АМРАЛТЫН ӨДРИЙН НИЙТЛЭЛ: ATTACHMENT STYLE-ИЙН ТУХАЙ
urug.mnСэтгүүлч: Ж.МАНДХАЙ
НИЙГЭМ 1 долоо хоног, 6 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Энэ хоёр style-тай хүмүүсийн дунд явагдсан үнэн яриа

Anxious Attacher = Хамтдаа байхдаа хоёулаа маш дотно байдаг ч дараа нь чи гэнэт л маш хөндий болдог.

Avoidant Attacher = Тиймээ, тэр үнэн, би дэлхий дээр байхаа больсон мэт чамд санагддаг уу?

Anxious = Тийм!

Avoidant = Тэр үед чамд ямар байдаг вэ?

Anxious = Чамайг гэнэт алга болсон тэр үед, хэрвээ би яг өөртөөгөө холбогдвол миний гэдэс базалж, зүрх өвддөг. Учираа мэдэхээ больж, саяхан л үнэхээр дотно гоё холбогдож ойлголцож чадаж байсанаа, яагаад ингээд алга болсоныг ойлгодоггүй. Чи ерөөсөө байхгүй болсон мэт. Чи үнэхээр яг миний хажууд надтай хамт байж байсанаа гэнэт л огт байхгүй, хов хоосон. Би чамд садаа болмооргүй, ядаргаатай санагдаж магад гэж шаналана, чамд дараа болохыг хүсэхгүй. Чи яагаад ингэж алга болдог юм бэ ?
Avoidant = Урьд нь бол би чамд ингэж хэлэх байсан. Чиний талаар ямар нэгэн ноо олж , чамайг шүүмжлээд, тэгэнгүүт чи өөрийгөө буруутгаж би ингэж алга болсонооосоо ичиж өөрийгөө буруутгах шаардлагагүй болно. Гэхдээ одоо би өөрийнхөө талаар арай ихийг мэддэг болсон. Чамд буруугаа тохож чамайг ингэж шаналгаж байгаа нь үнэхээр шудрага бус. Яг үнэндээ хоёулаа удаан хамт дотно байхаар аюулгүй тайван мэдрэмжээ би алдаж эхэлдэг.

Anxious = Тиймээ, надаас өө сэв олж намайг буруутгах гээд ирэхээр үнэхээр муухай болдог. Гэхдээ одоо би ойлголоо, чи айдаст автах, сүрдэх, альэсвэл ямар нэг юмнаас ичихээрээ ийм болдог гэдгийг ойлголоо. Дахин ийм үйлдэл гаргахгүйд чинь би баярлаж байна. Ер нь яг юунаас болоод ингээд байдаг юм бэ?

Avoidant = Хэн нэгэнтэй ойртож дотносох үед надад хоосрох ч юм шиг мэдрэмж төрдөг учраас би чимээгүй болдог. Хүүхэд байхдаа би хэн нэгэнтэй хэзээ ч дотно байж үзээгүй учраас энэ бүх мэдрэмж надад харийн санагддаг. Дотно хүмүүс маань намайг өөр өөрийнхөөрөө хайрлаж байсан ч, би хэн нэгэнтэй ойртохоор надад тухгүй айдастай мэдрэмж төрдөг. Хэн нэгэнд сайн болох үед миний дотор яг ийм юм болдог. Хэн нэгэнтэй удаан хугацаанд дотно байх үед аюулгүй тайван мэдрэмжийг зэрэг авч чаддаггүй. Яг л emotional marathon.

Anxious = Би чиний сэтгэлийн тогтворгүй байдлыг өөр дээрээ тусгаж авахгүй байхыг хичээе. Би чамтай байхдаа маш аз жаргалтай байдаг.
Avoidant = Намайг үнэхээр уучлаарай, энэ бол чамаас шалтгаалаагүй. Би бүх л хүнтэй адил ийм байдаг. Би урьд нь энийгээ хүлээн зөвшөөрөхгүй, ойртож дотноссон хүмүүс рүүгээ буруугаа чихдэг байлаа. Гэхдээ би одоо яг харж байна. Би бүх хүнтэй яг адил ийм байдаг, урт хугацаанд хүнтэй ойр дотно, сэтгэлээ хуваалцах үед ийм мэдрэмж авдаг. Би өөрийгөө тайвшруулж амрааж, хуучин байдалд нь оруулах хэрэгтэй болдог. Энэ бүхэн ерөөсөө чамаас болоогүй.
Anxious = Гэхдээ чи надад хэрэгтэй болох үед би яах юм бэ?
Avoidant = Би хэн нэгэнд хэрэгтэй байхад сайн суралцаагүй. Би хэн нэгэнд хэрэгтэй болох үед, хэрэг болж байгаа мэт мэдрэмж авдаггүй, харин маш том хүлээлт үүсч би өрөнд орж байгаа мэт санагддаг. Тэгэнгүүт би шууд чиний хэрэгцээг лайтай, дарамттай юм шиг мэдрүүлдэг. Тэгээд л хоёулаа trauma bond-доо орж холбогдож эхэлдэг- Би чамайг өөрөөсөө түлхэж шүүмжлэнэ, тэгсэнээр би өөрийгөө буруутгаж, гэмших шаардлагагүй болно. Чи болохоор чиний хэрэгцээ хэнд ч хамаагүй мэт санагдаж, чи хэн нэгэнд үргэлж л дарамт болж явдаг, яг л хүүхэд нас шигээ-гэдэг мэдрэмжтэй хоцордог.
Anxious = Тэгээд би одоо яах вэ?
Avoidant =Чиний буруу биш гэдгийг ойлго. Чи яг яаж ойлгогдмоор байгаа юм, яг тэр түвшинд чинь чамайг ойлгох хэн нэгнийг ол, над хүмүүст анхнаасаа бүү татагд. Би чиний хажууд байж чадах ч, яг чамд хэрэгцээтэй байгаагаар чин байж чадахгүй. Дотно байж байгаад л түлхчдэг ийм хүмүүст татагдаад байгаа чинь чиний бас нэг trauma. Чамд тууштай байнгын ойлголцолтой байх маш чухал хэрэгцээ байна. Энэ хэрэгцээг чинь өгч чадах хүмүүс рүү тэмүүл. Надад бас хүнтэй холбогдох ойлголцох маш чухал хэрэгцээ байдаг, гэхдээ би заримдаа гэнэт гэнэт зугтахгүй бол би ууртай уцаартай тухгүй болдог. Энэ нь чамд шудрага бус. Би энэ асуудал дээрээ ажиллаж байгаа, гэхдээ би контролдож чадахгүй байна. Emotional marathon гэж хэлсэнийг санаж байна уу, Миний nervous system-д яг ингэж санагддаг- Би 2 удаа бүтэн марафонд гүйчээд ирж байхад чи надаас голын эргээр дахиад хамтдаа гүйгээч гэж асууж байгаа мэт. Миний биед emotionally тэгэж мэдрэгддэг гэсэн үг. Би хэсэг амрахын тулд түр зуур алга болдог.
Anxious = Новш гэж! Би уул нь ганц мсж биччээсэй, хальт нэг мэнд мэдээд залгачихаасай гэж л боддог шдээ. Тэгвэл би, аан бид хоёр нэг ойлголцолтой байгаа юм байна гэж тайван мэдрэмж авах юм, тэрнээс биш сүртэй юм хүсээгүй.
Avoidant = Аанхан, миний trauma наад үед чинь яаж ажилдаг вэ гэхээр, чамайг хэт их юм хүсээд надаас нэг юм хүлээгээд байна шүү чи гэж мэдрүүлж чамайг буруутгах гэж оролддог. Гэхдээ би одоо ойлгож байна, аль аль нь асуудалтай байна.
Anxious = Тэгээд одоо яах вэ?
Avoidant = Чамтай яг тууштай байж чадах хэн нэгэнтэй ойлголцож холбогдож сурах тэр тэнхээг ол. Тууштай байдал бол хүлээлт горьдлого дарамт биш гэж боддог хүнийг ол. Чамд хэрэгцээ байсны төлөө хэзээ ч бүү ич. Хэн ч чамайг ийм ичсэн санаа зовсон болгох ёсгүй. Тууштай байдлаас кайф авдаг хүмүүс рүү тэмүүл. Гэхдээ, хажуугаар нь хэн нэгэн гэнэт зайгаа барьж, чамайг тоохгүй ойшоохгүй байгаа үед биеэ барьж сураарай. Хэн ч чиний дэргэд үргэлж байж чадахгүй. Өөрийн дотрох хүүхдийнхээ эцэг эх нь болж тайвшруулж хэн нэгэн зугтах үед ядаргаатай араас нь зунгааралдсан мэдрэмжтэй болдоггүй болж сургаарай. Чи ч гэсэн тийм өөрийгөө ядаргаатай хүн мэт мэдэрмээргүй байгааг чинь би мэдэж байна. Хэрэгцээтэй байх, яадаргаатай байх хоёр өөр. Холдохыг хүсэх, нормал мэдрэмжтэй болохын тулд холдох шаардлагатай хоёр бас өөр.

Written by Gigi Azmy
September 14, 2020

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна