МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗОЛИОС БОЛЖ БАЙНА
urug.mnСэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
НИЙГЭМ 6 сар, 3 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-д өргөн барьсан Хүний эрх, эрх чөлөөний тухай 19 дэх илтгэлд малчин эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байгаа асуудлыг авч үзсэн байна.

Зарим аймагт эмэгтэйчүүдийг хүчээр хүнтэй суулгаж, эрхийг нь ноцтой зөрчиж байгаа Хүний эрхийн Үндэсний комиссын илтгэлд дурджээ. Хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, хүчээр гэрлүүлчихээд, хүчирхийлж байсан ноцтой жишээг нь онцолсон байна. 

Миний бие хөдөө нөхөр, 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Богтлогдож айлын эхнэр болохоос өмнө нөхрөө нэг л удаа харсан.Тэр үед би дээд сургуулиа төгсөөд аймагтаа ирчихсэн, мэргэжлээрээ ажил олоогүй учраас хувийн компанид худалдагчаар ажиллаж байсан. Тэгээд орой ажлаа тараад явж байтал нэг машинтай хүн дэргэд ирж зогсоод хаана хүрэх вэ, гадаа хүйтэн байна, гэрт чинь дөхүүлээд өгье гэж хэлсэн. Би машинд суусан, хэсэг явж байтал ард нь сууж явсан залуу буюу манай нөхөр намайг хүчээр авч явсан.

Аймгийн төвөөс 190 гаруй км зайтай Бөхмөрөн сумын нутагт нөхрийн аав ээжийн гэрт хүчээр авчирч, аавынхаа болон өөрийнхөө гэрийн галд мөргүүлсэн. Яах ийхийн зуургүй шинэ дээл, хувцас өмсгөж, “Эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй байдаг юм, манай хүүтэй амьдралын замаа холбо, манай хүү муу хүн биш, бид маргааш танай аав ээжид хадаг сүү барьж очно” гэсэн. Хэдийгээр хүсээгүй ч, хэрэв татгалзсан тохиолдолд насаараа жаргал үзэхгүй, ганц бие явдаг гэж урьд нь сонсож байсан учраас уйлан байж эхнэр нь болсон.Шөнө нь манай нөхөр хүчээр бэлгийн харьцаанд орж, удалгүй жирэмсэн болсон. Нэгэнт хүний эхнэр болсон учраас янз бүрийн ааш зан гаргах бүрт тэвчээд амьдарч ирсэн. Гэтэл тэр цагаас хойш байнга зодож, дарамталдаг болсон.

Олон удаа цагдаад гомдол гаргаж, эрүүгийн болон зөрчлийн хэргээр арга хэмжээ авахуулж байсан. Нөхөр хоёр ч удаа намайг зодож, хүнд гэмтэл учруулсан учраас аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ч, шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн маань буруу байжээ.Би нөхөртэйгээ байнга хэрүүлтэй байж ирсэн. Гэрлэлтээ цуцлуулж 4 хүүхдээ болон мал, гэр зэргээ өөртөө авмаар байна...

(Увс аймгийн Улаангом сумын малчин эмэгтэйдКомиссоос өгсөн хууль зүйн зөвлөгөөний тэмдэглэлээс)

Энэ мэт  эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртссөн  олон жишээ давтагдсаар байгааг илтгэлд онцолжээ. 

Судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдээс хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтоо хэрхэн үнэлж байгааг тодруулахад 40.5 хувь нь “дунд”, 37.5 хувь нь “сайн”, 13.5 хувь нь “маш сайн”, 7 хувь нь “муу”, 1.5 хувь нь “маш муу” гэжээ. Тэдний 14 хувь нь алгадаж, цохих, өшиглөх, гарт таарсан зүйлсээ шийдэх, 13 хувь нь хэл амаар доромжлох, дайрч давшлах, 10 хувь нь айлган сүрдүүлэх, гэрээс хөөх, 8 хувь нь хутга, мэсний зүйлс барьж, айлган сүрдүүлэх, 6.8 хувь нь үснээс зулгаах, хоолой боох зэрэг үйлдэл бүхий хүчирхийллийн хэлбэр нийтлэг гардаг гэжээ.

Малчин эмэгтэйчүүдээс хүчирхийллийг таньж мэдэх, мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх, зөвлөгөөг хаанаас авах боломжтой талаар тодруулахад 58.1 хувь нь телевиз, 11.1 хувь нь нийгмийн сүлжээ, бусад нь радио, сонин, нийгмийн ажилтан, найз нөхөд, өрхийн эмч, баг, хорооны Засаг дарга зэргийг дурджээ.

Тохиолдол 1.21

Өдөр тутам хүчирхийлэлд өртдөг ч түүндээ дасан зохицож амьдардаг эмэгтэйчүүд олон. Би ч тэдний нэг. Өөрийгөө хүчирхийлэлд өртөж байна гэж бодоогүй явсан. Та бүхний өгсөн мэдээллээс л энэ тухай мэдлээ. Эмэгтэйчүүд бидэнд сургалт, мэдээлэл маш их хэрэгтэй байна. Тиймээс дараагийн удаа сургалтад суумаар байна...

 (Хөвсгөл аймгийн Тариалан сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)

Хүснэгт 1.15Хүчирхийлэлд өртөж буй шалтгаан, нөхцөл

Тохиолдол 1.22

2009 онооснөхөртэйгээ хамт амьдарч, 3 хүүхэдтэй болсон. Анх нэг гэрт орохдоо өөрийн өмчийн 20 бог малтай очиж байсан. Өнгөрсөн хугацаанд малын ашиг шимийг хүртэж санхүүгээ өөрөө захиран зарцуулах эрх мэдэлгүй амьдарч ирлээ. Тэр ч бүү хэл хүүхдийн мөнгө, амаржихын өмнөх болон дараа өгдөг мөнгө зэргийг зарцуулж үзээгүй. Хоол унд, угаалгын нунтаг, саван гэх мэт зүйлс дэлгүүрээс зээлээр авахаар бөөн хэрүүл маргаан болдог байв.

Хүүхдүүдээ ойрхон төрүүлсэн болохоор багийн эмч дээр очиж жирэмслэлтээс сэргийлэх хамгаалалт тавиулах гэтэл “Хадам ээж чинь битгий тавьж өгөөрэй гэсэн, хадам ээжид чинь загнуулна” гээд тавьж өгөөгүй. Хамтын амьдралын 8 жилийн хугацаанд би энэ айлд мал маллаж, өөрийн болон хадмынхаа гэр барааг нь янзалж тусалж ирсэн. Нөхөр намайг байнга хэл үгээр доромжилж хардаж сэрддэг. Ээж нь “Гар л битгий хүрээрэй. Хууль нь чанга юм билээ” гэдэг болохоор зоддоггүй, гэхдээ үг хэлээр доромжилж, сэтгэл санааны болон эдийн засгийн байнгын хараат байдалд байлгах төдийгүй гадагш хүнтэй харилцуулахгүй, өөрсдийнхөө эрхшээлд байлгаснаас энэ бүгдийг тэсэх аргагүй болсон. Бага хүүхдээ аваад замын унаанд дайгдаж, Улаанбаатар хотод ирсэн... Хүүхдүүдээ өөр дээрээ авч, гэр бүлээ цуцлуулмаар байна...

(Баянхонгор аймгийн Жинст сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)

Хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан малчин эмэгтэйчүүдээс жилд дунджаар хэдэн удаа хүчирхийлэлд өртдөг талаар тодруулахад 25.4 хувь нь “1-2 удаа”, 27.1 хувь “3-5 удаа”, 33.9 хувь нь “байнга” гэж хариулжээ.Хүчирхийлэлд өртсөн малчин эмэгтэйчүүд дахин хүчирхийлэлд өртсөн тохиолдолд аль болох гэрээсээ дайжин зугтахыг хичээдэг бөгөөд хэрвээ зугатсан бол хөдөө хээр хонох, эсхүл танил айлаар хоног төөрүүлдэг талаараа ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагын үед хэлж байв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүчирхийлэлд өртсөн, эсхүл өртөж болзошгүй хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор түр хамгаалан байрлуулах, эсхүл эмнэлгийн тусламж, сэтгэл зүй, нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, эрх зүйн туслалцаа, холбон зуучлах үйлчилгээг нэг цэгээс үзүүлэхээр хуульчилжээ. 2019 оны байдлаар улсын хэмжээнд түр хамгаалах байр 14, нэг цэгийн үйлчилгээний төв 15 тус тус ажиллаж байна. Үүнээс төрийн харьяаны 13 түр хамгаалах байр,14нэг цэгийн үйлчилгээний төв,төрийн бус байгууллагын харьяаны түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв тус бүр1байнаF20F Улсын хэмжээнд 2018, 2019 онд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн иргэдийн статистик мэдээлэлтэй танилцахад дараах байдалтай байна21F21F

