ГЭР, БАЙШИН ШАТАЖ, НЭГ ХҮН НАС БАРЖЭЭ
urug.mnСэтгүүлч: Админ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 4 сар өмнө

urug.mn

urug.mn image

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Бумбатын-Ам”-ны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг урьд шөнө буюу аравдугаар сарын 4-ний өдрийн 03:55 цагт Онцгой байдлын албан хаагчид хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид есөн км замыг туулан 04:09 цагт очиход эзэн тодорхойгүй 6х4 метрийн хэмжээтэй байшин, таван ханатай гэр бүрэн шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт нэр, нас, хүйс тодорхойгүй иргэн өртөж нас барсан байжээ.

 

Эх сурвалж: ОБЕГ

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна