Ө.ГАНЗОРИГ: ТӨРИЙН БОДЛОГО ЗӨВ ЯВАХГҮЙ БОЛ ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХГҮЙ
urug.mnСэтгүүлч:
ЭДИЙН ЗАСАГ 3 жил, 12 сар өмнө

urug.mn

Covid-19 буюу Коронавирусээс болж дэлхий даяараэ эдийн засаг удааширч, хямарч эхэлж байна. Улс орнууд эдийн засгаа хамгаалсан, бизнесүүдээ дэмжсэн бодлогууд аваад эхэлсэн. Цар тахлын үед бизнесүүд ямар зарчим баримталж ажиллах хэрэгтэй, манай улс эдийн засгаа хамгаалсан ямар бодлого баримталбал үр дүнтэй вэ талаар эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа. 

 

Коронавирусын идэвхжилттэй холбоотойгоор Дэлхийн эдийн засаг хүнд байдалд орох нь тодорхой болчихлоо. Монгол банкнаас мөнгөний бодлогын хүүг нэг функтээр бууруулсан. Энэ нь 6-9 сарын дараагаас эдийн засагт үр дүнгээ өгч эхэлнэ. Тэгэхээр маш богино хугацаанд эдийн засагт үр дүнгээ өгөхийн тулд Монгол банкнаас мөнгөний бодлогын хүүг хэдэн  функт /хувь/-ээр буулгах боломжтой вэ?

Миний ойлгож байгаагаар бодлогын хүүгээр  тоглоод хэрэггүй. Бодлогын хүүг буулгах тусам нөгөө талд эрсдэл үүснэ. Яагаад сая төв банк нэг хувиар буулгаж байна гэхээр хойноо учиртай гэж би харж байна. Цаана нь долларын ханш өснө. Долларыг өсгөхгүй барьж байгаа ганц зүйл бол төгрөгт өндөр хүү амлах шүү дээ. Бид нар чөлөөт зах зээлээр 30 жил явчихаад банк хүү зохицуулдаг гэж бодоод сууж байгаа иргэдтэй байна гэдэг бол эмгэнэл. Энэ нь иргэд эргээд улс төрчдийн бэлэн хоол болж байна. Арилжааны банкны хүүг банк зохицуулдаггүй.

 

Монгол банк зээлийн ангилалын журмаа түр хүчингүй болгох хэрэгтэй

 

Ямар арга хэмжээ авбал илүү үр дүнтэй вэ?

Одоо бодлогын хүүгээр тоглоод эдийн засагт ямар ч өөрчлөлт авчрахгүй. Таван  хувь буулгах юм бол долларын ханш өснө. Нэг хувиар буулгаад угаасаа нөлөө үзүүлэхгүй. Зээлийн төлөлт хийгдэхгүй удаад ирэхээр Монгол банк маш хатуу журамтай. Банкууд дээр зээлийн ангилал үүсгэчихдэг. Тэгээд журмын дагуу зээлээ зогсоож эхэлдэг. Иргэд зээлээ төлөхгүй 30 хоноход л ангилаад эхэлдэг. Тэгэхээр банкууд зээл гаргаж чадахгүй. Дэлхий даяараа онцгой нөхцөл байдал үүссэн үед манай  төв банк юу хийх ёстой вэ гэхээр зээлийн ангилалынхаа журмыг түр зур хүчингүй болгох л ёстой. Тэгэхээр банкуудад юу гэж хэлэх ёстой вэ гэхээр зээлийн ангилал байхгүй учраас та нар үйл ажиллагаагаа үргэлжлүүл онцгой үе байгааг ойлгож байна гэх ёстой. Банкууд зээл гаргах л ёстой. Ийм бодлогыг хийж байгаа байх гэж би найдаж байна.

 

Улс төрийн оноо авах гээд эргээд банкуудаа харлуулах гэсэн шоу хэнд ч хэрэггүй

 

Хямралтай үед бизнесийнхэн ямар зарчим баримталж ажиллабал зүйтэй вэ?

Хамгийн гол асуудал нь манай улсад ийм нөхцөл байдалд хэрхэн ажиллах туршлага алга. 2009 оны эдийн засгийн хямралыг өөрсдийн хүчээр бус,  олон улсын валютын санд дулдуйдаж давж гарч байсан.

Төр засгаас эдийн засгаа аврах тал дээр маш хойрго удаан хандаж байна. Хөл хориогоо хэзээ тавих яахаа ойлгуулахгүй байна гэж байна. Орчин үеийн Дэлхий бол нэг сараас дээш хугацаанд хөл хорио тогтоож чадахгүй. Бид бодит байдлыг сайн ойлгох ёстой. Ингэх юм бол бид коронавирусын тархалтыг хязгаарлах гэж байна эргээд маш олон зуун сая хүнийг ядуурал руу түлхэнэ. Дэлхийн эдийн засгийн гэдэг нь тийм энгийн зүйл биш. Компаниудыг нэг болон гурван сар хаагаад зүгээр байж байна гэж байхгүй. Монгол улсын хувьд хөл хорионы байдалтай багагүй явчихлаа. Ингэхээр эхнээсээ маш их хэмжээгээр цомхотголууд явна. Тэгэхээр хүмүүс ажил байхгүй бол орлого байхгүй. Ажилгүй иргэд зээлээ төлж чадахгүй. Банк зээлээ авч чадахгүй учраас дампуураад санхүүгийн хүндрэл ороод ирэхээр зээл гарахгүй. Эргээд компаниуд дээр санхүүжилт байхгүй. Иргэн компани банк гэсэн эдийн засгийн амин судас байгаа шүү дээ.

