ЗУСЛАНД МАШИН МӨРГӨЛДӨЖ НЭГ ХҮН АМИА АЛДЖЭЭ
urug.mnСэтгүүлч: Админ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 жил, 5 сар өмнө

urug.mn

urug.mn image

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Жигжид”-ийн зусланд хоёр автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан дуудлага өчигдөр 21:17 цагт иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Сонгинохайрхан дүүргийн иргэн Б-ийн “Приус-20” загварын суудлын автомашинтай, Баянзүрх дүүргийн иргэн Ш-ын  “Королла спасио” загварын автомашин мөргөлдөж жолооч Ш /31 настай, эмэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан амиа алдсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна