ОХУ УКРАИН РУУ ДОВТОЛСНООР НЬ ОЛОН УЛСЫН ДЭГЛЭМИЙГ НУРААЧИХЛАА
urug.mnСэтгүүлч: Э.НАНДИНЦЭЦЭГ
ДЭЛХИЙ 3 сар, 3 долоо хоног өмнө

urug.mn

Украин болон ОХУ дахь зөрчил мөргөлдөөн удаан үргэжилбэл эдийн засгийн блок үүсэх, түүхий эдийн үнэ нэмэгдэх эрсдэл үүсэх аж. Түүнчлэн олон улсын дэглэм өөрчлөгдөх зэрэг олон сөрөг үр дагавартай гэдгийг НИТХ-ын төлөөлөгч, олон улс судлалын доктор П.Наранбаяр хэллээ. 

Тэрбээр "Энэ удаагийн довтолгооныг харах юм бол олон улсын дэглэм гэж байдаг. Энэ дэглэмийг ноцтой зөрчсөн, нураах шинжтэй ийм үйлдэл гэж харж байгаа. Тусгаар тогтносон улс руу шууд зэвсгийн хүчээр халдана гэдэг бол маш ховор тохиолдол. Энэ хэрвээ хүлээн зөвшөөрөгдөөд шинэ нөхцөл байдал үүсчих юм бол олон улсын дэглэм  ажиллахгүйд хүрнэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр НҮБ байгууллага төвтэй аюулгүйн хамтын ажиллагаа, энэ бүхэн өөрийнхөө үүрэг, функцийг алдаж эхэллээ гэсэн үг. 

Аль нэг улс руу цэрэг оруулах эрхтэй цорын ганц байгууллага чинь НҮБ. Үүний тулд цэнхэр дуулгатнууд байгаа шүү дээ. Аюулгүй байдлын тогтоолгүйгээр цэрэг оруулдаг ёс байхгүй. Энэ утгаараа ОХУ өөрөө аюулгүй байдлын зөвлөлийн байнгын таван орны нэг учраас хориг тавина. Тэгэхээр цэрэг орохгүй байх магадлал маш өндөр.

Украин 1991 онд тусгаар тогтноод 30 жилийн хугацаанд асар их авлигатай байсан. Орлогын ялгаа маш их, сайн засаглал байхгүй. Энэ болгон Украины алдаа. Хоёрдугаарт 2014 онд Крымийг алдаад эндээс хойш НАТО руу хэт их ойртсон бодлого явуулсан. Энэ чинь Крымийг алдчихаар бас аргагүй шүү дээ. Тэгээд энэ өрнө дахинтай харьцах харьцаан дээрээ хүчний харьцаагаа нарийн тооцож чадаагүй гэж харж байна.  

ОХУ-ын хувьд бол НАТО томорч НАТО өөрийнх нь хил рүү ойртох нь өөрсдийнх нь аюулгүй байдлын хувьд хүлээн зөвшөөршгүй зүйл гэдгээ байнга хэлж ирсэн

Хэрвээ энэ дайны нөхцөл байдал сунжраад уртсах юм бол түүхий эдийн үнэ өсөх, эдийн засгийн блокууд үүсэх аюул байна. Энэ бол жижиг улс орны тусгаар тогтнолд асар хортой.  

Ер нь цаашдаа бид энэ Украинаас юу суралцах ёстой вэ, ямар байр суурь барих ёстой вэ гэдэг дээр хувийн бодлоо дурдахад Монгол улс бол өөрөө олон тулгууртай гадаад бодлого явуулдаг улс. Төвийг сахисан энэ байр сууриа тууштай баримтлах шаардлагатай гэж харж байгаа.   Өөрөөр хэлэх юм бол Украин ингэж байхад бид яах вэ гэхээр Украин бол асар их авлигажсан улс байсан. Эдийн засгийн өсөлтөө нааж чадаагүй. Засаглалдаа иргэд нь итгэхгүй байсан. Хамгийн сүүлд нь хэлэхэд  Монгол улс өөрөө өөрийнхөө ардчиллыг бэхжүүлэх, нэн даруй авлигын асуудлаа цэгцэлж, нэн даруй засаглалаа сайжруулах шаардлагатай.  Иргэд одоо сэтгэл санаа, үзэл бодлын хувьд хэт савлалттай байхгүй байх,  аль нэг талыг хэт барих гэсэн ийм юмнаас ангид байгаасай гэж хүсэх байна.

8 сэтгэгдэл


comment image

Зочин - 2022-02-28

orosuudiig alj ustgaj daramtalj bsan ni olon ulsiin deglem uu te ene bas neg baruunii tejeever baih ni

192.82.70.199


comment image

Зочин - 2022-02-28

Маш олон улсыг дайны галд шатаасан Америкийн талаар ярь даа хүн гуай.

103.212.118.208


comment image

Зочин - 2022-02-28

Mash heregtei medeelel bn er ni dotroo avilgaltai bhiin hereer dotroo uimeentei asuudaltai gedegch uneen

68.4.5.109


comment image

Зочин - 2022-02-28

Америк тэгээд бусад олон ороныг бусниулсан нь чинийхээр юу гэж үзэх вэ?

66.181.161.16


comment image

Зочин - 2022-02-28

Би дайныг эсэргүүцдэг нэгэн гэхдээ.НҮБ америкд дөрлуулсэн илжиг шиг болсон юм биш үү.тэр ливи.ирак гэх мэт орнууд руу америк тэргүүтэй улсыг дайрч иргэдий нь алж хядаж.сургууль цэцэрлэгийг бөмбөгдөж байхад тэр НҮБ чинь хаана байв.мөнгөтэй .нутагтаа байрлуулж байгаа улсад хамаардагүй юм уу

66.181.161.84


comment image

Зочин - 2022-03-03

Магадгүй НҮБ үгүй болж хүчтэй нь хүчгүйгээ гэдэг дэг журам эхлэх байх. Хүн цөөрч дэлхий жаахан амрах биз. 3 тэрбум байхад л болно

192.82.69.125


comment image

Зочин - 2022-03-03

Хууль дэг журам гэдэг лалрын юмнаас сална

192.82.69.125


comment image

Зочин - 2022-03-19

Дотрол үймээн самуунтай бсаны гор хохино сагсуу украйнууд тр ковид омикроны нөхөн төлбөр төлөөрэй дэлхии ниитэд

192.82.75.135