж, их хэмжээний зээл олгоход анхны гэрээг нь үзэглэж суурийг нь тавьсан хүн АН-ын МҮДН фракцын Н.Батбаяр. Тэрээр энэ гэрээг байгуулах үед Ч.Сайханбилэгийн засгийн газарт сайд байв.
БАРИМТ ГУРАВ.
Ингээд сахал Д.Эрдэнэбилэг концесс аваад зогсоогүй. Засгийн газрын 2014 оны 69-р тогтоолоор “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг концессын гэрээний хугацаанд Д.Эрдэнэбилэгийн компанид шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Шийдвэрийн дагуу дарханы төмөрлөгийн үйлдвэр Д.Эрдэнэбилэгийн халаасанд очсон. Шийдвэрийг тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гаргаж байв.
БАРИМТ ДӨРӨВ.
Энэ бүгд сахал Д.Эрдэнэбилэгт очиход тусалсан хүмүүс нь Н.Батбаяр, Ч.Сайханбилэг нараар дуусахгүй. Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах гэрээг Д.Эрдэнэбилэг, Н.Батбаяр нар үзэглэсний дараа жил нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 оны 9-р сард 364-р тогтоол гэгчийг гаргаж, уул уурхай металлургийн цогцолбор барих ажлыг хийж гүйцэтгэхтэй холбогдуулан концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтыг концессын гэрээний дагуу 2016-2020 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Аж үйлдвэрийн сайд нарт даалгасан байдаг. Өөрөөр хэлбэл Д.Эрдэнэбилэгт бүхэл бүтэн улсын ерөнхий сайд тусалж, засгийн газрын гурван сайд хөдөлсөн түүх баримт энэ. Гэхдээ энэхүү тогтоолыг 2017 оны засгийн газар хүчингүй болгосон байдаг.
Кью Эс Си гэх компани Д.Эрдэнэбилэгийнх гэдгийг яаж нотолж байгаа юм бэ хэмээн уншигч та асууж магадгүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь зэрэг бүгд нэг хүний халаасанд орсоны дараа арын жинхэнэ эзнийг монгол даяараа эрсэн цаг саяхан. Энэ бүгд ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгтэй очиж холбогддог. "Кью Эс Си” компани ч Худалдаа хөгжлийн хамааралтай болохыг нь тогтоосон. Баттай эх сурвалжуудын мэдээллээр Худалдаа хөгжлийн банк 2016 оноос “Монголиан нэшинл рийр ийрт корп” ХХК, “Ти Ди Би капитал ҮЦК” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байгаа бөгөөд “"Кью Эс Си”” ХХК нь “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны хувьцааг 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 100 хувь эзэмшиж байсан байна. “Юнайтед энержи систем” ХХК-ийн хувьцааны 99.82 хувийг 2016 ондоо “Куалитистийл корпорэйшн” ХХК-ийн охин компани болох “"Кью Эс Си”” эзэмшиж байсан юм. Өөрөөр хэлбэл сахал Д.Эрдэнэбилэг ийм их хэмжээний зээл авсан компаниа өөрийнх нь гэдгийг нууж, олон компани олон захирлын царайгаар далдалжээ.
Д.Эрдэнэбилэг
ШУДАРГА ЁС ХААНА БАЙНА?
Жирийн иргэдэд, мөнчигрөөрөө яваа бизнес эрхлэгчдэд ерөнхий сайд Ч.Сайханбилэг, сайд асан Н.Батбаяр, Д.Эрдэнэбат, Б.Болор нар ингэж туслах байсан уу?Мөн тухайн үеийн улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ч энд мартах учиргүй.
Үнэндээ Ц.Элбэгдоржийн хүчээ зузаатгах гол фракц нь МҮДН гэж АН-ын фракц. Фракц нэртэй энэ мафид Р.Амаржаргал,Ц.Баярсайхан, ХХБ-ны Б.Мэдрээ, Д.Бат-Эрдэнэ нар буй. Өөрөөр хэлбэл бизнесийн бүлэглэл болох Сахал Д.Эрдэнэбилэг МҮДН фракцтай нийлж, Ц.Элбэгдорж удирдаж 213 тэрбумын зээл сахалын халаасанд ороод өдгөө эд нарын энэ өрийг бид төлөх дээрээ тулчхаад байна.
МАРТАЖ БОЛОХГҮЙ ХҮН
Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар гэх хүнийг энд заавал дурдах учиртай. Хөгжлийн банкны хамгийн их чанаргүй зээлүүдийг зөвшөөрч олголцсон энэ хүн сүүлд Эрдэнэтийн 49 хувийг ХХБ сахал Д.Эрдэнэбилэг авахад ТУЗ-ийн даргаар нь очиж өөрөө өөрийгөө хэний хүн бэ гэдгийг нотолсон этгээд.
Гэвч энэ хүн ямар ч хариуцлага хүлээлгүй өнөөдөр ая тухтай аж төрж буй. Ийм олон чанаргүй зээл зөвшөөрч олголцсон этгээд ямар ч хариуцлага хүлээгээгүй өнөөдөр хүрсэн. Өөрөөр хэлбэл тэд ил цагаан ийм хулгай хийчихээд хулгайлсан мөнгөөрөө монголын шүүхийг авилгадсан байж болзошгүй сэжүүр эндээс харагдана.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн нэгд жагсаж байгаа буюу хамгийн их мөнгө зээлчхээд өгөхгүй байгаа Д.Эрдэнэбилэг нарын тухай энэ удаад хөндлөө. Хөгжлийн банкны чанаргүй зээл дотор АН МАН-гүй авсан хүмүүс байгаа ба дарааллын дагуу дараагийн зээлдэгчийн хэлхээ холбоог ч бид үзүүлэх болно.
ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ У.БОЛОРТУЯА

