ХОХИРОГЧ Д: БОКСЫН БАГШ ПҮРЭВ-ОЧИРЫН ШАХАЛТААР ХАМТ ХОНОЖ, ШӨНИЙГ АРАЙХИЙН ДАВСАН


“Дарлагдсан охид ба боксын холбооны нууц” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн мөрөөр манай редакцид иргэдээс мэдээлэл ирсээр байна. Дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын бэлгийн дарамтад удаа дараа өртөж байсан нэгэн эмэгтэй бидэнд дараах мэдээллийг ирүүллээ. Б.Пүрэв-Очирын бэлгийн дарамтын хохирогч болсон эмэгтэй болон бусад эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс захидалд дурдагдсан нэрсийг өөр нэрээр орлуулж, өөрчлөв.
Түүний захидалд:
“...Эгч ээ, энэ яг яг үнэн шүү. Боксын спортоо орхисон нэг шалтгаан минь энэ болсон. Пүрэв-Очир гэж багш манай клубт багшилдаг байсан. Ер нь, клубын охидоо дандаа оролдоно. “Багштайгаа ойр бай. Тэгвэл шигшээд амархан ордог байхгүй юу” гэх зэргээр ойртох гэж завддаг байсан. “Үхсэнийх нь дараа л боксоо эргэж тоглоно” гэж боддог болсон доо. Ядаж байхад танил тал ихтэй, хэл амтай хүнийг ч хэлэх үү.
Анх 2017 оны хавар бид Ховд аймаг руу тэмцээнд явж байсан. Шинээр элссэн зөндөө хүүхдүүд тэнд байсан. Тэр үед намайг дасгалаа хийж байхад бөгс базалж, хөх рүү гараа хийсэн. Би цочсондоо “Хүүе” гэсэн чинь “Сүртэй юм” ухааны юм яриад өнгөрсөн. Тэр үед манай боксын ах эгч нар юу ч хэлээгүй. Багш орой нь уучихсан, согтуу ирээд “Хөхөнд чинь хүрэхээр чи ингэлээ. Надад муухай биш байна. Эд нар зүгээр л байгаа биз дээ” гэж хэлээд манай багийн эгчийн мөөмийг барьж байсан.
Түүнээс хэд хоногийн дараа багш тэмцээнийхээ үеэр архи уучихсан. Бид байранд нь үлдээгээд гарч явтал манай бэлтгэлийн нэг охин юмаа мартсанаа санаад, эргэж орсон юм. Тэгэхэд нь хаалгаа түгжиж аваад, нүцгэн дайрсан гэсэн. Тэр охин зугтаад гараад ирлээ гэж хэлсэн ч юу болсныг яаж мэдэх вэ.
Ер нь, манай боксод амьдралын түвшин тааруу, ар гэр нь хайрхамжгүй хүмүүс их байдаг. Багш бүгдийг нь мэддэг. Аав ээж нартай нь ч сүрхий ярьдаг. Би тэр үед ар гэрийн хараа хяналт сайтай, асуудалгүй байсан болохоор түүнээс хойш багштай ойртоогүй.
2017 онд бид Америк руу бэлтгэлд явсан. Тэгэхэд Пүрэв-Очир дасгалжуулагч “Тэгж байгаад хоёулаа бие биеэ мэдэрнэ. Ингэж байж л чи амжилтад хүрнэ” ухааны юм ярьсан. Тэр үед аз болж, манай бэлтгэлийн ах эгч хоёр хаалга тогшоод орж ирсэн.
Үүнээс хойш гайгүй байж байгаад, багш ч шигшээ багийн дасгалжуулагч болсон. Тэр үедээ ч "Надтай ойр бай л даа" гэж байнга дууддаг байлаа. Би аль болох зайгаа барьдаг байсан.
Би 2018 онд арван жилийн сургуулиа төгсөөд их сургуульд бүртгүүлсэн. Гэвч сонирхсон ангидаа элсэхэд оноо маань дутсан.
Тэгсэн чинь багш “Хоёулаа орчихно оо. Зүгээр ээ” гээд л байсан. Өмнө нь манай эгч нарыг бүгдийг нь сургууль соёлд оруулж байсан болохоор би ч ашгүй л гэж бодсон.
Ингээд би 7 сард сургуультайгаа уулзахаар хотод ирсэн. Шигшээгээс тодорхойлолт аваад амжилтаа бичээд очоод уулзсан. Сургуулиас нааштай хариу хэлээд “Маргааш өглөө хүрээд ир” гэсэн.
Тэр өдөр багш намайг “Гэрт очъё. Долгор байгаа. Тэгээд ч очих айл чинь хол. Өглөө сургуульдаа хоцорч ирээд ийм том ажил бүтэлгүйтүүлэх гэж байгаа юм, чи” гэсэн. Би ч сургуулиасаа хоцорчих вий гэж бодоод очсон. Харин Долгор эгч орой нь яваад өгсөн. Тэгээд л намайг “Багштайгаа жаахан хэвтчих” гээд л оролдсон. “Үгүй” гэсэн чинь “Бүх эгч нар чинь ингэж байж амжилттай яваа. Энэ гараар дамжиж шигшээд ордог юм” ухааны юм яриад, хөх бөгс бариад... Арайхийж л шөнийг давж, өглөө болгосон.
Тэгээд сургуульдаа очиж ажлаа бүтээлээ. Ээжийн дүүг “Намайг аваад явчих, эгч ээ” гэж гуйж ирүүлж, сургуулиас авхуулж байсан. Тэгээд үүнийгээ хэнд ч хэлээгүй ээ. Бүр хэнд ч. Пүрэв-Очир сургуулийн гадаа намайг хүлээгээд л, би зугтдаг байсан. Тэгээд сүүлдээ бэлтгэлдээ явахаа больж, сургуулиасаа гарахаар шийдсэн. Багшийн ачаар орсон юм чинь гэж бодоод л явдаг байлаа. Гэсэн ч өөрөө сонирхолгүй болоод, тэгээд л гарсан даа.
Манай бэлтгэлд над шиг байнга бэлтгэлд явдаг нэлээн хэдэн охин байсан. Бүгд л оролдуулдаг, зовлонтой. Маш аймаар. Пүрэв-Очир охидод хэрэгцээтэй нэг юманд нь тус үзүүлээд, ардаас нь ингэж шантаажлах маягийн юм болдог юм шиг байгаа юм.
Бид өдийг хүртэл охид түүний дарамтыг тэвчээд байж л байгаа. "Юу ч болоогүй гэж хэл, эсрэг мэдүүлэг өг. Ийм юм байхгүй гэж хэл” гээд өөрийн клубынхандаа хэлдэг. Тэд нар нь ч зорилгоосоо буцахгүйн тулд хэлснээр нь л хийдэг. Нарийн бичгийн дарга Батнасан Пүрэв-Очир багштай үй зайгүй” гэсэн юм.