Хүснэгт 1.16 Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлэгчдийн статистик мэдээлэл(2018,2019он)

Гэвчсудалгаанд хамрагдсан 6 аймагт түр хамгаалах байр, Сүхбаатар аймагт нэг цэгийн үйлчилгээний төв алга байна.

Тохиолдол 1.23

Нөхөртэйгөө амьдраад 27 жил болсон, хоёр хүүхэдтэй, гэрлэлтээ батлуулаагүй болохоор гэрлэлтийн гэрчилгээ байхгүй. Нөхөртөө олон удаа зодуулж, ах дүү нарт нь хэлэх хэлэхгүйгээр доромжлуулж, зодуулж, дарамтлуулж байна. Нөхөртөө зодуулаад харааны бэрхшээлтэй болсон. Хараа 70 хувийн алдагдалтай. Миний нүдийг униар хатгаж ийм болгосон. Тухайн үед айсандаа мориноос унаад нүдээ гэмтээчихлээ гэж эмчид худлаа хэлсэн. Энэ хүнийг хэрэг төвөгт оруулаад яахав гээд уучлаад өнгөрөөдөг байсан. Нөхөр бид хоёр хамт амьдарсан цагаасаа 1993-2012 он хүртэл ахынх нь малыг ямар ч хөлсгүй маллаж ирсэн. Ах нь хүртэл намайг зодож, үг хэлээр доромжилдог. Хадам ах нь бидний талаар ярих юм бол гишгэх газаргүй болгоно, чамайг нөхөртэй чинь 27 жил тэжээсэн, чамд юу ч өгөхгүй гэж дарамталж гэрээс минь хөөсөн. Үнэндээ хөлсөлж байгаа байрныхаа түрээсийг ч төлж чадахгүй тийм л нөхцөл байдалтай байна. Группын мөнгөөрөө зээл авчихсан. Надад ах, дүү хамаатан садан гэж байхгүй. Би аргаа бараад танай байгууллагад эрхээ хамгаалуулахаар хандаж байна...

(Хүчирхийлэлд өртсөн малчинэмэгтэйд хамтарсан баг эрсдэлийн зэргийн үнэлгээ хийх явцад эмэгтэй дахин зодуулсан байна.)

Сүхбаатар аймагт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байхгүй учраас дахин хүчирхийлэлд өртөх шалтгаан болсон...(Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малчин эмэгтэйд Комиссоос өгсөн хууль зүйн зөвлөгөөний тэмдэглэлээс) 

Үргэлжлэл бий. 

35 сэтгэгдэл

comment image

Зочин - 2020-04-02

ygaad iim ergvv mal bolgood osgotsiim be ene erchvvdiix ni eej ni

194.59.250.42

comment image

Зочин - 2020-04-02

Эхнэр бол боол зарц биш гэдгийг хэзээ хүмүүс ойлгох юм бэ?

202.131.227.82

comment image

Зочин - 2020-04-02

ymr ch setgelgui mal adguus aytai amidardag humuus l iim balair bdg bhda yaandaa

69.140.121.159

comment image

Зочин - 2020-04-02

Davarsan muu sheesnuid be .Emegteichuud uursduu huchtei baih heregtei ehnees ni bitgii davaraa muu sheesnuudiig

80.83.235.10

comment image

Зочин - 2020-04-02

Бүүр сонин болчихлоо. Хэцүү юм бэ яасан.

64.119.20.208

comment image

Z generation - 2020-04-02

Huuli hichneen changa baigaad yahavde. 10 jilees ehleed l huuhduuded tavij bui suuri humuujliin gai shuudee. Emegteichuuded belgiin daramt dam baidlaar uzuuleh uzegdel manai ahlah surguulid(ulsiin) bol odor tutmiin engiin uzegdel bolchihson baisan. 10 jiliin huuhduuded belgiin bolovsroliig iluu sain ordog bolgoosoi??

