АНУ-Д ХУУЛЬЧААР АЖИЛЛАДАГ С.БАЯРЖАРГАЛЫН ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 11 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

Америкт зохиогчийн эрхийн хуулиар ажиллах эрхтэй анхны Монгол хуульч, immigration буюу цагаачлалын хуулиар мэргэшиж ажиллаж байгаа хоёр Монгол хуульчийн нэг Чикаго хотод өөрийн "Цэгц"хуулийн фирмээ ажиллуулдаг С.Баяржаргалыг Бизнес Өрөгтөө урьж ярилцлаа.

  1. Залуучууд  барууны орнуудад, АНУ-д очиж боловсрол эзэмших юмсан гэж мөрөөддөг тэр үед энд хөл тавьсан. Монголдоо инженерийн сургууль төгсөөд уул уурхайн сургуульд ажиллаж байсан. Бизнес эрхэлж байсан, удирдах албан тушаалд байсан хэдий ч эзэмшлийн хувь байгаагүй. Тиймээс өөрийнхөө төлөө ажиллах, өөрийн гэсэн юманд хүрэхийн тулд АНУ-ыг зорьсон.
     
  2.  АНУ-д хамгийн анх  очоод таксины жолооч хийсэн.  Энэ зуураа их сургуульд элсэх шалгалтандаа шаргуу бэлдсэн. “Иммигрэйшн, патентын хууль хоёр дээр төвлөрч ажиллаж байсан. Өөрийн “law firm”-ээ  2013 онд үүсгэн байгуулж эхэлсэн. Тэтгэлэгтэй байсан учир санхүүгийн асуудал байгаагүй. 2005 онд элсээд 2009 онд хуулийн ангидаа сурч төгссөн. Сургуулийнхаа номын санчаар давхар ажилладаг байсан. Өөрийн гэсэн хуулийн фирмээ байгуулах хүртлээ тодорхой хүндрэл, шат дамжлагуудыг дамжсан.
     
  3. 2013 онд их сургуулиа төгсөнгүүт хуульчаар ажиллах эрхийн шалгалт өгсөн. Эхний шалгалтаараа тэнцсэн. Эртхэн бэлдэж эхэлсэн маань тус болсон. Шинжлэх ухааны чиглэлийн мэргэжилтэй хүн л энэ шалгалтыг өгөх эрхтэй байдаг. Инженер мэргэжилтэй байсан учир их давуу тал болсон. Их сургуулийн хоёрдугаар курсээсээ бэлдэж эхэлсэн юм. Энэ шалгалт их хатуу шалгууртай, бэлдэхэд хүнд.


     
  4. Амар олгогдох зүйл гэж байхгүй. Хүн бүрийн “Green card”-нд хүрэх шаардлага өөр. Монголоос ирсэн хүмүүс ихэвчлэн аяллын визээр АНУ-д хөл тавьдаг. Дараа нь f1 буюу оюутны виз болгодог. “Green card”-тай болтол дор хаяж 1 жил 6 сар болдог. Хувь хүн хэр зэрэг зүтгэж чадах вэ гэдгээс их хамаарна.
     
  5. АНУ-д хуулийн чиглэлээр ажиллахад үнэлэмж өндөр. Гэхдээ үйлчилгээ үзүүлж байгаа хэлбэр нь хэр хүнд вэ гэдгээсээ хамаарна. Бизнес эрхэлж байгаа иргэд Non-Immigrant e-2 визэнд шилжүүлэх боломжтой.
     
  6. Хэрэв АНУ-д бизнес эрхэлж байгаа бол чадварлаг ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах их чухал. Ногоон карттай болгох чухал. Хамгийн гол нь таны хөрөнгө оруулж байгаа эх үүсвэр хуулийн дагуу байх ёстой. Үүнийг гэрээгээр нарийн зохицуулж өгдөг. АНУ-д гарааны бизнесүүдэд боломж их олгодог. Санаа, хөрөнгө оруулалтыг ажил хэрэг болгох боломжтой. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчаа ятгаж итгүүлэх чухал. Зах зээл нь том учраас боломж их.
     
  7. Монголчуудын нэг дутагдал нь эртнээс ажлаа төлөвлөдөггүй. Эртнээс төлөвлөж ажиллаж сурах хэрэгтэй. Маргааш визний хугацаа нь дуусч байхад өнөөдөр бичиг баримтаа хөөцөлдөөд явж байна.  Манайхан юмыг “Монголчлох” гээд үздэг. Тэр нь алдаа болдог.  Гайгүй байлгүй дээ гэх зэргээр хайнга ханддаг.



    Зочин хөтлөгч: 1. Монголд АПУ, МАК зэрэг томоохон компаниудад хуульчаар ажиллаж байгаад Америкт бизнесийн эрхзүйн чиглэлээр мэргэжлээ дээшлүүлж байгаа хуульч Б.Энхтуяа

    2. АНУ-ын Чикаго хотод компанийнхаа салбарыг нээн ажиллуулж байгааа Нэт капитал санхүүгийн группийн ТУЗ-ийн дарга Д.Сүндий

     
  8. Монгол улсын Үндсэн хуулинд орсон өөрчлөлтийг харсан. Далайцтай өөрчлөлт болж чадаагүй. Тулга тогоо эргэлдсэн өөрчлөлт болсон. Үндсэн хуулийн өөрчлөлт гэхээр би Монгол хүн, хуульч хүн, Америкт амьдарч байгаа ч Монгол улсын иргэн хүн учраас догдолж хүлээж байсан. Ийм юм өөрчлөгдчихөөсэй, тэгвэл улс эх орон маань урагшаа явна даа гэж хүлээж байсан. Гэвч албан тушаалын тодотгол төдий л харагдсан.
     
  9. Монголын одоогийн хуулинд төрийн эрх баригчдад ноогдуулах хариуцлагын систем дутагддаг.  Эрх барьж байгаа дарга нар нь хэн хэн рүүгээ бөмбөг өшиглөөд л хариуцлагаас бултдаг. Систем нь тийм учраас хүмүүсийг нь буруутгах аргагүй.  Үндсэн хуулийн системдээ далайцтай өөрчлөлт хийж  төрийн эрх барьж байгаа хүмүүст  тухайлсан ачааг нь үүрүүлээд , хариуцлагыг нь оноогоосой гэж боддог. Тиймээс ч үндсэн хуулийн дорвитой өөрчлөлт хэрэгтэй.
     
  10. Монголдоо очихсон гэдэг бодол байнга сэтгэлд уяатай явдаг. Санаснаа бүтээгээд эх орондоо очно. Одоогийн нөхцөлд, Монголдоо очсоноос энд хийж бүтээх боломж нь их байгаа учир сэтгэл хангалуун байдаг.

4 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-03-24

Мундаг залуучууд. Үндсэн хуулиар засаглалын хэлбэрийг шийдэж яадаагүй тул гол өөрчллт ороогүй. Короновирусын үед хэн нь удирдах вэ? гэдгээр энэ алдаа харагдаж байна.

43.242.243.2


comment image

Зочин - 2020-03-24

Yamar mundag zaluu ve

103.57.95.162


comment image

Зочин - 2020-03-25

Хүнд туслахаасаа өмнө мөнгө мөнгө гэсэн дураз бдаг ш дээ.. ярьвал их юм бий. Хуульчаа ч алддаа..

99.191.132.167


comment image

Зочин - 2020-03-26

Ийм сайхан бодолтой өндөр боловсролтой залуучууд эх орондоо олноор ирээсэй үгээ сайн хэлээсжй

66.181.179.144