ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА УИХ-ЫН СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ САНАЛ ГАРГАЛАА
urug.mn Сэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
НИЙГЭМ 2 сар өмнө

urug.mn

urug.mn image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан уриалга гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ард түмэндээ хандан  зургаан зүйл бүхий уриалга гаргалаа.

УРИАЛГАД:

“Сүүлийн үед коронавирусний тахал, нефтийн үнийн уналт, дэлхийн санхүүгийн зах зээлийн уналтаас үүдэн эдийн засагт даяар хямрал нүүрлэн ирлээ гэж дэлхийн бараг бүх эдийн засагчид дүгнэж, Засгийн газрууд нүүрлэн буй хямралын цохилтыг зөөлрүүлэх, даван туулахад бүхий л хүч анхаарлаа тавьж эхлэв.

Бидний мэддэг, дасал болсон эдийн засгийн даяар систем маш богино хугацаанд танигдахын аргагүй өөрчлөгдөж эхэллээ. Орчин үеийн дэлхийн эдийн засаг цоо шинэ асуудалтай тулгарсан ба энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн хэмжээ хүн амын худалдан авах боломжоос хэт даван гарсан явдал аж.

Олонх аналитикууд 2020 оны зун, намраас дэлхийн эдийн засагт бодит секторын хямрал болж, нэлээд удаан үргэлжилнэ гэж үзэж байна. Дэлхийн бүх улс орнууд хямралд бэлтгэж эхэллээ.

Өнгөрсөн зууны 80-аад онд бүрэлдэж бий болсон эрэлтийг урамшуулдаг систем ажиллахаа больсон байна. Үүний улмаас хүн амын эрэлтийг хязгаарлах механизм, үүний дотор хорио цээрийн улмаас хамгийн эхлээд дэлхийн эдийн засгийн болон тээврийн ложистик систем эвдрэх аж. Үүний улмаас ХХ зууны 30-аад онд АНУ-д болсон “Их хямрал” (депресси)-тай дүйцэхүйц нөхцөл байдал үүснэ гэж мэргэжилтнүүд санал нэгтэй дүгнэж байна.

Нүүрлэн буй эдийн засгийн даяар хямрал түүхий эдээ экспортлох баримжаатай, “либерал хандлагатай” эдийн засагт илүү хүндээр тусна гэсэн зарим мэргэжилтний дүгнэлт манай Монголд туйлын их хамаатай.

Коронавирусний тахлын эсрэг бид одоохондоо чамгүй сайн тэмцэж байгаа боловч үнэнийг хэлэхэд энэ арга хэмжээнд асар их мөнгө урсгаж байна. Нөхцөл байдал энэ хэвээрээ удвал манай эдийн засаг энэ их ачааллыг удаан даахгүй нь ойлгомжтой. Үүний дээрээс дэлхий даяар хямрал болж, эдийн засгийн болон ложистик систем эвдэрч, эрдэс баялаг, түүхий эдийн эрэлт буурах аваас юу болохыг төсөөлөхөд бэрх.

Иймээс Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд улс нийтээрээ гарцаагүй нүүрлэн ирсэн даяар хямралд бэлтгэж, түүнийг даван туулах цогц арга хэмжээг яаралтай төлөвлөж, хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй хэмээн үзэж энэ уриалгыг гаргаж байна.

Хэрэв бид эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж чадвал түүнийг гарз хохирол багатай даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг онцлон дурдаж байна. Манай улсад бусад оронд болдог шиг юу юугүй өлсгөлөн, гачлан болохгүй гэдэгт би итгэлтэй байна. Хэдий ийм ч бид бүхэн Монголын буяныг хямгадах, хэмнэх, зохистой зарцуулах цаг ирж байна.

Хямрал хаяанд ирээд хаалга тогшиж байхад манай улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй атлаа сонгуулийн том том мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худлаас гадна тэд цаг үеэ огт мэдрэхээ байсны баттай шинж мөн. Манай улс төрийн намууд хийгээд түүний бараг бүх удирдагчид “улс төрийн хямрал нүүрлэсэн” гэж дүгнэсэн нь саяхан. Эдүгээ улс төрийн хямрал дээр эдийн засгийн даяар хямрал нэмэгдэж, давхар хямрал нүүрлэсэн нөхцөлд манай улс төрийн намууд амлалтын биш, хямралыг даван туулах хөтөлбөр гаргах нь зүйтэй. Намайг улс төрийн реформ хийнэ гэхэд намууд дургүйцэж байсан алдаагаа дахин давтахгүй гэж найдаж байна.

Нэн түрүүнд дараах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна:

Нэг. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.

Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.

Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.

Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.

Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.

Би ард түмнээ хямралаар айлгаж байгаа юм биш. Харин гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухай бодит үнэнийг л ярьж байна.

Аливаа хямралыг зөвхөн хар амиа бодож, ганц ганцаараа даван туулах гэвэл их эндүүрэл байдгийг дэлхийн түүх харуулдаг. Хямралыг даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, бүх нийтээрээ хүчээ нийлүүлэн хамтран ажиллах явдал мөн. Наад зах нь манай иргэд тансаг зүйлийн хэрэглээгээ багасгаж, хэрэглээгээ зохистой бага түвшинд хэсэг хугацаанд барихад л асар их хөрөнгө хэмнэж болно.

Хямралыг даван туулах тухай эл асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн Газар, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр ярьж шийдэж болно, тэгэх ч байх. Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэний учир энэ уриалгыг гаргаж байна.

Бид бүхэн хамтдаа хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна!

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг ” гэжээ.

 

57 сэтгэгдэл


comment image

ЖинаЗочин - 2020-03-25

Цаг үетэй зохицсон асуудал бнаа дэмжицгээе.хорио цээртэй бж сонгууль гд бөөнөөр уулзаж болохгүй

64.119.17.147


comment image

Зо - 2020-03-25

зөв зөв дэмжиж байна

66.181.161.107


comment image

Зочиноюунаа - 2020-03-25

Сандал. Ничью. Б/ааа. Дэмжинэээ

192.82.74.169


comment image

Зочиноюунаа - 2020-03-25

Сандал. Ничью. Б/ааа. Дэмжинэээ

192.82.74.169


comment image

Зочиноюунаа - 2020-03-25

Сандал. Ничью. Б/ааа. Дэмжинэээ

192.82.74.169


comment image

Зочиноюунаа - 2020-03-25

Сандал. Ничью. Б/ааа. Дэмжинэээ

192.82.74.169


comment image

ЗочинBaagii - 2020-03-25

Songuuliin zardalaa songuulid orsoldoj baigaa nam huwi hvn ooroosoo gargaj baimaar baina ulsiin toswoos baahan zardal gargaj ulsiin toswiig tanj bolohgvi shvvdee monggvi hvn namuudn oroltsohgvil bain biz

66.181.161.18


comment image

зочин - 2020-03-25

энэ бол зөв ард түмэн хүлээн зөвшөөрөх байх

66.181.161.97


comment image

Зочин - 2020-03-25

Гуя дагуулж хүзүү өгч байнадаа. Эрх мэдэл ягаад хэрэг болсон гэж? Хангалттай эрх мэдэлтэй байгаа

14.200.116.128


comment image

Зочин - 2020-03-25

таны саналыг дэмжиж бна. Одоо яг л ийм зүйл хийж эхлэхгүй бол ард түмэн хэцүү бна .би нэг жишээ хэлье. Нийслэлд 150 сургууль бдаг бол нэг сургуулийн гал тогоонд 8хүн ажилдаг бол нийт1200 ажилчид болж бга юм би энгийн нэгэн тогооч хүн ингэхэд бараг 12-20 нд сургууль зогссон түүнээс хойш цалинч үгүй ѳдий 4сар болох гэж бна энэ олон улс ардаа олон хүн тэжээж бга үүнийг би ажилчидынхаа ар гэрийг мэдэж байгаагын хувьд гэрчилнэ дунд нь сургууль 5 хан хоног орсон ийм л санал хэлэх гэсэн юмаа хамгийн гол нь сургуулийн гал тогоо маш ѳндѳржүүлсэн бэлэн байдалд ажилдаг тэгээд улирлын чанартай болохоор ажилчид олдохгүй ийм л газар бдаг юм хамгын гол нь энэ хорио цээрийн үед хамгийн урт хугацаагаар цалингүй бга маань хүнд бна танд амжилт хүсье