Бид өнөөдөр банкуудыг муулаад юм уу компаниудыг та нар битгий хүмүүсээ халаарай гэж загинаад ямар ч нэмэргүй. Эдийн засгийн хууль гэдэг чинь амин судсаараа л явдаг юм. Жишээ нь бид нарын даралт ихэсээд зүрхний цохилт муудаад ирвэл яах уу. Больцгоо та нар гэхээр болихгүй шүү дээ. Системийн гажуудал үүссэн учраас нь ийм байдалд хүрч байгаа юм..

Өнөөдөр хэрэглээг нь дэмжиж байж эдийн засгаа босгох хэрэгтэй. Өчигдөр АНУ иргэддээ хоёр их наядын төсөв баталчихлаа. Иргэддээ яагаад 1200 долларын буцалтгүй тусламж үзүүлж байгаа юм. Нөгөө мөнгө авсан иргэд бараа бүтээгдэхүүн авч, зээлээ төлнө.

Эдийн засгаас мөнгө алга болохоор тэгээд л шууд эдийн засаггүй болдог. Тэгэхээр манайх банкны зээлийн төлөлтийг л зогсоохгүй байх шаардлагатай.

Төрөөс мэдэгдэл хийхээрээ л нэг гоё юм ярьдаг. Практик дээр очихоор тэр нь хэрэгжихгүй маш олон жил явдаг. Би банкны салбарт ажиллаж байсан болохоор мэдэж байна. Хэвлэлийн бага хурал хийгээд л найман хувийн зээл үргэлжилж байгаа л гэж ярьдаг шүү дээ манай төрийн байгууллагууд. Гэтэл банкин дээр найман хувийн эх үүсвэр нь байдаггүй. Иргэд харин найман хувийн зээлээ авмаар байна гэж ирдэг. Эх үүсвэр орж ирээгүй гэхээр банкийг хараадаг. Найман хувь хэвийн үргэлжилж байна гэж бүтэн жил шоу хийж байсан. Гэтэл цаана нь бүтэн жил мөнгөө өгөхгүй явах жишээний. Улс төрийн оноо авах гээд эргээд банкуудаа харлуулах гэсэн шоу хэнд ч хэрэггүй. Яагаад гэхээр эдийн засгийн хууль болон зүй тогтол ярьж байна.

 

 

Бид “Оюу Толгой”-оо худалдаад авах хэмжээнд үнэ нь уначихлаа

 

Эдийн засгийн хямралд боломж бий талаар та нийтлэл бичсэн байсан.  Коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хямрал Монголын эдийн засаг, бизнесүүдэд ямар боломжууд гарч ирж байна вэ?

-Гадаадын бирж дээр бүртгэлтэй байгаа манай “Оюу толгой” компанийн  хувьцааны үнэлгээ  өнөөдөр өглөөний байдлаар /3.27/  700 сая ам доллар луу орж ирсэн байна. Бид нар 34 хувиа олон тэрбум доллараар авна гээд гэрээ хийсан. Харин Оюу толгой төсөл рүү долоон тэрбум доллар хийчихсэн байдаг. Тэгэхээр нийт төсөл рүү оруулсан хөрөнгө оруулалтаасаа 10 дахин болсон байна. Коронавирустай холбоотой Дэлхийн зах зээл дээр хувьцааны үнэ 50 орчим хувиар унасан. Бид Оюу толгойгоо өөрсдөө худалдаад авчих боломжтой болж байна.

Мөн нэг боломж нь Олон улсын зах зээл дээрх түүхий эдийн таваар, хувьцаа гээд маш олон зүйлсийн үнэ нэг дор унасан. Энэ уналтууд дундаас хамгийн өндөр уналтуудыг үзүүлээд байгаа санхүүгийн хэрэгслүүдийн нэг нь газрын тос юм. Газрын тосны олон улсын зах зээл дээрх үнэтэй Монголчуудын хэрэглэж байгаа АИ-92, дизель, 95, 80 гэх зэрэг шатахууны невьтийн бүтээгдэхүүний үнэ шууд хамааралтай.

Ойролцоогоор 3-6 сарын хоцрогдолтой үнэ тогтоогдож явдаг. Тэгэхээр 60 орчим доллартай сүүлийн нэг жил явсан. Бид 60 долларын үнэтэй байх үеийн үнээр бинзен дизелийг худалдан авч байна гэсэн үг. Тэгвэл өнөөдрийн байдлаар шатахуун 20 доллар луу ороод ирсэн байна. Одоо бараг 60 орчим хувиар унасан гэж ойлгож болно. Үүнтэй холбоотой Олон улсын зах зээл дээр зарим улс орнууд томоохон хэрэглэгч компаниуд уул уурхайн компаниуд шатахууныг маш ихээр хэрэглэдэг. Энэ компаниуд үнэ бага байгаа мөчийг ашиглаж үнийг өсөлтөөс хамгаалсан даатгал хийлгэж байгаа. Өөрөөр хэлбэл, 20 орчим доллар дээр ханшийг түгжиж байна гэсэн үг. Ойролцоогоор 1-3 жилийнхээ хэрэглээг хямд үнээр түгжиж болно. Монголчуудын хувьд ойролцоогоор жилд 1,1 тэрбум ам долларыг нефьт зарцуулж байгаа. Тэгэхээр нөгөө нүүрсээ зараад олсон долларыг эргүүлээд машины бинзен уул уурхай компаний шатахуун түлш гээд авчиж байгаа. Эндээс миний тооцоогоор ойролцоогоор 500 орчим сая долларийг ирэх хоёр хүртлэх жилд хэмнэж болж байна. 500 сая доллар гэдэг бол манай бондын төлбөрүүдэд маш том эерэг нөлөө үзүүлэх их хэмжээний мөнгө гэж ойлгож болно.

 

14 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-03-30

Үнэн . Нөгөө мудакууд нь ойлгохгүй

202.126.89.168


comment image

Зочин - 2020-03-30

Mongol banknii darga nar mungj khuulerchif baikh ni tegeed zuv asuudal uu. banknii kholbooni yerunlhiilugch noyon Medree bank undur khuutei khadgalj bolon unfur khuute zeel khoyoriin dundaas ashgaa garhadag gev.Olon khun tsalinjuulj baigaag polgok baina. Kharin khenii munguur ted bank bus sankhuugiin baiguullaga uusgen irgediig uriin suljeend oruulj baina ve. Mongol bank ariljaanii bankuudiig khyanaj chaddaggui gene tegvel iim bankaar yakh ve gadaadiin olon bankiig orj ireg. Sain l biz. Bid khuu bagatai zeelee avya.Mongol bank ni uuruu irged ee iim baidald otuulsan.ulsad orj irsen valutaa uursduu tsunkh tsunkheer zuuj chenjid ugch soliulj dundaas ni ashig avdag.Iim l bankeruud nertei luivarchid baina.Uu tiim mongoliin tur ni uuruu bankaa yaj luivardaj khichneen ch bankaa deeremdev dee.

66.181.186.106


comment image

Зочин - 2020-03-31

энэ залуугийн бичсэн Санхүүгийн филисофи номыг уншсан санхүү мэдэхгүй мань мэтэд ойлгодохоор энгийн бичилттэй байна лээ их мундаг залуу байна лээ одоо ямар ном гаргах гэж байна хариу бичнэ үү

66.181.161.34


comment image

Зочин - 2020-03-31

Маш зөв ярьж байна. Засгийн газраа энэ хүний ярьсан яриаг сонссон биз дээ Энэ залууг 2020 оны их хурлын сонгуульд нэрийг дэвшүүлэх хэрэгтэй. Их хурал бол бодлого барьдаг, хууль гаргадаг учраас хуульч, эдийн засагч, инженер , жинхэнэ сургуулийг төгссөн ажлын туршлагатай улс төрийн мэргэжилтэй хүмүүс л энэ хуралд суух ёстой. Гэтэл манай өнгөрсөн их арлуудад элдэв янзын хүмүүс суудаг болсон нь буруу жишиг. Хүн биеээ засаад ,гэрээ зас ,гэрээн засаад төрөөн зас гэдэг үг чинь маш үнэн үг шүү. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхдээ ч нэр дэвшсэн нь ч сонгогчид бүгд маш хариуцлагатай байж сонгуулиа явуулах хэрэгтэй. Ард иргэд минь хэдхэн.төгрөгөнд хуурдаж буруу сонголт хийж болохгүй шүү. Төр засаг бол түмэн олон бидний тусгал шүү. Бид яаж хандана төр засаг маань тийм л байна гэдгийг маш сайн ухаарах хэрэгтэй болсон.

202.9.46.30


comment image

ИХТЭГШСҮРЭН - 2020-03-31

ИЙМ ЗАЛУУС ОЛШИРЧ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА. ЭД МОНГОЛЫГ АВАРНА БУЙ ЗАА. УИХ, ЗГ, ЕӨК-ҮҮД ДОТОР ОРОХГҮЙ БИЗ ДЭЭ. ХАРИН МЭДЛЭГ ЧАДВАР ЗӨВ СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУС МААНЬ УЛАМ УЛАМ НЭМЭГДЭЖ БАЙЖ, ЖИРИЙН ИРГЭД ГЭГЭЭРЧ СЭРЖ БАЙЖ Л ЗӨВ ХҮМҮҮСИЙНХЭЭ ТУС ДЭМИЙГ ХҮРТЭНЭ. БОЛОВСРОЛЫН РЕФОРМ ХӨДӨЛГӨӨНД АМЖИЛТ ХҮСЬЕ

43.242.243.95


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

DR. PRADHAN - 2022-11-12

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

102.89.43.107