ХҮҮХДЭД ХАЛТАЙ ГЭР БҮЛ, ХАРГИС ТӨРТЭЙ МОНГОЛ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
НИЙГЭМ 1 жил, 3 сар өмнө

urug.mn

Өнгөрөгч оны тавдугаар сарын 14-ний өдөр нагац ахдаа харгисаар зодуулж, хоёр гарынхаа 4 хурааг тасдуулсан охины тухай бид “МАРТАЖ БОЛОХГҮЙ” нэвтрүүлэг энхий дугаараа бэлтгэн хүргэлээ. Тухайн үедээ хүн бүр шуугиж байсан ч одоо охиныг ямар байдалд амьдарч байгааг хэн ч сөхөхгүй мартаад л өнгөрсөн.

Амьд цэцэгт сайхан үг хэлэхэд дэлбээгээ улам дэлгэж, өнгө нэмж ургадаг бол охин өдрөөс өдөрт гундсаар түүний ирээдүй хар толбоор дүүрэн өсөж байна. Хэрэг гараад хэдийнэ арван сарын хугацаа өнгөрсөн ч хүн харахаараа гараа нуудаг, орой бүр орондоо шээдэг, унтахаар хэвтэх бүртээ ах ороод ирнэ шүү ээжээ хаалгаа сайн түгжээрээ гэдэг. Тэр ч бүү хэл шөнө бүр дарж, уйлан сэрдэг байна.

Охиныг ийм байдалд хүргэсэн хэрэгтэн өдгөө шоронд суугаа. Шүүхээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан хэрэгт нь10жилийн ял оноосон.

Эмч нар охины тасарсан хурууг эргэн сэргэх магадлал 80-90 хувьтай хэмээн эхний хагалгаагаар залгасан. Гэтэл охины хуруу нөхөн төлжөөгүй учраас дараагийн хагалгаагаар хуруунуудыг  нь авах төрлийн мэс ажилбар хийжээ.  Одоо охинд хиймэл хуруу залгах хагалгаа хийх шаардлагатай байгаа юм. Хиймэл хурууг 17 нас хүртэл жил бүр сольж байх шаардлагатай хэмээн эмч мэргэжилтнүүд хэлжээ.

Хэрэг гарсан газартаа охин өнөөдөр ч амьдарсаар байгаа юм. Одоог хүртэл хэрэгтний гэр бүлийн гишүүд ирж охиноос элдэв зүйл асууж уйлуулаад явдаг байна. Охины ар гэрийнхэн хэрэгтэн хэдий ял эдэлж байгаа ч мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс учраас нэг өдөр гарч ирэх вий гэсэн айдастай хоног өдрүүдийг өнгөрөөж байгаагаа хэлж байлаа. Найман настай охин гэр бүл төр хоёрын дунд хаягдсан. Учир нь охиныхоо хурууг бүтэн болгох гэж ээж нь ч хөөцөлдөөгүй. Төр ч мартсан. Охин өдгөө хөгжлийн бэрхшээлтэй болж сүхээр тасдуулсан хуруунууд нь бүтэн болоогүй хэвээр байна.

Сүүлийн гурван жил4922 хүүхэд хүчирхийлэлд өртсөн. 2019 онд л гэхэд хүүхэд хохирч гэмтсэн 1500 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин насаараа хөгжлийн бэрхшээлтэй болж үлдсэн 62 хүүхдийн нэг нь Сарнай. Гэр бүлийн хүчирхийлэл болон томчуудын хайхрамжгүй, увайгүй үйлдлээс  үүдэж өнгөрсөн онд 117 хүүхэд тэнгэрт одсон. Өөрөөр хэлбэл Монгол улсад сард 9 хүүхэд хүчирхийлэлийн шалтгаанаас үүдэж гадны нөлөөтэй нас барж байна.

Эдгээр хохирч үлдсэн хүүхдүүдийг хуулиараа төрөөс урьдчилан сэргийлж, бодлогын хүрээнд хамгаалах ёстой байсан. Гэтэл өдөр бүр хүүхэд эндсэн мэдээ гарч байхад хамтарсан баг ажиллаж байна гэхээс өөрийг хийхгүй өдийг хүрлээ.

Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэж эхэлсэн үеэс л төр болон гэр бүлийн хайр халамж, анхааралд дунд өсөж байх учиртай. Өнөөгийн нийгэмд хүүхдийн төлөө гэсэн хууль нь хэзээ ч бүрэн утгаараа хэрэгжиж байгаагүй, хүүхэд хамгаалах тогтолцоо хөрсөн дээр суугаагүй зэрэг тоочоод байвал олон асуудал дунд хүүхдүүд бор зүрхээрээ хатуу амьдралыг туулж байгаа нь дэндүү харамсалтай.

Нэвтрүүлэг бэлтгэж байх хугацаанд бусдын буруутай үйлдлээс болж хохирч үлдсэн бяцхан хүүхдийн төлөө хэн юу хийв гэх асуултанд хариулт эрж гурван төрийн байгууллагаар орсон ч “Манай улсын хууль ийм, Бид хуулийн хүрээнд л ажлаа хийсэн гэсэн ерөнхий тайлбар өгч байв. Үүнээс харахад манай улс хүүхдэд ээлтэй нэг ч хуульгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

Хэрэв бидний үрс гэр бүл зохиох анхан шатны мэдлэгтэй гэр бүлд төрж, өсөж, хүүхэд хамгаалах төгс хуультай оронд амьдарч, хамтарсан баг нь сэтгэл дэвсэн ажилладаг байсан бол өнөөдөр ямар байх байсан бол гэдэг асуулт үлдэж байна. Нөгөө талаасаа гэр бүл нь бүрэн бүтэн ч эцэг, эх хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаагүй нь хүүхдийг гэмт хэргийн хохирогч болгосоор байгаа.Бидний шуугиад өнгөрсөн ч нийтээрээ мартсан хүүхдийн хүчирхийллийн олон мянган хохирогчийн нэг Сарнайгаар дамжуулж  “МАРТАЖ БОЛОХГҮЙ” нэгэн зүйлийг нэхэн санууллаа.

5 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97