66.181.161.27


comment image

Зочин tuguu tugsbayr - 2020-03-25

Ерөнхийлөгч Баттулгатай санал нэг байна 100% дэмжиж байна. Заавал сонгууль гэж ажил удалхгүйгээр ард түмнийхээ дунд цахим санал аваад зарим нотой нөхөдийг солих хэрэгтэй юм .Надад бол УИХ д Буянгийн Жагааг байх хэрэгтэй гэж боддог.Хатуу харгис ч юм шиг мөртлөө үнэнийг хэлдэг хүн .Миний хувьд хүндэлж явдаг хүмүүсийн маань нэг

66.181.161.84


comment image

Болдбаатар - 2020-03-25

Дэмжиж байна

202.179.27.65


comment image

Зочин Оюун - 2020-03-25

Маш зүйтэй. Цагаа олсон уриалга гэж бодож байна. Энэ цар тахал ойрын 6 сард л лав бүрэн дарагдахгүй байхаа. Дэлхий нийтээрээ хямарч байна. Цаг алдалгүй дэлхийн болон өөрийн орны нөхцөл байдалд дүн, шинжилгээ хийж. Алсыг харсан алхамуудаа хийж эхлэх хэрэгтэй байна. Монгол хүний эрүүл мэнд, амь нас, улс орны оршихуй сонгуулиас илүү чухал билээ.

202.9.46.212


comment image

Зочинхэрэглэгч - 2020-03-25

Энэ уриалгыг дэмжиж, Бид энэ зорилгод нэгдэх нь илүү зөв байх болно.

64.119.20.206


comment image

Зочин Оюун - 2020-03-25

Монгол улсын ерөнхийлөгчтэй 100% санал нэг байна.

202.9.46.212


comment image

Зочин - 2020-03-25

Ardchilsan namiinhaa esreg garlaa daa. Hurelsuhteigee hamt neg awsand orooroi muu tarhi tolgoigui buzar emseer hureeluulsen mori unasan tolgoigui hun

103.229.120.50


comment image

Зочинtemka - 2020-03-25

Demjij baina uls turiin namuudiin amlalt ene teriig zogsoowol deer baina

66.181.161.32


comment image

ЗочинMunkhuu - 2020-03-25

Urialgiig demjij baina, eviig hicheej bolzoshgui ayulaas hamtdaa hohirol bagatai garahiin tuld duulval duu1,dugtarval huch1 lugaa namchirhaj,nomchirholgui zuv mergen hutulvurtei negdsen udirdlagatai baij amjilttai garna.demjij baina

150.129.141.52


comment image

Зочинз - 2020-03-25

Дэмжиж байна

202.72.242.177


comment image

Зочиндэлгэрмөрөн - 2020-03-25

Тиймээ зөв энэ үед зорилтотд бүлгийн айлуудад маш сайн тусламж үзүүлэх хэрэгтэй хот хөдөө орон нутагын өрхүүдэд хүнс болон ариутгалын витаминнаар нэн даруй тусах хэрэгтэй орлогтой хүмүүс ховор байгаа шшүүү

66.181.161.103


comment image

Зочиндэлгэрмөрөн - 2020-03-25

Тиймээ зөв шүү энэ хүнд үед зорилтот бүлгийн айл өрхүүдэд ариутгал болон хүнсээр тусламж үзүүлэх хэрэгтэй хот хөдөө орон нутагт ажилгүй орлоггүй хүмүүс олон байгаа шүү

66.181.161.103


comment image

Зочин - 2020-03-25

Дэмжиж бна Хамгийн манай төр, засаг улс төрийн хүчингүүд одоол нэгдэх цаг болсон бусуу. Намын сонгуулийн хөтөлбөрүүд дээр амлаж байгааг харахад улс орноо гэсэн сэтгэл гаргахгүй хий хоосон хөтөлбөрүүд гаргаж бгаа нь үнэхээр харамсалтай бөгөөд аймшигтай санагдаж бна. Би үхэхээр чи үх гэдэг шиг л санагдаж бна Иймэрхүү байдлаар сонгууль явагдвал улс орон бүр дордох нь тодорхой. Нөгөө их ард түмэн, улс орон гэж яриад байдаг жижиг намууд чинь хүртэл аюулд оруулах юм амлаад явж байхий Энэ байдлаас харахад үнэн юм нэг ч юмгүй болжээ!!!!!!!

203.91.115.53


comment image

Ариунаа - 2020-03-25

Та тэгээд нөгөө анх гарч ирнхдээ амалсан офшороо янзлаачээ,нэг л их уриалсан хүн! Ард түмэн чинь ядраад сонгуулийн 20,000 ч хамаагүй боллоо шүү дээ! Таныг уриалсан уриалаагүй энэ улс чиний ь эдийн засгийн болоод улс төр авилгалын депресед ороод бараг 8 жил болж бна шүү дээ!!!!

103.212.117.104


comment image

Зочин дэмбэрэл - 2020-03-25

Сонгууль хойшлуулахыг дэмжиж бна

66.181.186.200


comment image

Зочин - 2020-03-25

Сонгууль хойшлуулахыг дэмжинэ цар тахлын үеэр бүсээ чангалья

66.181.186.200


comment image

Зочиндэмбэрэл - 2020-03-25

Сонгууль хойшлуулах зөв

66.181.186.200


comment image

Зочин - 2020-03-25

Zov2

202.126.89.170


comment image

Зочинtoogii - 2020-03-25

Zov shiidel bn.

202.126.89.170


comment image

Bolormaa - 2020-03-25

Delhii niiteeree ene ayutai temstej bna gewch manai uls torchid zowhon har aimaa bodoj bna minii bodoloor ard tvmenee chigelsen banknii vil ajilgaag hamgii tvrvvnd shideh heregtei ene uls torchid idsen mongoo odoo lgargah zvitei baih awaad vhehgvi l baih setgel amar amdarch vr hvvhedee vlger vzvvl ta ch bi ch monh bish kkk hamtaa temstii

43.242.243.237


comment image

Зочин173 - 2020-03-25

зө зөв. маш зөв

203.91.115.44


comment image

Зочин - 2020-03-25

Маш зөв лэмжиж байна

202.9.46.150


comment image

Зочин - 2020-03-25

Маш зөв дэмжиж байна

202.9.46.150


comment image

ЗочинТэг - 2020-03-25

Бид коронагаас урьдчилан сэргийлсэн шигээ хямарлаас сэргийлэх хэрэгтэй. Дэмжиж байна

202.126.89.195


comment image

Зочин - 2020-03-26

Зөв шийдвэр байна дэмжиж байна

103.57.94.223


comment image

Амила - 2020-03-26

Ерөнхийлөгчийн уриалга зөв санагдлаа. Сонгуулийн мөрийн хөтөобөр нэртэй хэзээ ч биелэгдэхгүй худлаа амлалт ярьж улс төрлүү улангасан дайрч байгаа намуудын арчаагүй байдлыг анхаарч бодолцон жигших хэрэгтэй. Сонгууль УИХын суудал булаацалдахаас илүүтэй ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах цаашид олон улс болон Монголдоо тулгарах эдийн засгийн хямралтай тэмцэх талаар хэн ч аль ч нам санаа тавихгүй зөвхөн сонгогчдийн саналыг худалдан авахаар улайран дайрч байгаа болитоор дүгнэж үнэлгээ өгч 2020 оны сонгуулийг түр хунацаагаар хойшлуулах нь зөв шүү. Корона халдвар дэлиий нийтээр намжсаны дараа сонгуулийн товлох нь зөв шийдвэр дэмжиж байна. Энэ хүнд хэцүү цаг үед нэгдмэл санаатай байж халдварт өвчин түүнээс үүдэн гарах хямралыг даван гарах болноо

92.209.23.64


comment image

Зочин - 2020-03-26

Sainuu bnu Turiin terguundee yunii umnu ajiliin undur amjilt husie Ard tumnii amidral uneheer hestuu bga Demjij bna

64.119.24.202


comment image

Зочинатахбаатах - 2020-03-26

Нэг гарт удирдлагыг төвлөрүүлж ийм хүнд байдлаас гарах нь зөв. Дэмжиж бнаа

66.181.161.122


comment image

Б.Баярсайхан - 2020-03-26

Тиймээ дэмжиж байна. Ухаалаг зөв зохион байгуулж хямралыг эв нэгдэлтэй сайн сайхан даван туулах хэрэгтэй юм.