64.119.24.84

comment image

Зочин - 2020-04-02

2000-аад оны үеэр юм аавын минь дүү охиныг нөхөр нь зоддог байсан тухай олон сонсож байсан тэр үед хүүхэд байсан аав ээж чадалгүй байсан болохоор дүүгээ салгаж чадаагүй, нөхрийнх нь гарт зодуулж өнгөрсөн дөө эгч минь,

202.179.31.91

comment image

би - 2020-04-02

эрчүүд бол ээжүүдийн бүтээл шүү дээ

203.91.115.54

comment image

би - 2020-04-02

эрчүүд бол ээжүүдийн бүтээл шүү дээ

203.91.115.54

comment image

би - 2020-04-02

эрчүүд бол ээжүүдийн бүтээл шүү дээ

203.91.115.54

comment image

би - 2020-04-02

эрчүүд бол ээжүүдийн бүтээл шүү дээ

203.91.115.54

comment image

Зочин - 2020-04-02

Хөдөө суманд нөхөртөө зодуулж, хадамдаа дээрэлхүүлдэг эмэгтэйчүүд их байдаг гэж бодитоор өөрийнх нь амнаас олон түүх сонсож байсан. нөхөр нь согтуу ирэхээд айсандаа гадаа хонох ч тохиолдол их бий. маш зөв сэдвийг хөндсөн байна. нэлээн судалгаагаа өргөжүүлээд ажил хэрэг болговол олон эмэгтэй хүний эрхийг хамгаалах зөв зүйл болох байхаа. Зодуулах, дарамтлахын гол шалтгаан тухайн эмэгтэй хүн боловсрол, мэдлэг муу мөн амьдралын чадамж муу айлын охин гэдэг цөөхөн хэдэн шалтгаан л байдаг шүү. аав ээж нь боломж муутай айлын охиныг дээрэлхэх үзэл хот хөдөөгүй л байна. тиймээс одооноос эрэгтэй хүүхдүүдийн хүмүүжилд онцгойлон анхаарч, охидуудаа бас зөв хүмүүжүүлэх хариуцлагатай аав ээжүүд нийгэмд олон байгаасай.

43.228.130.186

comment image

Зочин - 2020-04-02

яасан хэцүү юм бээ

124.158.109.140

comment image

Зочин - 2020-04-02

Тэнэг увсууд шууд хулгайлж хүчээр суулгадаг балай заншил нь одоо болтол байдаг гэсэн..

66.181.161.103

comment image

Зочин - 2020-04-02

ter bvxnii zolioc xvvxed boldog ym bnaa bie cetgeleeree medercen xvvxdvvd maani curguulgvi bolox geed bn oo xaana xandax bee zowloj ogooch shiljilt xodolgoon zogccon geed shiljvvlreg xiij ogoxgvi xeden on xvrtel xaacan ym bee xodoonooc xot ruu

66.181.161.98

Nutag usnii ner gargah heregteu ch vmuu daa .tegtelee durgui bsan vm bol ger orniihondoo heleed salahgui yaasiim

66.181.161.97

comment image

Зочин - 2020-04-02

Цагдаагынбайгуулага ажлаа хийлдээ авлигал авч ажил хийдгээ хэзэа болих вэ нямдорж сайдаа хужль чинь хэнд үйлчилдэг юм

202.9.46.172

comment image

Зочин - 2020-04-02

Ийм орчин нөхцөлд өссөн эрэгтэй хүүхдүүд яг л ийм хүчирхийлэгч болдог юм байна лээ шүү. Ээжээсээ илүү эцгээ дуурайдаг юм шиг санагдсан.Манай хадам аав ер нь дээрэлхүү эмэгтэй хүн зарц барлаг шиг бүхнийг хийх ёстой юм шиг ээжийг дээрлэхээд бүүр сурчихсан. Бэрүүдээ хүртэл захирна тэгээд ажиглаад байхаар хүүхдүүд нь яг л эцгээ дуурайсан дээрэлхүү зантай Багаас нь сайн захиж хэлж сургаж өсгөх хэрэгтэй гэж боддог

202.126.89.141

comment image

Зоюунааочин - 2020-04-02

Эмэгтэй хүнийг боол зарц гээ ойлгодог үe уг нь өнгөрсөн гэтэл алс хөдөө иймэрхүү бүр хотод ч ийм хүн төрхтэй мал олон бдаг

66.181.161.35

comment image

Зочин - 2020-04-03

Sain niitlel bolson bna. Ajliin amjilt husye. Urgeljleliig ni huleej baiya.

108.172.155.251

comment image

Зочин - 2020-04-03

End bs nemj bichihed zuvhun nuhur bish haa gazriin tanihgvi hvn hvrtel belgiin hvchirhiilel ih vilddeg bh gj boddog. Ygad ingj bodoh blson be gheer uvuu emee maani negen aimgiin tuw deer hedheen maltai ymaa zun tsag bolood anh udaa l oirhon golruu garch zunshsan bdiin. Getel neg udur bvvr udriin tsagaar mototsiklotoi tanihgvi 40 ergem nasnii eregtei hvn ireed emee maani tr ved gantsara bj taarsan tsai hj uguud oir zuur ym yrij suuj bsanaaa emeed maani baga bagaar duhuj suugaad neg tegchihvv gj helsen gsn vneheer aimshigtai emee maani medeej 70 garsan hugshin hvn yu gj tm buzartai ym sonsood nvvr uguhw huuguud gargasan gsn ene talaar hzee hoino ni zuwhun nadad helsen ter muu nowsh ymar neg muu zvil hisen bl yanaa gj bodool ungursun. Xerwee tr ved hamaatan sadni min johon ohid hvvhdvvd uwuu emee deeree agaart salhind garch bn gj bayrlaad gertei gantsara bj bhd ni irsen bl yanaa hvchindeel garah bsn bh bodohoor l aimshigtai. Ternees hoish huduu gadaa ywj bhdaa zamiin hajuugaar bdag ailuudiig haraad zam zuurin doodohoo zahirch chadahgvi dontoi ymnuud neg tegchihvv geel gerinh ni gadaa budag bhdaa bs otroor ywdag malchdiin gants neg gaigvi hvhentei ail ochwol tr nutag usnii shvlengertsen zavaan ymnuud neg bavchihsiin gj boddog bh gj muu ym boddog bolson doo huurhii. Ene tal dr zuvhun niitlel bish bvvr boditoi sudalgaa hiwel ih ym garch irne dee.

202.126.89.170

comment image

Зочин - 2020-04-03

End bs nemj bichihed zuvhun nuhur bish haa gazriin tanihgvi hvn hvrtel belgiin hvchirhiilel ih vilddeg bh gj boddog. Ygad ingj bodoh blson be gheer uvuu emee maani negen aimgiin tuw deer hedheen maltai ymaa zun tsag bolood anh udaa l oirhon golruu garch zunshsan bdiin. Getel neg udur bvvr udriin tsagaar mototsiklotoi tanihgvi 40 ergem nasnii eregtei hvn ireed emee maani tr ved gantsara bj taarsan tsai hj uguud oir zuur ym yrij suuj bsanaaa emeed maani baga bagaar duhuj suugaad neg tegchihvv gj helsen gsn vneheer aimshigtai emee maani medeej 70 garsan hugshin hvn yu gj tm buzartai ym sonsood nvvr uguhw huuguud gargasan gsn tr talaar hzee hoino ni zuwhun nadad helsen ter muu nowsh ymar neg muu zvil hisen bl yanaa gj bodool ungursun. Xerwee tr ved hamaatan sadni min johon ohid hvvhdvvd uwuu emee deeree agaart salhind garch bn gj bayrlaad gertei gantsara bj bhd ni irsen bl yanaa hvchindeel garah bsn bh bodohoor l aimshigtai. Ternees hoish huduu gadaa ywj bhdaa zamiin hajuugaar bdag ailuudiig haraad zam zuurin doodohoo zahirch chadahgvi dontoi ymnuud neg tegchihvv geel gerinh ni gadaa budag bhdaa bs otroor ywdag malchdiin gants neg gaigvi hvhentei ail ochwol tr nutag usnii shvlengertsen zavaan ymnuud neg bavchihsiin gj boddog bh gj muu ym boddog bolson doo huurhii. Ene tal dr zuvhun niitlel bish bvvr boditoi sudalgaa hiwel ih ym garch irne dee.

Зочин 22 - 2020-04-03

End bs nemj bichihed zuvhun nuhur bish haa gazriin tanihgvi hvn hvrtel belgiin hvchirhiilel ih vilddeg bh gj boddog. Ygad ingj bodoh blson be gheer uvuu emee maani negen aimgiin tuw deer hedheen maltai ymaa zun tsag bolood anh udaa l oirhon golruu garch zunshsan bdiin. Getel neg udur bvvr udriin tsagaar mototsiklotoi tanihgvi 40 ergem nasnii eregtei hvn ireed emee maani tr ved gantsara bj taarsan tsai hj uguud oir zuur ym yrij suuj bsanaaa emeed maani baga bagaar duhuj suugaad neg tegchihvv gj helsen gsn vneheer aimshigtai emee maani medeej 70 garsan hugshin hvn yu gj tm buzartai ym sonsood nvvr uguhw huuguud gargasan gsn tr talaar hzee hoino ni zuwhun nadad helsen ter muu nowsh ymar neg muu zvil hisen bl yanaa gj bodool ungursun. Xerwee tr ved hamaatan sadni min johon ohid hvvhdvvd uwuu emee deeree agaart salhind garch bn gj bayrlaad gertei gantsara bj bhd ni irsen bl yanaa hvchindeel garah bsn bh bodohoor l aimshigtai.

202.126.89.170

comment image

Зочин - 2020-04-03

Эмээгийн зоддог байсан байсан өвөө нь...ээжийн зоддог байсан аав нь...хүчирхийлэл дунд өссөн хүн буцаагаад хэн нэгнийг зодно...доромжилсон хүн мартаж доромжлогдсон хүн хэзээ ч мартахгүй

66.181.161.67

comment image

Зочин - 2020-04-03

Huchirhiilel uildegsed ihenh ni setgel zuin emegtei bdg. Bagadaa zoduulah huchirhiiluuleh geh met. Bas huuhdee humuujuulj chaddagvi 4 moch ni l buten eruul usguj bwal boloo gesen setgehuite haranhui buduuleg aaw eejuud bas olon bn. 90ed on hooson tarchig bh ued Hooloo olhiin tuld hulgai deerem Huchirhiilel arhidalt ih bsn ued ussun zaluus odoo mash ih Huchirhiilel uildej bn. Aaw eejuuded mash ih buruu bn. Ireeduin aluurchin beldej bgaaga erooso oilgohgvi oilgohiig ch husehgvi bn.

202.9.46.155

comment image

Зочиn - 2020-04-04

Eregtei hvvhdiig zuw usguj hvmvvjvvleeginh

202.126.89.26

comment image

Зочин - 2020-04-04

Увсынхан ер нь богтолж авахдаа гаргуун шүү. Болгоомжтой л байх хэрэгтэй.

202.126.88.37

comment image

Зочин - 2020-04-04

Яагаад ийм адгуус болцийн бэ хүүгээ л сайн хүн болговол нийгэм сайжрах ёстойшдээ энийг ойлгох хэрэгтэй монголчуудаа

66.181.167.191

comment image

Зочин - 2020-04-04

энэ судалгаагаа хот хөдөөгүй хийх хэрэгтэй. нийгэмд маш муу үр дагавар авчирч байгаа гэр бүлийн хүчирхийллийг нийтээрээ мэддэг, жигшдэг, мэдээллийн хэрэгслээр байнга ярьдаг байх нь ирээдүйн хүчирхийлэгчдийг бэлдээд байгаа нөхцөл байдал багасах болно.

202.126.89.220

comment image

Зочин - 2020-04-04

Хүчээр аваад суусан хөдөөний боловсрол нимгэн нь бүү хэл нийслэлд төрж өссөн хайр амлаж итгэл сэтгэлийг нь олж суусан боловсролтой нь хүртэл зовоодог хэрнээ салдаггүй жишээ олон бий. ийм харилцаа харж өссөн хүүхдүүд ирээдүйд ямар бх вэ. сэтгэл санаа нь сэвгүй бхгүй нь лавтай.

202.126.89.220

comment image

Зочин - 2020-04-09

Нрвшийн оркууд

64.119.25.216