Зочин - 2022-02-09
Tegeed yu gej avsan huneer ni l tuluuleech dee,iimerhuu baidlaar holbood baival mongoliin 3 saya hun holbogdoh bh shuu,MAN iinhniig zeel avsan bn geed l shuumjlenguut zuruuleed l tegvel ene buruu,hudlaa gevel iim bn geed l neg zahialgaar iimerhuu yam bichuuleh yam aa,naad suudliig chini umnu ni zunduu yarisan shuu dee,MANiinhnii ugsun mungiig arai uur yamand zartsuulaach dee
103.26.194.169

Зочин - 2022-02-09
ХӨӨН хэлэлцэх хугацааг харгалзаж үзэхээ болих хэрэгтэй. ЯАХААРАА хөөн хэлэлцэх хугацаа байх ёстой юм вэ? ЛУЙВАЧДАД боломж олгодог ХӨӨН хэлэлцэх хугацааг хуулиас авч хаяач.
192.82.68.153

Зочин - 2022-02-09
Малийсан малнуудбг эгнүүлж бгаад буудахсан
202.9.41.29

Зочин - 2022-02-09
Jenko dorlijob geed gok mafiin tolgoilogchidoo yagaad toirood ba mongol banknii joljargal ba 400say heblej hhb uguj tugrugiig ungasan
172.58.143.75

Зочин - 2022-02-09
buzriin shunal ve muu yum bolgond hamgin tuuund yav bh yum hudaldaa hogjiin bankiig n baritsaalj toluulh heregtei hunii sanahgui horig nairuulah yumaa iim buzraas bolood uls hogjihgui gants neg ail l mongoor bogsio archaad bn horvoogoos zailaasaa
202.9.40.227

Зочин - 2022-02-10
Шинэбаатар гэж бас гэмгүй царайлсан хулгай ч бнаа ямар барьцаа зээлээр,хөрөнгөөр зээл олгосонг сайн шалга,шинэбаатар Бадамсүрэн 2 мөн хэдэн тэрбумын байр хулгайгаар авч байрандаа орж чадахгүй тэр байрны ашиглалтын зардлын эрдэнэт үйлдвэрээр төлүүлж байсан нь мартагдахгүй ёс гүй хулгайч даа
202.9.46.26

Зочин - 2022-03-07
Uher mongolchuud gej gadaadiinhan yaltachgui unen helsen. Hun ajild orohdoo orj bgaa gazartaigaa hudulmuriin geree baiguulj ajilladag. Udirdah alban tushaaltanii ugsun daalgavariin daguu ajlaa hiij guitselduuldeg. Shinebaatar darga bol zasgiin gazar, UIH-iin gargasan shiidveriin daguu zeel gargasan. Mun Shinee zahiral shig tolgoitoi huniig Erdenet bitgii hel uur olon ulsiin tom company ch urilgaar ajilluulna. Gol ni hudulmuriin gereegeer gedgiig oilgo
192.82.83.52

Зочин - 2023-07-25
Нямбаатар сайдаа энэ хүмүүс ийг яагаад ялыг нь үүрүүлэхгүй байна.!!!Интерполоор туслуулаад олон улс даяар хайгаад олохгүй бгаа хэрэгүүү
86.111.139.63
8 сэтгэгдэл