66.181.161.92


comment image

Зочин - 2020-03-26

Mash zov arga hemjee.

92.72.130.68


comment image

Аанаа ганаа - 2020-03-26

МАШ ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА

66.181.160.30


comment image

Зочин - 2020-03-26

Hen 1 ni iim sanal gargaasai gej bodoj baisiim.demjij bn.Odoogiin zasgiin gazar ene ued tuushtai ajillah ni zuitei.Nam gol ni bish.ev negdeltei bh ni chuhal bn.

66.181.184.51


comment image

Зочин - 2020-03-26

Шударга,зоригтой,хүчтэй,рeформ,шинэчлэлийг богино хугацаанд өндөр зохион байгуулалттай,нэн яаралтай хийх цаг нь мөн.Амжилт

202.126.89.240


comment image

Зочин - 2020-03-26

Зөв зөв дэмжиж байна

202.55.188.94


comment image

Буяннэмэх зочин - 2020-03-26

Сайн байнауу дэмжиж бна ер нь ерөнхийлөгчийн засаглалтай баймаар бна шүү дээ сонгуулийг намар болгосон дээр за болж өгвөл манай улс ерөнхийлөгчийн засаглалтай бмаар бна

202.126.89.13


comment image

Зочин Буяннэмэх - 2020-03-26

Сайн байна уу дэмжиж бна ер нь ерөнхийлөгчийн засаглалтай баймаар бна шүү дээ сонгуулийг намар болгосон дээр за болж өгвөл манай улс ерөнхийлөгчийн засаглалтай баймаар бна шүү

202.126.89.13


comment image

Зочин - 2020-03-26

Үнэхээр чухал уриалгыг монголчууд бүгд дэмжих хэрэгэй байна. Одоо бол улстөрийн сонгууль бодох цаг биш, харин ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө бүгд анхаарах цаг болоод байна.

64.119.27.31


comment image

Зочинженко - 2020-03-26

Женкогийн ээлжит шоу. Энэ бид 2 та бидний төлөө гэдэг нь юу л бол

203.91.115.52


comment image

Зочин - 2020-03-26

Зөв

202.126.89.191


comment image

Зочин галаа - 2020-03-26

Маш зөв

202.126.89.191


comment image

Gerleee - 2020-03-26

Tanii sanaliig demjij bna iim hund hetsuu ued ard irgediinhee zeeliig ter ene gej ylgahguigeer 3saraar ni hoishuulj ogwol bas ih zugeer bna ajilaa hiij bga bagsh emch narch gsn iim huselt gargaj bgaa shuu

202.126.89.153


comment image

Зочин - 2020-03-26

Зөвөө дэмжиж байна

202.55.188.87


comment image

Зочин - 2020-03-26

Demjij bn amjilt

66.181.161.41


comment image

Зоч1ин - 2020-03-26

Zuv demjij bna

66.181.186.215


comment image

МираЗочин - 2020-03-26

Ерөнхийлөгчийг 100 % дэмжиж байна! 3 жилдээ сонгууль хэрэггүй ээ, илүү үймээний хэрэг ч алга!!!

203.91.115.50


comment image

Зочин - 2020-03-26

demjij bn. yun songuuli tuuniig shaardlagatai xugatsaagaar ni xoishluulax xeregtei. Songuulid zartsuuldag ter ix mongooroo eruul mendiin salbart nen shaardlagatai bgaa uushig orluulax apparataas exleed avax xeregtei sh deee

66.181.161.42


comment image

Зочин - 2020-03-26

Зөв сонгуулийн мөнгөө эмчилгээнд нөөцлөх хэрэгтэй Сонгуулийг хамгийн багадаа нэг жилээр хойшлуулах Өөр тансаг хэрэглээнээс мөнгө хэмнэж эмчилгээнд нөөцлөх

150.129.141.122


comment image

Зочин - 2020-03-26

Tuuhii ed nuursnii erelt heregtsee hebeeree bna gj uzej bna. Nuursnii hereglee duusahad suireh ochnoon uildber, baiguulamj baidag ter buhniig suiruulehguil blguidee hedii xymraltai bsanch iim bolhoor ixport ymar neg hemjeegeer ybagdah ni oilgomjtoi.

202.126.89.54