Зочин - 2022-09-14
Яадаг үрчгэр хар гаж донтон бэ, цэцэг цэврүү шиг залуу охидыг бузарлагч бна даа, шалгаачээ
192.82.76.50

Зочинро - 2022-09-14
Ийм новшнууд үхэж далд орохгүй сайн сайхан хүмүүс түрүүлээд үхэх юм
192.82.78.224

Зочин - 2022-09-14
Энэ өвгөх бузар шүү дээ. Эрдэнэт олон ч охидыг бузарласан. Охид айгаад юм ярихгүй бн хар залуугийн бузар дэв шингэсэн гаж донтон шүү дээ архичин согтуу охид ууд руу дайрдаг
59.153.115.229

Зочин - 2022-09-14
Shorond ni hataa
203.91.115.53

Зочин - 2022-09-14
Сэжгийн новш үйл тамаа эдэлнэ дээ
122.201.22.239

Зочин - 2022-09-14
Өрөгт баярлалаа. Ийм бэлгиын хүчирхийлэл газар авсан. Ганц ил гаргаж байгаа нь энэ ч аль салбарт ийм заваан юм дүүрэн. Тэгээд явж явж бөгс бөөрөөрөө холбогдсон нь арай гайгүй явдаг шиг байгаан.
192.82.74.156

Зочин - 2022-09-14
Муу новш, муу үг ч олдохгүй байна. Тамирчин болох хүсэл мөрөөдлөөр нь нааддаг хэн бэ
202.131.243.186

Зочин - 2022-09-14
Хувийн компаниудад бас иймэрхүү үзэгдэл их бдаг юм бнлээ..
202.55.188.123

Зочин - 2022-09-14
ДАРАМТТАЙ ХАР НОВШЫН ЗӨНӨГ ӨВГӨН БЭ, ИЙМ БУЗАРЫН АМЬТАН БҮХ НАСААР НЬ ХОРЬВОЛ ТААРНА, ЭХНЭРТЭЙГЭЭ ХУЙВАЛДСАН БАЙДАГ ЮМ БИШҮҮ, ХҮНИЙ ОХИН ХҮҮХДИЙГ СОГТУУ ГАЖ ӨВГӨНТЭЙГЭЭ ОРХИОД ХАРАНХУЙ ШӨНӨ ГАРААД ЯВДАГ НЬ БАТЛААД БНА Ш ДЭЭ, ҮХЛИЙН МУУГААР ҮХЭЭСЭЙ ДОНТОЙ ГАЖ ЗӨНӨГ БУЗАР ӨВГӨН
202.21.107.247

Зочин - 2022-09-15
Шоронд өг хатуу хуулиар шийтгэ тэгж байж л ийм зүйл устнаа
103.229.120.112

Зочин - 2022-09-23
Uheesei iim adgiin nocshnuud
66.181.182.20

Зочин - 2022-10-03
Бузар ногш үхэж далд ороосой билээ
202.179.3.222

Зочин - 2022-10-03
Иймэрхүү юмнууд үхэхдээ хүртэл зовж тарчлаасай
202.179.3.222

Зочин - 2022-11-10
Бузрын новш байна ш дээ. Энэ мэт шар сэмжилсэн алдар нэр албан тушаалаараа жоохон охидыг хүчирхийлэгчдэд хүлээдэг хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй.
112.72.9.82
14 сэтгэгдэл